BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ягаан дэвсгэр дээр бизнесийн компани доторх эв нэгдэл, багаар ажиллахыг илэрхийлсэн, өөр өөр чиглэлээс сунгаж, гараа голд нь нийлүүлсэн, өөр өөр хувцасны хээ, өнгө бүхий зургаан гарны дүрслэл. - Business.MN

Гар нийлсэн багийн 5 шинж

Badral Misheel   Б.Мишээл
2021-05-12
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Хенри Форд нэгэнтээ “Хэрэв бүгд хамтдаа урагш зүтгэвэл амжилт өөрөө аяандаа ирнэ” хэмээн  хэлсэн байдаг. Ямар ч бизнесийг амжилтад хөтөлдөг гол хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг бол багийн ажиллагаа, гар нийлсэн сайн баг билээ. Тэгвэл гар нийлсэн баг ямар шинжээрээ ялгардаг болохыг авч үзье.

Итгэлцэл 

Гар нийлсэн багийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, муу мэдээ солилцож чаддаг бөгөөд өөрийн чадахгүй зүйлдээ санаа зоволтгүй тусламж авч чаддаг. Бие биедээ итгэсний үндсэн дээр л өөрт тулгарсан бэрхшээлийн тухай ичиж зоволгүй ярих, хэн нэгнээс эмээлгүй муу мэдээг дуулгах боломж бүрдэнэ. Харин “ингээд хэлчихвэл намайг юу гэж бодох бол” гэх зэргээр удирдлагаасаа эмээж, шулуун нээлттэй байж чаддаггүй бол итгэлцэлд суурилсан харилцаа үүсээгүй байна гэсэн үг. 

Зөрчилдөөн
Багийн гишүүд аливаа асуудлыг авч хэлэлэж, шийдэл олохын төлөө маргаж, зөрчилддөг бол гар нийлсэн багийн шинж. Эсрэгээрээ зөрчилдөхөөс эмээж, санал нийлсэн эсэхээс үл хамааран хэн нэгний амыг дагуулах хандлага ажиглагддаг бол багийн ажиллагаа сул байгаагийн шинж. Гэхдээ зөрчилдөөн үүсгэхээс эмээхгүй байх нь зөвхөн ажилтай холбоотой, нийтлэг асуудлыг шийдэх зорилготой байх ёстой бөгөөд зүгээр нэг хэрүүл маргаан биш гэдгийг онцлох хэрэгтэй.

Даган мөрдөх 

Гар нийлсэн багийн гишүүд гаргасан шийдэл, дүрэм журмыг дагаж мөрддөг бөгөөд хийж буй ажлаа чухал гэсэн итгэл үнэмшил бий болсон байдаг. Тухайн шийдвэр гаргалтад өөрөө оролцсон учраас тэр. Харин гар нийлж чадаагүй багийн гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцаагүйн улмаас аливаа шийдвэрт итгэл үнэмшилгүй байдаг. Үүний улмаас гаргасан шийдвэрийг мартаж, улмаар ажил цалгардах асуудал гардаг. Шийдвэр гаргахын тулд хүн бүр санал нэгдэх албагүй бөгөөд энэ үед багийн ахлагч буюу нэг тал руу нь шийдэх үүргийг хүлээдэг.

Хариуцлага

Гар нийлээгүй багийн гишүүдээс захирал хариуцлага нэхэж, хөөцөлддөг бол сайн багийн гишүүд бие биенээ хариуцлагажуулдаг бөгөөд энэ нь ч илүү үр дүнтэй байдаг. Хөл бөмбөгийн багаар зүйрлэвэл хаалгач гол алдахад нэг зорилгын төлөө зүтгэж буй багийн гишүүдийнхээ итгэлийг алдлаа хэмээн гэмшдэг. Гар нийлсэн багийн гишүүд өндөр хариуцлагын мэдрэмжтэй байдаг. Харин нөгөө тохиолдолд захирал үр дүн нэхэж байж л ажил гараас гардаг. 

Үр дүн 

Багийн ажиллагаа сул үед хүмүүс өөрийн ажил, албатай холбоотой асуудлыг л онцлох хандлагатай байдаг. Харин гар нийлсэн багийн гишүүд албан тушаал, алба нэгжийн эрх ашиг ярих бус байгууллагын нийтлэг зорилгод төвлөрч зүтгэдэг. Хэлэх амархан ч бодит байдал дээр хүн бүрийг багийн зорилгын төлөө зүтгэдэг болгох хэцүү. Гэхдээ ийм нөхцөлийг бүрдүүлэх боломжтой бөгөөд энэ нь бидний эхэнд дурдсан итгэлцэл бүхий харилцаан дээр суурилдаг. Итгэлцэл бол гар нийлж ажиллахын суурь нөхцөл юм.

Багийн ажиллагааг шинжих арга болон хурлаар дамжуулан багийн ажиллагааг сайжруулах тактикийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-иин гүйцэтгэх захирал  Г.Өлзийбуян танилцууллаа. “Гар нийлсэн удирдлагын багийг хэрхэн бий болгох вэ?” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг үзэж илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Виннер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Одонтуяа “Сошиалаар борлуулалтаа өсгөх 8 арга” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

bookzone
Тагууд: багменежмент

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00