BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөврийн компьютерын өмнө сууж буй үзэгчдэд том дэлгэц дээр диаграмм, график үзүүлж буй энтрепренерийн зураг. - Business.MN

Цахим сургалтыг чанарын хяналтыг хэрхэн хийх вэ? 

Badral Misheel   Б.Мишээл
2021-03-24
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Ямар цахим сургалтыг чанартай гэх вэ? Энэ асуултын хариулт оролцогч тал бүрийн хувьд өөр байх биз ээ. Гэхдээ чанартай цахим сургалтын хамгийн гол үзүүлэлт бол сургалтын зорилгыг биелүүлсэн буюу суралцагчдад хичээл нь хүрч чадсан байх юм. Үр дүнтэй цахим сургалт зохион байгуулж, илүү сайжруулахын тулд тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Цахим сургалтын зохион байгуулалт, агуулга, багшлах ба суралцах арга барил, үнэлгээ зэрэг нь уламжлалт сургалтаас ялгаатай тул үнэлж, сайжруулахдаа ч өөр шалгуурыг баримтлах хэрэгтэй. Цахим сургалтын чанарыг хяналтын тогтолцоог нэвтрүүлснээр оролцогч талуудад дараах давуу талууд бий болдог.

Суралцагч 

Заавар чиглүүлэг сайтай, тодорхой зорилгод хөтлөх утга төгс агуулгатай, сонирхол татам суралцахуйн үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэднэ.

Багш, сургагч

Хичээл сургалтаа илүү сайн, үр дүнтэй болгохын тулд нээлттэй зарчмаар харилцан бие биенээсээ санал зөвлөмж авах, суралцах, сайжруулж хөгжүүлэх боломжтой болно.

Сургалтын байгууллага

Сайн туршлага, судалгаанд суурилсан чанарын шалгууруудыг давсан, чанарын баталгаатай курс, хөтөлбөр санал болгож байгаагаа харуулна. 

Олон улсад хэрэглэгддэг цахим сургалтын чанарын хяналтын төрөл бүрийн тогтолцоо байдаг бөгөөд заавал биелүүлэх шалгуур үзүүлэлтүүд, байгууллагын дотоод хяналтад ашиглах эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификат олгодог гэх зэрэг өөр өөрийн ялгаатай. Гэхдээ эдгээр тогтолцоо, шалгуур үзүүлэлтүүдийн ерөнхий зорилго адил бөгөөд эцэст нь цахим сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн байдаг. 

Энэ хүрээнд Цахим мэдлэг ТББ-аас олон улсын Open ECB Check цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог Монголын нөхцөлд тохируулан нутагшуулаад буй. Уг тогтолцооны дагуу цахим сургалтын чанарын хяналтын баталгаажуулалтыг сургалтын зохион байгуулалт, техникийн шаардлага, агуулгын чанар, хөтөлбөрийн дизайн, медиа агуулгын дизайн, технологи зэрэг үндсэн долоон бүлэг, 47 шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой. 

Байгууллагууд хэрэгцээ шаардлагадаа үндэслэн эдгээр шалгуур үзүүлэлтээс өөрт тохирохыг сонгож цахим болон холимог сургалтынхаа чанарыг үнэлж, улмаар сайжруулах боломжтой. Шалгуур үзүүлэлтүүдийн дэлгэрнгүйг энэ линкээр орж үзнэ үү. 

Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүд болон чанарын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр  Цахим мэдлэг ТББ–ын үүсгэн байгуулагч Я.Цэцэг-Өлзий танилцууллаа. “Цахим сургалтын чанарын хяналт” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хичээлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор оролцож “Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

bookzone
Тагууд: сургалтцахим сургалтчанар

Санал болгох:

A woman with dark hair smiles while seated in a studio, embodying the creativity of "Inspired by Zaya." She's wearing a purple sweater with floral embroidery over a white collared shirt. A microphone hints at her participation in the "Business Podcast," drawing inspiration from англи хэлний төвийн үүсгэн байгуулагч Э.Ариунзаяа.
Хэл сурах цайз эзлэхтэй адил (№288)
A person using a digital caliper to measure a small metal cylindrical object demonstrates чанараар манлайлах. The caliper displays measurements on its digital screen, while the person holds the object in their other hand, emphasizing precision. The background is blurred.
Чанараар манлайлах удирдагчид өгөх 7 зөвлөгөө
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00