BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг эмэгтэй хээтэй буйдан дээр суугаад камер руу инээмсэглэж байна. Тэрээр нарийн хийцтэй, энгэрийн зүүсэн уламжлалт, гоёл чимэглэлийн хувцас өмсдөг. Түүний ард эрч хүчтэй, өнгөлөг уламжлалт хувцаснууд өлгүүрт өлгөөтэй байгаа нь түүний гэр бүлийн компанийн бизнесийн баялаг соёлын ач холбогдлыг илтгэнэ. - Business.MN

O'tori design брэндийн үүсгэн байгуулагч Б.Оюунцэцэг: “Хувцсаа тайлаад эргүүлэхэд л гаднах үзэмжээсээ ялгарахааргүй гоё дотортой байх ёстой. Тиймээс бид дээлнийхээ дотрыг торгоор урлаж, хажлагаа ч нарийн саагаар эмждэг. Энэ бол манай брэндийн онцлог”.

O’tori design: Япон торгоны монгол нөү-хау

Х.Цолмон   Х.Цолмон
2021-08-05
  Made in Mongolia, Брэндийн түүх
0
Share on FacebookShare on Twitter

Аялах, ажиллах гээд хувь, хувьсгалын ямар ч хэргээр хилийн чанадыг зорьсон бай шувууны хэлбэр дүрс, хээ угалз бүхий бэлгэ дурсгалын зүйл, гоёл чимэглэл, торго дурдан тэр  заавал худалдан авна. Ингэж өөрөө ч мэдэлгүй шувуунд дурладаг байснаа сүүлд анзаарч, энэ “дутагдлаа” хүлээн зөвшөөрсөн хэмээн инээмсэглэн ярих Б.Оюунцэцэгийн энгэрийн зүүлт ч шувууны дүрстэй байсан нь эзнийхээ хүсэл сонирхлыг давхар илтгэх мэт гялалзан байв. Түүний энэ сонирхол яван явсаар япон торготой “танилцуулж”, улмаар “Яагаад ийм сайхан торгоор монгол дээл урлаж болохгүй гэж?” хэмээх бодолд хөтлөн өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх алхам болжээ. Энэ шийдвэр зөв байсныг батлах мэт “Монгол дээлэнд япон торго гайхалтай зохицдог” гэж тэр сэтгэл хангалуун өгүүллээ.   

O’tori design брэнд ингэж л мэндэлжээ. “Нэг үйлчлүүлсэн хүн заавал дахин ирдэг. Амнаас ам дамжин ярьсаар манайхыг зорих үйлчлүүлэгчийн тоо мэдэгдэхүйц өссөн” гэх үүсгэн байгуулагчийн үг “Ковид-19” цар тахалтай зэрэгцэн үйл ажиллагаа эхлүүлсэн брэндийн хувьд чамгүй амжилтыг илтгэнэ. Дөнгөж урлантай болж, уран гарт бүсгүйчүүдийг эгнээндээ нэгтгэн, анхны захиалгуудаа амжилттай хүлээлгэн өгөөд дараагийн ажлаа урам зоригтойгоор эхлүүлээд байхад нь Засгийн газраас хөл хорио тогтоосон ч энэ бүхнийг Б.Оюунцэцэг бэрхшээл бус боломж хэмээн харж, ажилтнуудынхаа ур чадварыг улам сайжруулахаар мэргэжлийн багшийн хичээл, сургалтад ч хамруулаад амжжээ. Учир нь торгоор хувцас, эдлэл урлана гэдэг өндөр ур чадвар, мэдрэмж шаарддаг. 

“Өөрийн давтагдашгүй байдлыг хувцсаараа илэрхийлэхийг хүсдэг хүмүүсийн хувьд O’tori design брэнд оновчтой сонголт”.

Ингээд он дамнан үргэлжилсэн хөл хорио, хориг хязгаар арайхийн сулармагц багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөсөн нэрийн дэлгүүрийнхээ нээлтийг хийгээд удаагүй байтал бизнес эрхлэгчдийн хувьд нэн таагүй өнөө л шийдвэрийг засгаас дахин дуулгав. Энэ бол сүүлийн жил гаруйн хугацаанд дийлэнх бизнес эрхлэгчдийн үзэж туулсан танил түүх. 

