BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Эксперт
  • Экспорт
Н.Учрал: Виртуал хөрөнгийн тухай хууль дижитал өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал

Н.Учрал: Виртуал хөрөнгийн тухай хууль дижитал өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Цолмон Х.   Х. Цолмон
2021-08-13
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Уг хуулийн төслийн гол зорилгыг виртуал хөрөнгийг бүртгэлжүүлж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих хэмээн холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Харин наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд энэхүү хуулийн төслийг Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Амартүвшин тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагын төлөөлөгчид дахин хэлэлцэв. Тухайлбал, виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалт, Монгол дахь хөгжил, хандлагын талаар ярилцаж, санал солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

 “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт, дижитал өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Мөн иргэдийн амьдралын чанар сайжрах давуу талтай. Харин зохицуулалтгүй орнуудад цахим залилан нэмэгдэж, хуурамч криптовалютууд бий болох эрсдэлтэй. Одоо хэлэлцэгдэж буй энэ хуулиар бид виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх, татвар ноогдуулах, арилжаанд хяналт тавих зэрэг эхний зохицуулалтуудыг баталж, гарц үүсгэх зорилготой” гэдгийг онцлов.   

Энэхүү ажлын хэсгээс гадна дэд ажлын хэсэг мөн байгуулагдсан бөгөөд энд “Монголын финтек, блокчэйны зөвлөл”-ийн гишүүд, криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтжээ. Өнгөрсөн зургадугаар сард “Монголын финтек, блокчэйны зөвлөл”-өөс хуулийн төсөлтэй холбогдох зарим саналыг хүргүүлж байсан бол дэд хэсэг байгуулагдсанаар эдгээр саналын үндэслэлийг тайлбарлаж, хамгаалах ажил өрнөнө гэдгийг тус зөвлөлийн тэргүүн, “Их Бит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг хэлж байна. Мөн тэрбээр “Бодит амьдралд хэрэгжихэд хүндрэлтэй заалтуудад өөрчлөлт оруулах үүднээс бид саналаа нэгтгэн хүргэнэ. Хэрэв хэрэгжих боломжгүй хууль батлагдвал цаг хугацаа үрэгдэхээс гадна эдийн засгийн хувьд ч алдагдалтай. Улмаар Монгол Улс эдийн засгаа солонгоруулах зорилгоосоо улам л холдоно. Энэ ч утгаараа бүх талын, тэр дундаа хэрэглэгчийн дуу хоолойг ч оруулах нь зүйтэй гэж бид үзэж байгаа” хэмээн тэмдэглэв. 

Он гарснаас хойш дотоодын виртуал биржүүдэд 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэнийг Монголбанкнаас мэдээлсэн нь Монголд криптовалютын зах зээл хурдацтай өсөж буйг илтгэнэ. Мөн тун удахгүй шинэ койн зах зээлд гарах талаар ч мэдээлж эхэлсэн. Тиймээс энэ чиглэлийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох шаардлага тулгарч буй. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил манай улс FATF (Financial Action Task Force) буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-аас гарч, тус байгууллагын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааны зохицуулалт, үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсний дагуу ажлын хэсэг байгуулагдан энэхүү хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн билээ.  

Цолмон Х.

Х. Цолмон

Business.mn. Сэтгүүлч. Технологийн нийтлэл, хөрөг ярилцлага дагнан бичдэг.

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00