BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр дэвсгэр дээр бие биенийхээ дээгүүр байрлуулсан Business.mn сэтгүүлийн нүүрэн дээр энтрепренер эмэгтэй дүрслэгдсэн байна. - Business.MN

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас онцлох 7 материал

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-03-15
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар гарлаа. Энэ дугаараас онцлох 7 материалыг товчлон танилцуулъя.

Нэг.

“Энэ бүсгүйн талаар дан ганц “Шинэ үеийн эмэгтэй залуу лидер” гэдэг тодорхойлолт хангалтгүй. Учир нь тэр төрөл бүрийн шинж чанарыг өөртөө төлөвшүүлсэн бие хүн.

Тэр бол Монголын томоохон групп компанийн захирал, бас залуухан алдарт эх. Хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, бас олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн удирдагч, завгүй захирал, гэхдээ ажилсаг гэрийн эзэгтэй. Мөн киксбоксчин ба бясалгагч, математикч ба бүжигчин.  Бизнесийн талбартаа бол зарчимч, шударга бус үйл хэрэгтэй хатуу тэмцэгч.

Өөрөөр хэлбэл, Нармандахын Мөнхнасанд мэдлэг хийгээд мэдрэмж, туршлага хийгээд зөн совин, хатуужил хийгээд уян хатан байдал, эр зориг ба гоо үзэсгэлэн хосолжээ. Тиймээс энэ хүн Монголын бизнесийн салбар дахь эмэгтэй захирлуудын дундах ховорхон дүр юм. Тэгвэл энэ дүр хэрхэн бүтсэн юм бол?”

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасангийн тухай “Амжилтын тэгшитгэл” хөрөг нийтлэлээс /Автор: Сэтгүүлийн редактор Г.Даваадорж, сэтгүүлч Г.Орхон/

Хоёр:

Дойче банканд ажиллаж байсан, Хөгжлийн банкны концепцийг боловсруулсан, Чингис бондын зөвлөх, Голомт банкны шилжилтийн (turn-around) менежментийг хариуцаж тус банкны санхүүгийн группийг удирдаж байсан, эдүгээ МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа, энтрепренерүүдийг дэмжих Kite Mongolia байгууллагыг удирдаж буй Л.Болормаа өөрийн туршлагыг хуваалцаж байна.

Сэтгүүлийн “СЕО бичиж байна” булан

Гурав.

Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж заавал өндөр үнэтэй, премиум байхыг хэлэхгүй. Чанартай байна гэдэг хэрэглэгчийн хүлээлтэд нийцэхийг л хэлнэ. Цайны газраар жишээ авъя. Тухайн цайны газар сайхан хар цайтай. Тиймээс үйлчлүүлэгч хэзээ ч сүүтэй эсвэл хийцтэй цай нэхэхгүй, зөвхөн хар цай л сайхан байх ёстой. Үйлчлүүлэгчийг орж ирэх бүрд яг л нөгөө хар цайгаа өгдөг байх нь чанарын илэрхийлэл юм.

“Таныг байхгүйд ч ажилладаг бизнесийг бүтээх нь” нийтлэлээс /Автор: Хархорум дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат/

Дөрөв.

Ажлын байр дээрээ манлайлахыг хүсэж буй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байх нь нэн чухал. Удирдах албан тушаалд бэлэн байгаа эсэхдээ эргэлзэж, өмнөө дааж давшгүй олон шалгуур тавих нь эмэгтэй ажилчдын сул тал. Гэтэл таны хажууд, яг тэр ажлыг хийж буй эрэгтэй танаас өндөр боловсролтой, үнэхээр олон хэлтэй зэрэг таны өмнөө тавьж буй шалгуурыг бүрэн хангадаг байх нь ховор. Тиймээс өөрийнхээ карьер хөгжлөө зурж, ажиллаж буй байгууллагынхаа хүний нөөцтэй уулзаж, одоогийн албан тушаалаа ахиулах хүсэлтэйгээ илэрхийлж, тэр чиглэлээр өөрийгөө хэрхэн хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлж буйгаа мэдэгдэх хэрэгтэй.

