BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн хувцас өмссөн, олон гартай, янз бүрийн даалгаварыг чадварлаг гүйцэтгэдэг, тэдний цэцэглэн хөгжиж буй компанийг харуулсан техникийн дүрсээр хүрээлэгдсэн энтрепренерийн зураг. - Business.MN

HR уудын ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ?

Business.mn   Business.mn
2020-12-18
  Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Ажлаас гаралтыг бууруулах нь байгууллага тасралтгүй хөгжих, байгууллагын үйл ажиллагаа доголдолгүй байхад маш чухал гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ удаа энэ асуудлыг өөр талаас нь  хөндөе гэж бодлоо.

Миний ажигласнаар худалдаа болон барилгын салбарт ажиллаж буй хүний нөөцийн менежерүүд туйлын завгүй байдаг. Яагаад гэвэл энэ салбарт ажлаас гаралт өндөр, ялангуяа frontline ажилтнууд дээр. Ажлаас гаралт өндөр байхаар л хүний нөөцийн ажлын ачаалал хэт их болоод байна уу? Хүн ажлаас гарахад ямар ажлууд гардаг билээ гээд бодоод үзье. Тойрох, хийж байсан ажлыг хүлээлцэх, гарсан тухай тушаал гаргах, эзэнгүй үлдэж байгаа ажлыг хийгээч гэж өөр хэн нэгнийг гуйх зэрэг эхний ээлжинд. Дараагийн хүнийг хайхын тулд, зар тавих, горилогчдын асуултад утсаар хариулах, сонгон шалгаруулалтад орох менежер болон ажил горилогчдыг уулзуулах, ярилцлага хийлгүүлэх,  за тэгээд “ОД” тамирчныг олсон бол газарт буулгаж найрах гэж  дахин ярилцлагууд хийх гэх мэт.  Нэг хүн авлаа гэхэд түүнтэй туршилтын хугацааны гэрээ хийх, чиглүүлэх дасан зохицуулах хөтөлбөрийг зохион байгуулах, тушаалууд гаргах гээд бичихэд хүртэл залхуутай ийм их ажил гардаг. Сард таван хүн ажлаас гардаг бол дээрх ажлууд сард таван удаа хийгдэх нь.

Ингээд бодохоор хүн нь гардаггүй бол энэ их ажлыг хийх шаардлага гарахгүй. Тэгээд л хүний нөөцийн мэргэжилтнүүдийн захиргааны шинжтэй ажлууд багасч өөрийгөө хөгжүүлэх цаг, боломж нь гарна. Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг яаж дээшлүүлэх, бүтээмжийг нь яаж нэмэгдүүлэх, “ОД” ажилтнуудыг яаж тогтоох, ажилтнуудаа яаж идэвхижүүлэх, ажил үүрэг, зорилго зорилтыг нь яаж нарийн тодорхой болгох вэ гэх мэт байгууллагынхаа гүйцэтгэлд бодитой хувь нэмэр болохуйц МЕНЕЖМЕНТ–ийн ажилдаа цаг зарцуулах боломжтой болно.

Тэгвэл хүний нөөцийн ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ? гэвэл ойлгомжтой, ажлаас гаралтыг бууруулах хэрэгтэй. Тэгвэл ажлаас гаралтыг хэрхэн бууруулах вэ? энэ харин хариулахад хэцүү асуулт шүү. Үүнд хариулахын тулд ажлаас гарч буй шалтгаануудыг судална гээд л их юм яригдах байх. Олон юм ярилгүй нэг зөвлөмж өгье, дийлэнх ажлаас гаралтын суурь шалтгаан нь буруу сонгон шалгаруулалт юм. Сонгон шалгаруулалтыг буруу хийгээд байгаа болохоор хүн тогтохгүй гараад байгаа юм. Мөн үү?

Хүнээ алдаад сурчихсан компаниуд сонгон шалгаруулалтыг хурдан хийгээд сурчихсан байдаг. Сул орон тоог хурдан нөхөх ч чухал шүү. Гэхдээ ингэлээ гээд сонгон шалгаруултыг яарч халтуурдахаар л тохирохгүй хүн аваад, нөгөө хүн нь удалгүй гараад, дараагийн хүнийг дахиж яаран аваад л гээд нэг тийм ЦИКЛ –д орчихдог. Ийм л циклд орж болохгүй. “Хүнийг ажилд авахдаа удаан авч, хурдан хал” гэдэг үг байдаг даа.

Тэгэхээр хүний нөөцийн менежерүүдийн ажлын ачааллыг хөнгөвчлөх гаргалгаа бол “сонгон шалгаруулалтаа няхуур, ул суурьтай хийж удаан тогтож ажиллах хүнийг л сонгох” болж таарч байна даа.

Автор: Г.Өлзийбуян
bookzone.mn
Тагууд: ажилмэргэжилтэнхүний нөөц

Санал болгох:

An illustrated résumé with check marks and X marks highlighting various sections. The background features icons like a globe, chart, and signposts, suggesting job search or résumé evaluation.
Хүний нөөцийн менежмент нь татах, хөгжүүлэх, хадгалах үйл ажиллагаа юм
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00