BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
Экспортлогч ААН-үүдийг дэмжиж, санхүүжилт олгоно

Экспортлогч ААН-үүдийг дэмжиж, санхүүжилт олгоно

Badral Misheel   Б.Мишээл
2021-07-01
  Төр ба бизнес, Үйл ажиллагаа
0
Share on FacebookShare on Twitter

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, энэ чиглэлэд ААН-үүдийн чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилго бүхий “Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн хоёрдугаар цонх нээгдлээ. Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 30 хүртэл санхүүжилт, дэмжлэг авах хүсэлтэй ААН-үүдээс материал хүлээж авах юм.

“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 2023 оныг дуустал нийт есөн удаа цонх нээгдэж, материал хүлээж авах бөгөөд нийт 4.9 сая ам.долларын санхүүжилтийг төсөвлөжээ. Санхүүжилт авах хүсэлтэй ААН, кластеруудад тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалтай холбоосоор орж танилцах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд экспортлогч ААН-д 10-150 сая төгрөг, кластерт 10-300 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж өгөх боломжтой. Энэхүү төсөл нь тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт бус бизнес эрхлэгчдэд экспортын чадавхыг бий болгох, хүний нөөцийг нь чадавхжуулах, экспортын чиглэлийг тодорхойлсон судалгаатай болгох, юу хийхийг нь тодорхойлсон экспортын төлөвлөгөөтэй болгох, экспортын маркетинг, чанарын удирдлага, үйлдвэрлэлийн удирдлагыг нь хөгжүүлэх ажлуудыг дэмжих зорилготой болохыг Түншлэлийн хөтөлбөрийн ахлах бизнес хөгжлийн зөвлөх М.Баттулга онцолсон юм. 

Мөн тэрбээр ААН-үүд гадаад зах зээлээ өөрсдөө судлалгүйгээр хаашаа экспортлох боломжтой, тухайн зах зээлд хэрхэн нэвтрэх боломж байгаа, хэнд зориулсан бүтээгдэхүүнийг хэнтэй өрсөлдөж санал болгох зэргээ судлалгүйгээр, зүгээр л зардал төлөвлөж орж ирж байна. Бид жижигхэн болохоор зах зээлийн судалгаа хэрэггүй гэж боддог нь буруу. Жижиг компани ч борлуулалт хийхийн тулд өөртөө таарсан өрсөлдөгч өөрийнх нь барааг авах хэрэглэгчээ тодорхойлох шаардлагатай. Манайхан азанд найдсан байдал эсвэл зүгээр олдсон мөнгийг нь авч аялаад ирье гэх байдлаар бүх мөнгөө экспо худалдаанд зориулах, эсвэл өдөр тутмын сурталчилгаанд зарцуулах гэх зэргээр төлөвлөж орж ирж буй алдаа их харагдаж байгааг анхааруулав. 

Түншлэлийн хөтөлбөрийн танилцуулгыг долдугаар сарын 2-ны Баасан гарагийн 15 цагаас цахимаар зохион байгуулах бөгөөд бизнес эрхлэгч иргэд, ААН-ийг идэвхтэй оролцохыг урьж байна. Арга хэмжээнд энэ холбоосоор орж бүртгүүлнэ үү. 

Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00