BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хэлэлцүүлэгт оролцож буй гар дээрээ зогсож буй таван бизнес эрхлэгчтэй том гар барих дүрслэл. - Business.MN

Бизнес хэлцлийг амжилтад хүргэх гол алхмууд

Х.Цолмон   Х.Цолмон
2021-02-06
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд Дэлхийн эдийн засгийн форумаас өнөө цагийн мэргэжилтнүүдэд хамгийн шаардлагатай ур чадваруудыг эрэмбэлэхэд negotiation буюу хэлцэл, тохиролцоо хийх чадвар  тогтмол дээгүүрт нэрлэгдэх болсон. Бусад олон улсын судалгаанд ч энэ талаар байнга шахам дурдагдаж буйгаас үзэхэд бид зөвхөн харилцааны ур чадвартаа анхаараад зогсохгүй хэлцэл хийх чадвараа ч сайжруулах шаардлагатай болоод буй. Нэн ялангуяа бизнесийн байгууллагын ажилтнууд үүнд гойд анхаарах шаардлагатай. 

Гэрээ хэлцлийн шатанд тохиролцол гэдэг хамгийн дутуу үнэлэгдсэн ойлголт байдаг аж. Талуудын хооронд хэлцэл үүсээд л гэрээ байгуулчихдаг гэж яригддаг ч энэ дунд хамгийн их орхигддог сэдэв бол талууд тохиролцох. Үүнийг өөрөөр зөвшилцөл ч гэж хэлж болно. 

Хэрэв та бизнесийн тохиролцоо, гэрээ хэлэлцээрийг систем гэх үүднээс харж тодорхой алхмуудад хуваан, тусгай техникүүдийг эзэмшиж чадвал ахиц дэвшил гаргаж, амжилт үзүүлэх боломжтой гэдгийг United Management Consulting-ийн зөвлөх Д.Асралт хэлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиол бүрт өөр өөр хэлбэрээр, хувьсан ажиллана гэхээсээ илүү бизнес хэлцэл хийх арга барилаа загварчилж, системчилж чадвал илүү үр дүнтэй гэсэн үг. Тэрбээр үргэлжлүүлэн “Тохиролцоо хийнэ гэдэг бол төрмөл авьяас биш, хөгжүүлж болдог чадвар. Өнөөдөр энэ чадвараа сайжруулах эх сурвалж, мэдээлэл авах сувгууд хангалттай олон болсон. Учир нь хүн бүрийн амьдралд хэзээ нэгэн цагт тохиролцох шаардлага заавал тулгардаг” гэлээ.  

Харвардын хуулийн сургуулийн профессор төдийгүй Harvard Negotiation төслийг хамтран үндэслэгч Роджер Фишер, Уильям Юрий нар Getting to Yes номондоо аливаа асуудлыг хүнээс салгаж ойлгох ёстой гэсэн гол санааг тусгаж өгсөн байдаг талаар тэрбээр мөн ярив. Заримдаа бид асуудлыг орхигдуулж, хүнд хэт их ач холбогдол өгөх байдлаар тухайн бизнесийн хэлцэл амжилттай болох эсэхийг шийдэх гэж оролддог нь буруу аж. Харин хүнээ түр орхиж, асуудалдаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэв. 

United Management Consulting-ийн зөвлөх Д.Асралт

Мөн бизнесийн хэлцэл, тохиролцол хийхэд дээрхээс гадна хоёр дахь чухал хүчин зүйл бол хэлэлцэж буй талынхаа албан тушаал, эрх мэдэлд битгий хэт их төвлөр. Үүнээс илүү талуудын ашиг сонирхол ямар байгаад анхаараарай. Хэлцэлд бүх талын ашиг сонирхлыг тусгаж өгсөн эсэхийг маш сайн хянаж, анзаарах ёстой. Хэрэв ингэхгүй гэвэл бизнес тань богино наслах үр дагавартай. Нэг талын л ашиг сонирхлыг гээгдүүлэхэд эргээд тодорхой хэмжээний маргаан үүсэх эрсдэлтэй байдаг. 

Гуравдугаарт, тохиролцолд хүрч чадах хувилбаруудад онцгой анхаар. Товчхондоо, олон хувилбартай болж байж аливаа бизнес хэлцэлд орох хэрэгтэй. Тохиролцолд хүрэх хамгийн боломжит хувилбар буюу BATNA (Best alternative to a negotiated agreement) -г хэрхэн бэлдэх вэ? гэдэгт анхаарал хандуулаарай. Харин бизнес хэлцлийн үед win-win буюу талуудад харилцан ашигтай байх хувилбарыг сонгох нь чухал. Ийм хувилбарыг сонгон хэрэгжүүлэхэд талуудаас илүү нэлээд бүтээлч байдал шаарддаг. Тиймээс бизнес хэлцэлд орохоосоо өмнө маш сайн бэлтгэсэн байх нь давуу талыг үүсгэдэг байна. Бэлтгэлгүй, тодорхой техникүүдийг эзэмшээгүй бол алдагдалтай хэлцэл хийх магадлал өндөр. 

Дөрөвт, бодитой шалгуур, стандартуудыг мөрд. Тухайн салбарын онцлогтой холбоотой дүрэм журам, стандарт, ёс зүйн кодыг судалж, тэр дагуу ажиллахад анхаарах хэрэгтэй. 

Тавдугаарт, харилцааны ур чадвараа сайжруулж, сэтгэл хөдлөлөө удирдаж сур. Гэхдээ ингэхийн тулд эхлээд өөрийгөө таних нь чухал. Өөрийгөө таньчихсан хүн магадгүй сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж чадна. Нөгөө талаар, яриа хэлцэл гэдэг харилцаанд л суурилж байдаг учраас тохиролцож буй талуудын харилцааг зөв удирдаж, зөв таньж чадвал “Бизнесийн тохиролцлыг хэрхэн амжилттай хийх вэ?” гэх асуултын гол хариулт тэр байх болно. 

“Манайхан нэг гэрээний загвар гаргаж ирээд л одоохон гарын үсгээ зурчихъя гэх хандлагатай байдаг. Ерөнхий нөхцөлүүдийг хальт тохиролцсон болоод л болгочих гэдэг.  Гэтэл бизнес хэлцэлд ингэж яарч, хөнгөн хандах нь дараа нь алдаа их гарах үндэс болдог. Харин тэр үед “тоглох”, тохиролцох орон зай үлдээгүй байх нь бий. Тиймээс бизнес хэлцлийг хийж буй талууд хоорондоо итгэлцэл, хүндлэлийг бий болгож чадаж байна уу?  гэдэг маш чухал” хэмээн Д.Асралт онцолж байна. 

Түүний оролцсон “Бизнес цэнэг” подкастын дугаарыг сонсохыг хүсвэл энд дараарай.

bookzone
Тагууд: Бизнес цэнэгкомпани

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Мэдлэг, түншлэл, боломж: Бизнес Цэнэг Conference 2025
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00