BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хүрэн хүрэм өмссөн хүн эгнээ ногоон ургамлаар дүүрсэн хүлэмжинд зогсож байна. Хүлэмж нь ил тод нуман дээвэртэй бөгөөд байгалийн гэрэл нэвтэрдэг. Тэр өөрийн компантай холбоотой ямар нэг зүйлийг ажиглаж, шалгаж байгаа энтрепренер бололтой. - Business.MN

#ТахлынҮеийнБизнес – О.Ганбаатар: Сонгуулиар маш их өнгөлөн далдлалт явагдлаа

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-06-24
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.

Компанийн нэр: “Агро Альфа” ХХК.
Чиглэл: ХАА-н үйлдвэрлэл, худалдаа
Гүйцэтгэх захирал О.Ганбаатар

– Долдугаар сарын нэгнээс хойш танай бизнес яаж өөрчлөгдөх вэ?

Төр засгаас олгож буй хөнгөлөлтүүд компаниуд том тус болж байна. Долдугаар сарын нэгнээс хөнгөлтүүд дуусахад бизнес цаашдаа үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хөнгөлөлтийг сунгах шаардлагагүй гэж бодож байна.

Гэхдээ Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ үр дүнг бууруулсан алхмуудыг хийгээд байгаа нь харамсалтай. Шийдвэр гаргагчид тактикийн олон алдаа гаргаж байна. Сонгуультай холбоотой маш их өнгөлөн далдлалт хийсэн.

Дэлхийн худалдаа, тээвэр өөрөө хэцүүхэн байдалд байна. Түүхий эдийн хомсдлоос болоод Хятадад бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ. Манай компанийн авдаг ургамал хамгааллын бодис, бордооны үнэ бараг 50 хувь нэмэгдсэн.

– Яг одоо төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Яагаад?

Цар тахлын сөрөг нөлөө хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ эдийн засгаа сэргээе гэвэл төрийн аппарат арай өөрөөр ажилламаар байна. Ковид дууссан ч гэсэн эрх зүйн орчноо цэгцэлж, төрийн хүнд суртал, дарамтыг арилгахгүй бол байдал хүнд хэвээр л байна. Баахан цаас үйлдвэрлэдэг ч үр дүнгүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулах шаардлагатай.

Манайх 2020 онд төрд тендерээр нийлүүлсэн барааныхаа мөнгийг дөнгөж сая л нэг юм олж авлаа ш дээ. Сангийн яамнаас асуухаар мөнгөгүй гэж хариулна.

– 2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, үнэ яаж өөрчлөгдсөн бэ?

Хүнсний ногооны хувьд өмнөх шиг үнэ нь өсдөг, буурдаг тэр циклээрээ яваагүй. Яагаад гэвэл том баярууд цуцлагдсан, хөл хорионоос улбаалаад хүмүүсийн хооллох байдал нь өөрчлөгдсөн. Үнэ нь өмнөх жилээс хямд байна. 25 кг төмсний бөөний үнэ ноднин намар 25 мянган төгрөг байсан бол одоо 23 мянга байна. Цар тахал дотоодод гарснаас хойш хүнсний ногооны хэрэглээ маш их буурсан. Борлуулалт унасан. Манай зооринд ноднин авсан ногоо байж л байна. Манайхаас бөөндөж авдаг худалдаачид өөрсдөө гүйцэд борлуулж чадахгүй байгаа.

Цар тахал дотоодод гарснаас хойш хүнсний ногооны хэрэглээ их буурсан.

Манай компани бодис, бордоо импортоор оруулж ирдэг. Жилд 300-400 мянган ам.долларын бүтээгдэхүүн борлуулдаг байсан бол одоо 100 мянга болсон. Яагаад гэвэл мөнгөтэй хүн ховордсон, зээлээр авъя гэсэн хүсэлт их ирж байна.

Түүнээс гадна цар тахлыг далимдуулаад маш олон хүн үнээ нэмж байна. Өнгөрсөн хавар овъёосны үнэ 1.1 сая төгрөг байсан бол одоо 1.8 сая болсон. Манжингийн үнэ өнгөрсөн жил 30 мянган төгрөг байсан бол энэ онд 200 мянга болсон.

bookzone
Тагууд: ТахлынҮеийнБизнес

Санал болгох:

Хуванцараар ороосон хар их биетэй манекенүүдийг захын ханан дээр байрлуулсан байна. Аливаа энтрепренерийн хүсэл тэмүүллийг илэрхийлдэг хана нь хөх, ногоон өнгийн даавуугаар хучигдсан бөгөөд баруун талд нь зарим хувцас өлгөөтэй байдаг. Агуулахын тааз нь дээр харагдаж байна. - Business.MN
#ТахлынҮеийнБизнес: Нар шингэх үеийн Нарантуул
Урд талд нь "Б.Барсболд" гэсэн бичиг наасан хурлын ширээний ард костюмтай эр сууж байна. Тэр ширээн дээр микрофон, аяга ус, усны савтай. Цаана нь бусад оролцогчид, бараан өнгийн том хана байгаа нь энэхүү нөлөө бүхий бизнес эрхэлдэг аж. - Business.MN
#ТахлынҮеийнБизнес: Гурван хувийн зээл аялал жуулчлалын салбарынханд хүртээмжгүй хэвээр байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00