BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харанхуй дэвсгэр дээр амжилттай энтрепренерийн итгэлийг илэрхийлж, ирвэсний хээтэй хүрэм өмссөн гараа зөрүүлэн инээмсэглэж буй эмэгтэй. - Business.MN

Английн Засгийн газарт зөвлөхөөр томилогдсон монгол бүсгүй

Г.Орхон   Г.Орхон
2021-02-08
  Менежмент
Share on FacebookShare on Twitter

“Дэлхийн банкир” хэмээн Business.mn сэтгүүлээс онцолж байсан Лувсандоржийн Дулмаазул Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Тэрбээр энэ оноос эхлэн Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөгөө өгч тайлагнах өндөр үүрэг хүлээж байна. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллахаар болжээ.

Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэн үргэлжлүүлэн Оксформдын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан нэгэн.

img-5Сүүлд Монголдоо сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацид зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан. Олон улсын банкинд ОХУ, Зүүн Европыг хариуцан ажиллаж эхлэхэд мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна орос, чех хэлний мэдлэг нь давуу тал болсон тухай бидэнд ярьж байлаа. Хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг банк биш, олон том банк хамтарсан буюу синдикат зээл олгох маягаар санхүүжилтийг шийддэг. Дэлхий дахинд ийм зээл олгох чадалтай 10 орчим банк байдгаас SMBC нь сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын мега төслүүдэд идэвхитэй санхүүжилт олгоод буй.

2010 оны эхээр Дулмаазул монголын хэд хэдэн том компанитай SMBC банкыг холбож өгч, улмаар тус банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээж байжээ. Тухайн үед Moody’s болон Standart and Poor’s зэрэг зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зэрэглэлийг бууруулж байхад SMBC банк “Монголд ирээдүй бий” гэж дүгнэлт хийж байсныг тэрбээр манай сэтгүүлд ярьж байлаа.

Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ.  Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс  Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ. 

 

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: Англизөвлөхменежментмонгол

Санал болгох:

Аливааг төгс хийх гэдэг зангаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ
Аливааг төгс хийх гэдэг зангаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ
Карьерын хямрал: Би юуны төлөө ажилдаа явдаг вэ?
Карьерын хямрал: Би юуны төлөө ажилдаа явдаг вэ?
Г.Орхон

Г.Орхон

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00