O’tori design брэндийн нэрийн дэлгүүр их хотын зүрхэнд байрлах “Галлериа Улаанбаатар” худалдааны төвийн хоёрдугаар давхарт төвхнөжээ. Гадаад, дотоодын брэнд дэлгүүрүүдтэй зэрэгцэн байрласан шоурүүм нь тансаг загварын торгон эдлэлүүдээрээ үйлчлүүлэгчийн харцыг булаана. “Зурган дээр минь харснаас их өөр, харьцуулшгүй чамин юм байна” гэсээр орж ирэх хүмүүс гар нэхмэл атлаа 3D мэт өнгөний нөлөөтэй харагдах мару торгонд хүрч, уран нарийн нэхээс, шаглаас бүрийг нь тэмтэрч үзээд үнэ цэнийг нь улам мэдэрдэг аж. 

19-р зуунд Хейзо Тацүмүра хэмээх уран гартан Японы эзэн хааны удмынхан, хааны ордны түшмэд болон самурайн толгойлогчид зэрэг өндөр хэргэм зэрэгтэнд зориулан хүр хорхойн шүлсээр торго анх нэхсэн нь яваандаа урлаг болтлоо хөгжсөнөөр дэлхийд хамгийн үнэ цэнтэйд тооцогдох Нишижин-Ори хэмээх мару торгоны түүх бичигдэж эхэлжээ. Үе дамжсан гар урчууд олон зуун цагийг зарцуулж, гар аргаар нэхэж боловсруулдаг учир торго бүр цор ганц хувь бүтээгддэг төдийгүй үнэ цэн, чанар, уран нарийн хийцийг давхар илтгэдэг. Торгоны хээ дахин давтагдашгүй байдаг нь ийм учиртай бөгөөд үүнийгээ дагаад O’tori design брэндийн гоёмсог дээлнүүд ч мөн зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан, цор ганц загвар болон бүтээгддэг. Энэ нь өөрийн давтагдашгүй байдлыг хувцсаараа илэрхийлэхийг хүсдэг хүмүүсийн хувьд оновчтой сонголт болж чаддагийг Б.Оюунцэцэг онцоллоо.  

 

1 of 3
- +
Цөцгийтэй торгомсог даавуун дэвсгэр дээр улаан, алтан өнгийн цэцгийн хээтэй өнгөлөг гар цүнх байрладаг. Бариул нь хар өнгөтэй, алтан чимэглэлтэй. Гар цүнхний өмнө даавуун дээр хэвтсэн ганц цагаан сарнай байх нь бизнес бүрийн танилцуулгадаа хүрэхийг хичээдэг дэгжин байдлыг илэрхийлдэг. - Business.MN
Хар өнгийн цэцэгтэй даашинз өмссөн хүн өнгө өнгийн хийцтэй цүнх барьж, усан сангийн дэргэд зогсож байна. Хажуу талдаа ногоон тогос загвартай цагаан хормогчтой. Ар талд нь мод, барилга байгууламжууд харагдах ба Отори Дизайны лого нь тэдний бизнесийн ур чадварыг харуулдаг. - Business.MN
Нарийвчилсан, өнгө өнгийн кимоно өмссөн хүний ойрын зураг. Ханцуйвч нь улбар шар, улаан, шар, ногоон, цэнхэр өнгийн сүүдэртэй, нарийн төвөгтэй, олон өнгийн хатгамалаар чимэглэгддэг. Шувуутай шар лого, "OTORI" болон "MADE FOR YOU" гэсэн бичвэр харагдаж байна. - Business.MN

Мару торгыг yūzen хэмээн нэрлэгдэх тусгай аргаар, байгалийн гаралтай будгаар будсан торгон утас болон Японы уламжлалт технологийн дагуу эрчилж, боловсруулсан алтан, мөнгөн саатай утсыг ашиглан гараар нэхдэг нь үнэ цэнийг улам тодотгодог. Торго нэхэх үйл явц ихээхэн цаг хугацаа, ер бусын төвлөрөл, тэвчээр, мөн ур чадвар шаарддагаараа урлагийн бүтээл төрөх үйл явцтай адил. Энэхүү ур хийц бүхий нандин бүтээлийг O’tori design-ийнхан чимэг торго хэлбэрээр малгай, дээлийн хормой, ханцуй, нударга зэрэг  хувцасны деталиудад  шигтгэн урладаг бөгөөд гар цүнх, бугуйн цүнх, төрөл бүрийн бүс, эсгий олбог гээд олон зүйлийн аксессуар хийж, торгоныхоо өчүүхэн жижиг хэсгийг ч алдалгүй ашигладаг байна.  

