BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
Дэлхийн банк: Эдийн засаг 4.3 хувиар өсөх боломжтой

Дэлхийн банк: Эдийн засаг 4.3 хувиар өсөх боломжтой

Orkhon Gankhuyag   Orkhon Gankhuyag
2021-02-10
  Топ нийтлэл
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн банкны Монгол Улсын эдийн засгийн тоймд дурьдснаар 2020 оны эхний есөн сард 7.3 хувиар агшаад байсан эдийн засаг энэ онд 4.3 хувиар өсөх боломжтой аж. Учир нь Засгийн газрын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нөлөөгөөр дотоод дахь эрэлт нэмэгдэнэ гэж үзсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн идэвхижил болон вакцинжуулалттай холбон ийн дүгнэсэн байна. 

Цар тахлын эдийн засагт үзүүлсэн хүчтэй цочрол нь хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, төлөв байдалд нөлөөлсөн. Мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн бол зочид буудал, үзвэр үйлчилгээ тэргүүтэй бусад салбарт буурсан байгаа юм. Харин албан бус салбарт ажилладаг, ур чадвар багатай ажиллагсад болоод ядуурлын шугамтай оролцоо иргэд ядуурал руу гулсан орох эрсдэл нэмэгдэж буйг анхаарууллаа.

Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев “КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт амаргүй байх бөгөөд олон сорилттой тулгарч болзошгүй. Монгол Улс цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэх рүү анхаарах нь зүйтэй” гэв.

Засгийн газрын тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүд нь айл өрх, аж ахуйн нэгжид хангалттай дэмжлэг болж, бизнесүүдийг хаалгаа барих эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан хэмээн тэд онцолжээ. Нөгөө талаас бизнес эрхлэгчид Шинэ засгийн газрын бизнесийн талаарх бодлогыг хүлээсэн байдалтай байна. 

Дэлхийн Банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн өртөг нь 2020 оны хүлээгдэж ДНБ-ий 9 гаруй хувьтай тэнцэхээр байна. 2021 оны батлагдсан төсвөөс харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдал руу эргэн чиглэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой гэв.

Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай байна. 

Монголын эдийн засгийг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувиар өсөх боломжтой хэмээн тэд тайлагнасан бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарах нь. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Улмаар энэ нь эдийн засгийг өсөлтөд хүч түрэх юм. Мэдээж хувийн хэрэглээ дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй хэвээр байна гэж тайланд дурьджээ. 

Харин дотоод дахь цар тахлын дэгдэлт нэмэгдэж буй нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж буй. Тиймээс Монгол Улс төсвийн тогтвортой байдалд тууштай анхаарах нь зүйтэйг зөвлөсөн.

Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгож, иргэдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлэх үүднээс уул уурхай болон түүнээс бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татан оролцуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно гэжээ. Үүний зэрэгцээ илүү үр дүнтэй, зорилтот дэд бүтэц рүү чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, мөн үр ашиг өндөр, зардал багатай нийгмийн хамгааллын системээр хавсрах нь чухал гэдгийг онцолсон байна. 

 

 

Orkhon Gankhuyag

Orkhon Gankhuyag

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00