BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр пиджак өмссөн эмэгтэй Рио Тинтогийн дэлгэцийн өмнө инээмсэглэн зогсож, компани доторх энтрепренерийн сүнсийг шингээсэн аж үйлдвэрийн болон байгалийн дүрслэлийн мөн чанарыг харуулж байна. - Business.MN

Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь "Рио Тинто"гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан.

Х.Амаржаргал: “Рио Тинто Монгол”-ын шинэ Гүйцэтгэх захирал

Business.mn   Business.mn
2021-03-29
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

“Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ.  Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах, тус группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцах юм.

Сүүлийн 10 гаруй жил Х.Амаржаргал нь “Рио Тинто”гийн Монгол дахь төдийгүй, Лондон дахь төв оффист хайгуулаас эхлээд стратеги, худалдаа, арилжаа, хууль эрх зүйн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан. “Оюутолгойн дараагийн үе шат бүхий л хувь нийлүүлэгчдэд ашигтай байлгахад анхаарч ажиллах шинэчилсэн багийн нэг хэсэг Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Х.Амаржаргал ажиллахаар болсонд би хувьдаа баяртай байна. Түүний арвин туршлага, худалдаа, арилжааны талаарх гүн мэдлэг, манлайллын гойд чадвар нь биднийг урагшлахад чухал ач холбогдолтой” хэмээн “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд хэллээ.

Х.Амаржаргал: “Манай улсын төдийгүй “Рио Тинто”-гийн хувьд тун чухал цаг үед энэ хүндтэй үүрэг ногдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол хүний хувьд Оюутолгой төслийг нийт Монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажилласаар байх болно. Мөн дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу Монгол мэргэжилтнүүдээс бүрдэх “Рио Тинто”-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү төв нь мэдээлэл технологийн энэ эринд хурдацтай өргөжиж, дэлхийн олон улсад үйлчилгээ үзүүлэн, Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд үнэлэгдэн ажиллах боломжтой гэдгийг харуулсан хөдөлмөр эрхлэлт, цар тахлын дараах эдийн засаг болон бизнесийн салбарт түүчээлсэн гадаадын хөрөнгө оруулалтын сайн загвар юм.” хэмээн онцоллоо.

Түүний томилгооны талаар “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх: “Түүнтэй 10 гаруй жил хамт ажилласны хувьд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчид болон нийт монголчуудынхаа үгийг сонсож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Оюу толгойг урагшлуулах ажлыг удирдан зохион байгуулах хамгийн тохиромжтой хүн нь Х.Амаржаргал гэдэгт эргэлзэхгүй байна. “Рио Тинто”-гийн Монгол дахь ашиг сонирхлыг төлөөлж, Засгийн газар, бизнес эрхлэгчид болон бусад хувь нийлүүлэгчидтэй харилцахад Х.Амаржаргал маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж нэмж хэллээ.

Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ээс ажиллаж эхлэх юм.

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нь  2008 оноос хойш “Рио Тинто”-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюутолгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан. 2010 онд Оюутолгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд “Рио Тинто”-гийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2014 оноос “Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон.

Үүний дараа 2019 оны 4-р сард “Рио Тинто Монгол” ХХК-ийн дэд  захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна. Х.Амаржаргал нь бизнесийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлж, 2002-2006 онд Цэц хуулийн фирмд өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр нь Их Британийн Дандигийн Их сургуульд Хуулийн Магистрын зэрэг эзэмшиж, байгалийн нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр мэргэшсэн.

bookzone
Тагууд: гүйцэтгэх захиралмонголуул уурхай

Санал болгох:

С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
Illustration of a large dragline excavator in a vast, arid open-pit mine, reflecting the Нүүрсний зах зээлийн тойм. The machine features a long lattice boom and a suspended bucket against barren, layered earth and rolling hills under a hazy, beige sky.
Нүүрсний зах зээлийн тойм
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00