Мөн торгоноос гадна итали силк, сайн чанарын хөвөн  даавуугаар гоёлын болон өдөр тутмын хувцасны захиалгыг тэд авдаг. Тухайлбал, нэрийн дэлгүүрт нь өөрийн стильд тохируулан хүссэнээрээ хослуулан өмсөх боломжтой цамц, хантааз, дан дээл тэргүүтэй үндэсний хэв маягийг шингээсэн цэвэр даавуун хувцаснууд харагдана. Эднийх дээлийн нударгыг туурай (туруу) болон их, бага нударга зэрэг төрлөөр урладаг. Хэрэв дээл хийхдээ мару торго ашиглахаар болбол торгоны хээ, хийцэд зориулан загвараа гаргах шаардлагатай болдгоо ч учирласан юм. Дээр нь торгоны чанарт тааруулан мөн адил чанартай материалыг хоршуулан урлахгүй л бол өндөр чанартай торго хэр баргийн материалыг “голж”, хослохгүй байх тохиолдол бий. Тиймээс л O’tori design брэндийн бүтээгдэхүүнүүд цор ганц бас чанарын хувьд эргэлзээгүй ажээ. 

O’tori design брэнд хувцасныхаа чанарт онцгойлон анхаарч, гаднаасаа ч, дотроосоо ч чанарыг илтгэж байх ёстой гэж үздэг. 

Үүсгэн байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн өвөл гаргасан ширмэл хамба болон салхи үл нэвтрүүлэх нано материалыг хослуулан, мару торгоор чимэглэсэн хүйтэн сэрүүнд өмсөх зориулалт бүхий Omni-Heat доторлогоотой дээл нь үйлчлүүлэгчдийн дунд өндөр эрэлт үүсгэж чаджээ. Энэхүү доторлогоо нь энгийн дотроос 50 хувиар илүү дулаан, хөнгөхөн, амьсгалдаг, мөн температурыг зохицуулдаг тул халууцуулж, дааруулдаггүй зэргээрээ онцлог. Ер нь O’tori design брэнд хувцасныхаа дотрыг онцгойлон анхаарч, бүтээгдэхүүн нь гаднаасаа ч, дотроосоо ч чанарыг илтгэж байх ёстой гэж үздэг. Энэ талаар Б.Оюунцэцэг “Хувцсаа тайлаад эргүүлэхэд л гаднах үзэмжээсээ ялгарахааргүй гоё дотортой байх ёстой. Тиймээс бид дээлнийхээ дотрыг торгоор урлаж, хажлагаа ч нарийн саагаар эмждэг. Энэ бол манай брэндийн онцлог” гээд өлгөөтэй дээлнүүдээс нэгийг сонгон дотрыг нь үзүүлэхэд тун чамбай, ур гарган оёсон байв. Аливаа хувцасны чанарыг оёдлын нягт нямбай, өөгүй байдал нь илэрхийлж байдгийг ч энд дурдууштай.  

Бүтээгдэхүүний дотор талд  O’tori design брэндийн шувууны дүрс бүхий логог хатгасан харагдана. Тори буюу японоор “шувуу” гэх үгийн өмнө мөн тус хэлнээ аливаа үгийн урд залгахад хүндэтгэж буйн илэрхийлэл болдог “О” авиаг залган брэндийнхээ нэрийг бүтээжээ. Энэ нь түүний нэрний эхний үсгийг ч давхар бэлгэдэж буй мэт. Б.Оюунцэцэг брэндийн логог заагаад “Энэ бол домгийн галт шувуу. Харахад хүчирхэг, эрхэмсэг. Үлгэрийн, уран зөгнөлт ч гэмээр хэв маягийг бэлгэдэх шувуу дүрслэхийг хичээсэн маань энэ” хэмээн тайлбарлалаа. Шувуу мэт эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, басхүү хүчирхэг, эрхэмсэг байдлыг бэлгэдсэн бүтээл урлахыг хичээдэг нь ч үүнтэй холбоотой биз ээ. 

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны 05, 06 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/ 
bookzone
Тагууд: торгоүндэсний үйлдвэрхувцас загварЯпон

Санал болгох:

A person wearing glasses and a dark blue traditional outfit with embroidered designs stands confidently with hands on hips. They are indoors next to a large plant, and sunlight streams through nearby windows.
Түмэн торго: “Өмсдөг урлаг”-аар дэлхийд тэмүүлнэ
A person wearing glasses and a dark suit is sitting at a table, engaged in conversation. The background features a dark wall, and there's a "Business Podcast" logo in the corner.
Орчин үеийн монгол хувцсыг бүтээх бизнес загвар (№302)
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00