BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн оффисын байранд ширээний ард суугаад хамтран ажиллаж, бизнесийн баримт бичгүүдийг хэлэлцэж буй бизнесийн гурван мэргэжилтэн. - Business.MN

Чадварлаг ажилтнуудыг татахын тулд уян хатан ажлын байр санал болгоорой

sarangua  
2021-01-07
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын нөлөөнд дэлхий даяар олон арван мянган хүн ажилгүй болсон. Харин оффист ажилладаг хүмүүсийн хувьд гэрээсээ ажиллах хэлбэр лүү шилжсэн. Тэгвэл хөл хориог сулруулсны дараа ч гэсэн хүмүүс гэрээсээ ажиллахыг илүүд үзэх бололтой. Өнгөрсөн оны есдүгээр сард IWG (Олон улсын ажлын байр групп)-ээс хийсэн судалгаагаар АНУ, Их Британид л гэхэд гэрээсээ ажиллаж буй хүмүүсийн 70 хувь нь эргэж оффистоо очиж ажиллах талаар сөрөг бодолтой буйгаа илэрхийлжээ.

Ажилчдын хувьд заримдаа гэрээсээ, зарим тохиолдолд ажлын байран дээрээ очих боломжтой байх уян хатан ажлын байрны нөхцлийг хүсэж байна хэмээн IWG-ийн Гүйцэтгэх захирал Марк Диксон онцлов.

Учир нь тэд компани дээрээ очиж, ажлын байрны уур амьсгалыг мэдэрч, урам зориг авах дуртай байдаг. Харин үлдсэн 30-40 хувь нь гэрээсээ ажиллах нь үр дүнгүй, эргэн тойрны бусад хүчин зүйл саад болдог, интернэт сүлжээ тааруу зэрэг бэрхшээлүүдийг дурджээ.

Уян хатан ажлын байрны талаарх судалгааг IWG-ээс өнгөрсөн 10 жилийн турш тогтмол явуулж байгаа юм. “Дэлхийн ажлын байрны судалгаа 2020”-д л гэхэд дэлхийн 80 гаруй улсын өөр өөр салбарын 15.000 гаруй мэргэжилтэн оролцжээ. Үнэндээ, сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүмүүс гэрээсээ, алсын зайнаас ажиллах хандлага руу шилжиж, компаниуд салбар оффисоо хотын захын хорооллууд руу тэлэх болсон. Дижиталчлал, шинэ технологи нь хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж, хүмүүс бүтээмжтэй ажиллаж, амьдрахыг илүүд үзэж байна. Zoom, Skype зэрэг алсын зайнаас ажиллахыг дэмжсэн технологийн шийдлүүд одоо ажлын байрны зайлшгүй хэрэгцээ, шаардлага болсон. Цар тахлын нөлөө ч энэ өөрчлөлтийг эрчимжүүлжээ.

Нийгмийн шинэ дэг журам

2019 оны судалгаагаар ажлын байрны уян хатан бодлого нь бизнест шинэ өөрчлөлт, хэв маяг нэвтэрч буйг илэрхийлж байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаанаас харахад, уян хатан нөхцөлтэй ажиллах нь аль ч төрлийн бизнест шинэ соёл болж, бизнесүүд үүнийг хүлээн зөшөөрдөг болжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бизнесүүд уян хатан ажлын байрны бодлогыг аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн бол зарим нь нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ судалгаанд оролцсон бизнесүүдийн 56 хувь нь байгууллагын тогтсон соёл нь шинэ уян хатан бодлогыг нэвтрүүлэхэд гол саад болж байна гэжээ. Ялангуяа олон жил үйл ажиллагаа явуулж буй, уян хатан бус тогтолцоотой бизнесүүдийн хувьд шинэ дэг журамд шилжихэд хүндрэлтэй нүүр тулж байна. Бизнесийн байгууллагуудын 43 хувь нь уян хатан ажиллах нөхцөл нь компанийн тогтсон соёлд хэрхэн нөлөөлөх талаар айдас, болгоомжлолтой байна гэж хариулжээ.  Мөн бизнесүүд уян хатан ажлын байрны стратегийн болон санхүүгийн үр ашгийг хараахан тооцоолон гаргаагүй буйгаас харахад компаниуд уг асуудалд одоо нухацтай анхаарал хандуулж, ажил хэрэг болгох цаг нь ирсэн болохыг сануулж байна. Үгүй бол уян хатан ажлын байрны бодлого нь бодит амьдралтай нийцэхгүй, орчин үеийн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүйд хүрнэ.

