BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тоглоомын явцыг харуулсан дэлгэцээр хүрээлэгдсэн өндөр платформ дээр олон тоглогчийг оролцуулсан томоохон хэмжээний тоглоомын тэмцээн. Үзэгчид анхааралтай ажиглаж байна. Хурц гэрэл, баннер нь эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлдэг. "Fortnite" лого нь харагдах бөгөөд тоглоомын тоглоомын салбар болон бизнест үзүүлэх нөлөөг харуулсан. - Business.MN

Тоглоомоос ч илүү чухал

Business.mn   Business.mn
2021-06-15
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Гэртээ хадагдсан хүмүүс цагийг зугаатай өнгөрүүлэх арга хайж эхэлснээр 2020 онд видео тоглоомын борлуулалт огцом нэмэгдэв. Хөл хорио цуцлагдсан ч тэд гэрээсээ цухуйхыг хүсэхгүй л болов уу. Арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн PlayStation 5, Xbox Series X эрэлтээ барихын тулд захиалгын тоог тэнцвэржүүлсэн. Эл нээлтийн үеэр Call of Duty, Assassin’s Creed зэрэг ашиг орлого өндөртэй цуврал тоглоомууд шинээр гарав. Гэрээсээ гарахгүй байх шалтгаан ийн нэмэгдсээр л.

2021 онд амжилт олно гэж захирлуудын хүлээж буй зүйл тоглоом зардаг бизнесийн загвараар дуусахгүй. Мэргэжлийн видео тоглоомын багуудын тулаан буюу цахим спорт үзэгчдийн тоо 2020 онд эрс өсөв. Цар тахлаас ч өмнө Counter-strike болон League of Legends тоглоомоор багууд хэрхэн тоглож буйг харахаар цэнгэлдэх дүүрэн хүн цуглах хэмжээнд хүрээд байв. Вирусийн улмаас эдгээр тоглоомын цар хүрээ улам тэлэв. Хөлбөмбөг, бейсбол зэрэг спортын тэмцээнүүд зогссон тул гэрээсээ тоглох боломжтой цахим спортыг олон орон анх удаа зурагтаар дамжуулжээ. Формула-1, Английн Премьер лигийн тоглогчид үзэгчдэд зориулж хоорондоо цахим спортоор тоглож ч үзэв. Спортын зарим тоглолтыг дамжуулахдаа видео тоглоомын технологи ашиглаж хоосон суудлуудыг үзэгчдээр дүүрэн харагдуулсан.

Спорт болон видео тоглоомын ялгаа багассанаар 2021 онд компаниуд цахим спортын нэр хүндийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хичээнэ. Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бэкхемийн эзэмшдэг Guild Esports баг цахим спортын дөрвөн төрөлд өрсөлддөг  бөгөөд 2020 онд мэргэжлийн тоглогч хөлсөлсөн байна. Тэд Лондонгийн хөрөнгийн биржэд аравдугаар сард 26 сая ам.доллар босгожээ. Цар тахлаас шалтгаалж 2020 онд хойшлогдсон арга хэмжээнүүд эргэн ирнэ. 2019 онд анх зохиогдсон ч 2020 онд цуцлагдсан Fortnite-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй. Эл тоглоомыг бүтээсэн Epic Games шагналын санд зориулж 30 сая ам.доллар гаргасан юм. Зургаан оронд Overwatch тоглоомын лигийг явуулдаг Blizzard компани тэмцээнээ цэнгэлдэх хүрээлэнд явуулах магадлалтай.

Цахим спортод хөрөнгө оруулах нь ашигтай эсэхийг шууд хэлэхэд арай эрт байна. Хэдий өсөлттэй боловч цахим спорт нь ерөнхийдөө видео тоглоомын маркетинг юм. Өсвөр насныхан ихэд сонирхдог ч тэдний анхаарал нэг зүйлд удаан төвлөрдөггүй, түүнчлэн цаг үргэлж шинэ тоглоомууд бүтээгдэж байдаг. Харин уламжлалт спорт хамаагүй үнэнч үзэгчидтэй билээ. Цахим спортын багууд Премьер лигийн жижиг багийг хэдэн арав хуваасантай тэнцэх хэмжээний брэнд болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэвч тоглохгүй л бол ялах боломжгүй.

Автор: Даниел Ноулс олон улсын сурвалжлагч, The Economist

bookzone.mn
Тагууд: тоглоомцахим спорт

Санал болгох:

A woman stands smiling, holding a marker, in front of a whiteboard with signatures. She is wearing a patterned jacket. The background includes text and a red geometric logo.
Dasha Lulu: Хобби гэдэг өөрийгөө танин мэдэхийн нэр 
Оффис дээр хоёр хүн компьютер дээр ажилладаг. Нэг нь тоглоомыг хөгжүүлж, янз бүрийн өнгөлөг графикуудыг харуулдаг. Оффис нь минималист дизайнтай бөгөөд ойролцоох хэсэгт хэлбэр дүрсээ бүрдүүлж, тээврийн хэрэгсэл дээр зогсож буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг. - Business.MN
Black Candy: 30 сая таталттай гар утасны тоглоом хөгжүүлсэн 
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00