“Карьераа хөгжүүлэхийг хүсч буй эмэгтэйчүүдэд” зөвлөгөө нийтлэлийн хэсгээс /Автор: Ц.Оюунжаргал. Стратегийн зөвлөх, удирдлагын көүч/

КОВИД БА БИЗНЕС

Тав.

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол, Аялахад Аюулгүй гэсэн тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байна. Одоогоор Монгол Улсаас нэгдсэн байгууллага байхгүй. Уналтад орсон аялал жуулчлалын салбараа сэргээх энэ алхмыг яагаад хийхгүй алгуурлаад байна вэ? Уг нь шинэ хэвийн нөхцөлд хүмүүс аялж эхлэхэд Монгол Улс хүн ам цөөтэй, social distancing талаасаа нэг дор олон хүн чихэлддэггүй гэдэг утгаараа ашигтай байр сууринд байгаа.

Түүнчлэн монголчууд үндэсний маркетингаа хэрхэн зөв хийж, үүндээс ямар технологиудыг ашиглаж, ямар мэссэжүүдийг өгөх ёстой вэ?

“Шинэ хэвийн нөхцөлд яагаад Монгол руу аялах ёстой вэ?” нийтлэлээс /Автор: О.Мөнхзаяа. АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч/

bookzone.mn

Зургаа.

Түүхэн дэх хамгийн өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ. 2020 онд эрдэмтэд баатарлаг хичээл зүтгэлээр хэдэн жилд биш хэдхэн сарын дотор вакцин бүтээсэн. Харин 2021 онд вакциныг лабораториос эмнэлэгт хүргэхэд бас л баатарлаг хичээл зүтгэл хэрэгтэй. түгээлтийн асуудлаас болоод улс хооронд, улс дотор тэгш бус хуваарилагдана. 2021 онд маш олон хүн яагаад вакцин нь гарчихсан өвчнөөр ойр дотныхон нь нас барсныг ойлгох гэж зүдэрнэ.

“Ханцуйгаа шамла” нийтлэлээс. /”Дэлхий 2021″ сэтгүүлийн  “Шинжлэх ухаан, технологи” булан/

Долоо.

Тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгч “O Couture” брэндийн худалдан авалт, захиалга нь багассан ч зах зээлийнхээ шинэ сегмент рүү чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийснээр амжилт олж байна.

Хүүхдийн хөгжилд зориулсан тавилга үйлдвэрлэдэг “Буудай” брэндийн хувьд дэлгүүрээ нээгээд дөрөвхөн сарын дараа хөл хорионд орсон байна. Тэгсэн ч онлайн худалдаа, сошиал хөгжүүлэлт, хүргэлтийн үйлчилгээгээ хүчтэй болгож, “lean start up”- ийн зарчмаар ажиллаж шинэлэг өнгө төрхөөр зах зээлд орж ирэхээр зэхэж байна.

Харин технологийн старт-ап болох “Гэрү апп” ковидын нөхцөл алтан үе нь болжээ. Ковидоос өмнө 2, 3 сая төгрөгөөс дээшилж үзээгүй ч өдгөө борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгдэж 34 саяд хүрч тогтмол өсөлттэй явна. Тус компани нь уран бүтээлчдийн урландаа хийсэн бүтээлүүдийг онлайнд байршуулж, хэрэглэгчидтэй нь, зах зээлтэй нь холбож өгдөг.  Өнөөдөр гар урлал, арт коллектив хийдэг 200 орчим хүнтэй хамтарч ажиллаж байна.

“Бизнес ямар байна, бүсгүйчүүд ээ” сурвалжлагаас /Автор: Сэтгүүлч Г.Орхон/

Business.mn сэтгүүлийг Монгол Шуудан, Түгээмэл шуудангаар захиалж, Номын дэлгүүрүүд, Номингийн салбаруудаас худалдан аваарай.
Утас: 70115477, 70115476, info@business.mn
Тагууд: бизнессэтгүүл

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00