BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гурван хүнийг эвлүүлэгт үзүүлэв. Зүүн талд байгаа хүн бол цув, зангиа зүүсэн, гараа халаасандаа хийж зогсох хүн юм. Голд байгаа хүн бол ягаан даашинзтай гараа зөрүүлэн инээмсэглэсэн эмэгтэй. Баруун талд байгаа хүн бол костюм, нүдний шил зүүсэн, гараа атгасан бизнес эрхлэгч юм. - Business.MN

Тэд зөвлөж байна: Төлөвлөгөөг дадал болго

Х.Цолмон   Х.Цолмон
2021-06-17
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

– Төлөвлө, төлөвлө, бас дахин төлөвлө –

Амжилттай яваа, асар их ажил амжуулдаг хүмүүс ихэвчлэн маш сайн төлөвлөгчид байдаг. Мэдээллийн хурд өдрөөс өдөрт эрчимжиж буй өнөө цагт бараг хүн бүрийн өмнө олон ажлыг зэрэг амжуулж, олон тийш анхаарлаа хандуулах шаардлага тулгарч буй. Ийм үед “Төлөвлөгөө хамгийн чухал” гэж өөр өөрийн салбарыг өнгөлж яваа манлайлагчид хариулж байна. Тиймдээ ч үр дүнтэй төлөвлөхөд туслах төрөл бүрийн аппликэйшн, төлөвлөгч дэвтэр, мөн үй олон зөвлөгөө зөвхөн энэ л эрэлт хэрэгцээнээс үүдэн бий болсон гэлтэй.   
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал: 

Хүн завгүй байх тусмаа олон зүйл амжуулж чаддаг. Мөн завгүй тусам хамгийн их хэрэг болдог зүйл бол төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө. Харин ажлын зохион байгуулалт, өөрийн зан төлөвт тохирсон төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ гэдгээ хүн өөрөө туршиж, олж авах ёстой. Түүнээс өөр хүний арга барил, жишээ нь Наги ингэж хийдэг юм байна гээд дагаж хийх нь үр дүнгүй. Төлөвлөхгүй бол хийх зүйлээ мартана, орхигдуулна. 

Нэн ялангуяа, төрийн ажил хүнээс олон зүйл зэрэг амжуулахыг шаарддаг. Тэнд хэлэх үг, энд илтгэл бэлдэх, өөр нэг газар очиж төлөвлөгөө боловсруулах, хурал, уулзалтуудад оролцох зэргээр олон зүйлд анхаарал хандуулах шаардлагатай болдог. Энэ бүхнийг дотроо санаад явна гэж байхгүй. Тиймээс богино, дунд, урт хугацааны гэх мэтээр ангилж, нарийвчлан төлөвлөх нь илүү үр дүнтэй байдаг. Ийм зорилгоор би утасныхаа хуанлид хийх бүх ажлаа нэмж, бүртгээд явдаг. 

(О.Батнайрамдалтай өрнүүлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та тун удахгүй Business.MN сэтгүүлээс хүлээн авч уншаарай)

“Төлөвлөхгүй бол хийх зүйлээ мартана, орхигдуулна”.

Bank of America Merrill Lynch-д байхдаа хэд хэдэн төсөл дээр зэрэг ажилладаг байсан тул төдий тооны багт орж ажиллах шаардлагатай болдог байлаа. Стресстэй орчинд олон хүнтэй хамтарч ажиллахад олон ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай. Ажил бүрийн ард нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэн юу хийхийг ойлгомжтой тодорхойлж, хуваарилж өгснөөр багийн гишүүн бүр өөрийн хариуцсан ажилдаа бүрэн төвлөрөхөд дөхөмтэй болдог байв. 

Ингээд ид ажиллаад явж байхад заримдаа гэнэт өөр нэг хэлцэл гарч ирэх зэргээр богино хугацаанд сэлгэн ажиллах шаардлага ч үе үе үүснэ. Энэ ч утгаараа хувийн зохион байгуулалт маш чухал. Тиймээс хүссэн, хүсээгүй сайтар төлөвлөж, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай болдог байлаа.  

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii&Co” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр: 

Би Google Calendar ашиглан ажлуудаа нарийн төлөвлөдөг. Мөн компани дотроо бид дундын хуанли хөтөлдөг юм. Түүнд хэн ямар ажил хариуцаж буй, хэдээс хаана уулзалттай зэрэг мэдээллээ оруулж, бүх ажлаа төлөвлөдөг. Ер нь хамгийн чухал зүйл бол төлөвлөлт. Төлөвлөж сурахад хүмүүст эхэндээ хэцүү байдаг. Ялангуяа монголчууд цагийн менежмент талдаа нэлээд тааруухан. Санхүүгийн сахилга батын хувьд ч төдийлөн сайн биш. Энэ бүхнийг багаас нь сургаагүйтэй л холбоотой. Гэр бүл, сургуулийн орчинд үүнийг зааж сургах ёстой. Ингэж чаддаггүйгээс шинэхэн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд ажлын байранд хангалтгүй орж ирдэг. Жишээлбэл, аливаад эцэслэх хугацаа (deadline) тогтоож сураагүй байдаг гэх мэт.

Төлөвлөлтийг зуршил болгоход цаг хугацаа их хэрэгтэй. Харин нэгэнт дадал болчихсон тохиолдолд бүх зүйлийг аяндаа л төлөвлөөд сурчихдаг. Ялангуяа над шиг завгүй хүн бол цаг цагаар нь төлөвлөхөөс өөр аргагүй. Миний календарийг харвал галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л санагдах байх (инээв). Мөн хэд хэдэн и-мэйл ашигладаг учраас бүгдийг нь Google Calendar-тай холбочихдог. Олон ажил амжуулахад ганцхан зарчим л бий. Төлөвлөх! 

(Б.Өлзийбаярын “Номын булан”-д оролцсон ярилцлагыг уншихыг хүсвэл энд дараарай. Мөн тун удахгүй түүний дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авч уншаарай)
“Ньюком” группийн ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Орчлон: 

“Онцын чухал ажилгүй буюу хийх ажлаа дуусчихсан бол дөрөв, таван цаг гэхэд харьж болно” гэж би ажилтнууддаа хэлдэг юм. Түүнээс биш захирал нь ажилтнуудаа, ажилтнууд нь захирлаа хэзээ харихыг нь хүлээгээд, хараад сууж байх шиг утгагүй зүйл үгүй. Хүмүүс хэр удаан сууж ажиллаж буйгаараа дүгнэгдэх ёсгүй. 

Харин хэр сайн ажиллаж чадаж байна вэ гэдгээрээ л дүгнэгдэнэ. Нөгөө талаар, сунаж ажиллаж байна гэдэг нэг бол үнэхээр их ажилтайнх, эсвэл цагтаа амжихгүй л байна гэсэн үг. Миний хамгийн дургүй зүйл бол яарах. Яарна гэдэг чи хаа нэгтээ ажлаа дутуу төлөвлөсөн, эсвэл аль нэг газар алдаа гаргасан байна гэдгийн л илэрхийлэл. 

(Э.Орчлонгийн “Манлайлагч” буланд уригдсан ярилцлагыг уншихыг хүсвэл энд, харин “Номын булан”-д оролцсон ярилцлагыг уншихыг хүсвэл энд дараарай)
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: зөвлөгөөменежменттөлөвлөгөө

Санал болгох:

Four hands hold interlocking gears against a bright sky, symbolizing teamwork, collaboration, and connection as sunlight shines through the gear spokes.
Хөөгдөв буюу Behavioral spillover (№10)
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00