 Чадварлаг ажилтнуудыг татах арга

Өнөөдөр ажлын уян хатан нөхцөл нь чадварлаг, авъяаслаг ажилтнуудын төлөөх өрсөлдөөнд ялах гол арга болжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд нийт ажилчдын 80 орчим хувь нь илүү уян хатан ажиллах боломж, нөхцөл олгож буй компаниудын саналыг хүлээж авна гэжээ. Судалгаанд оролцогчдын 71 хувь нь ажиллах орчин нөхцөл нь шинэ карьерээ эхлүүлэхэд гол хүчин зүйл гэж үзэж байна. Мөн 30 орчим хувь нь нэр хүндтэй компанид орох, чухал албан тушаалд томилогдох эсвэл амралтын урт хугацаанаас илүүтэй ажлын байрны байршил нь тухайн ажлыг сонгоход гол хүчин зүйл болдог гэж хариулжээ. Энэ нь мэдээж хэрэг ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Уян хатан ажлын байр нь мөн ажлын илүү таатай орчин нөхцлийг бий болгох, эцэг эхчүүд, ахмад настай ажилтнуудад ээлтэй, ажлын улмаас стресс, сэтгэлзүйн асуудалтай байдаг хүмүүст эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талтай.

Бүтээмжийг дээшлүүлнэ

Гэрээсээ ажиллах нь бүтээмжтэй болохыг ч компаниуд ойлгож, ажлын байрны орчин бүхэлдээ өөрчлөгдөж байна. Уян хатан байдал нь ажилтнуудыг илүү аз жаргалтай, эрүүл байх боломжийг бүрдүүлэхээс гадна тэднийг илүү үр дүнтэй ажиллахад нөлөөлдөг байна. Бизнесүүдийн 85 хувь нь уян хатан ажиллах бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд илүү бүтээмжтэй ажиллаж байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын ажилчдын тавны хоёр нь ажил, гэр хоёрын хооронд зорчих нь тухайн өдрийн хамгийн харамсалтай хэсэг байдаг гэжээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь ирэх 10 жилд ажилдаа явахад их цаг хугацаа зарцуулдаг амьдралын хэв маяг хоцрогдох болно гэж хэлжээ. Ажилчдын хувьд ажилдаа явахдаа хол зам туулж, зорчих нь дарамттай санагддагаас гадна судалгаанд оролцогчдын 17 хувь нь замын түгжрэл, зам тээврийн нөхцөл байдлын улмаас ажлаасаа тогтмол хоцордог гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцогчдын 49 хувь нь ажил, гэр хоёрын хооронд явах зам зуураа ажлаа хийдэг. Тиймээс ажлын цагийг тооцохдоо тэдний ажил, гэр хоёрын хооронд зорчиж буй хугацааг оруулж тооцох ёстой гэж үзжээ.

Боломжийг нээж, зардал хэмнэнэ

Өнөөгийн тодорхойгүй цаг үед, бизнесүүд аль болох уян хатан бодлогоор, зардал хэмнэж ажиллахыг зорьж буй. Судалгаанд оролцсон бизнесүүдийн 59 хувь нь өнгөрсөн 2019 онд илүү уян хатан бодлого баримтлахыг эрмэлзсэн гэжээ. Бизнесүүдийн гуравны нэг нь үйл ажиллагаагаа олон улсад өргөжүүлэхийг зорьсон ба судалгаанд оролцогчдын дийлэнх нь шинэ улс орон, шинэ зах зээлд нэвтэрч, дасан зохицохын тулд илүү уян хатан ажиллах нөхцлийг сонгосон байна. Уян хатан ажлын байрны бодлогыг сонгосон бизнесүүдийн 70 гаруй хувь нь бодлогын энэ шилжилт нь бизнест тулгарч байсан эрсдэл, саад бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлж, тусалсан гэж хариулжээ. Уян хатан ажлын байр нь мөн капитал, үйл ажиллагааны зардлыг 65 хувиар бууруулсан байна.

Өнөөдөр дийлэнх ажил олгогчид, ажилчдын хувьд уян хатан ажиллах нь шинэ дэг журам болж хувирчээ. Ажлын байрны энэхүү шилжилт нь ойрын жилүүдэд томоохон, чухал өөрчлөлт байх нь.

 Эх сурвалж: IWG

bookzone
Тагууд: ажлын байргэрээсээ ажиллахуян хатан ажлын байрцар тахал

Санал болгох:

Illustration of a person sitting cross-legged at a desk with a laptop, a cat on the chair, and two children nearby. One child is on a stool, and the other is on the floor stacking blocks. A plant and books are on the desk.
Ээжүүдийн гэрээсээ орлого олох бүтээлч боломжууд
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
sarangua

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00