BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зургаан хүнийг улаан, геометрийн хонгилд цуглуулсан. Зөөврийн компьютер бүхий жижиг дугуй ширээний ард гурван эрэгтэй, нэг эмэгтэй сууж, хоёр бизнес энтрепренер зогсож байна. Бүгд инээмсэглэж, ажил хэргийн энгийн хувцас өмссөн байна. - Business.MN

HorecaSoft: "Бид өөрсдийгөө инновацлаг стартап гэж нэрлэх дуртай. Инновац гэдэг бусдын асуудлыг хэр сайн шийдэж чадаж байна гэдгээр л тодорхойлогддог".

HorecaSoft: Зочлох үйлчилгээний салбарын гол асуудал бол боловсон хүчний хүрэлцээ

Х.Цолмон   Х.Цолмон
2021-08-19
  Дижитал шилжилт, Манлайлагч
0
Share on FacebookShare on Twitter

HorecaSoft компанийн гүйцэтгэх захирал Г.Гантулгатай хийсэн ярилцлагын өмнөх хэсгийг энд дарж уншина уу

Танай компани яагаад зочлох үйлчилгээний салбарыг сонгон платформ хөгжүүлэх болсон талаараа хуваалцахгүй юү?

Дотоодын мэдээлэл технологийн компаниудад анзаарагддаг эхний сул тал бол нэг төрлийн программыг дагнан хөгжүүлдэггүй. Хоёрт, санхүү суурьтай учраас бүхнийг зөвхөн бүртгэл талаас хардаг. Гэтэл бүртгэлийн программууд өнгөрсөн үйл явцыг л бүртгэдэг. Гадаадын төстэй системүүдийг ажиглавал хөгжлийн хувьд тэс өөр түвшинд хүрснийг харж болно. Үүнээс гадна Монголын зочлох үйлчилгээний салбарт боловсон хүчний хүрэлцээ дутмаг. Тухайлбал, барилгын компанитай хүн тодорхой хэмжээний ашигтай ажиллаад ирмэгцээ зочид буудал барьж, ажиллуулах жишээтэй. Нөгөө талаас, онлайн борлуулалтын тодорхой ойлголтгүй, салбарынхаа онцлогийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй оюутнууд их сургуулиа төгсөөд хүрч ирдэг. Ингээд нэг талаас салбараа мэдэхгүй эзэд, нөгөө талаас хангалттай ур чадварыг эзэмшээгүй мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм. Эндээс мэдлэгийн асуудал үүсдэг. Манай салбарт тулгамдаж буй гол асуудал бол боловсон хүчин, мэдлэг.

Мөн зочлох үйлчилгээний салбарт хэрэглэгчийн датаг ихэвчлэн лоялти байдлаар л ашигладаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг л жижиг хэсэг. Олон улсын түвшинд хэрэглэгчийн датаг борлуулалттай уялдуулсан OTM, GDS зэрэг олон төрлийн суваг бий. Ер нь хувь хүнд чиглэсэн датаг ашиглах аргачлал дэлхийд эрчтэй хөгжиж, хэрэглэгчдийг дахин ирүүлэх, татах бодлого хэрэгжүүлэх болсон. Ингэж олон улс болон Монголын зочлох үйлчилгээний салбарын хөгжилд асар том ялгаа үүссэн. Тэгмэгц гарц эрэлхийлж, олон улсын платформын дистрибьютор болж ажиллая гэхэд зардал өндөр гарахаас эхлээд асуудлууд бий болдог. Жишээлбэл, Монголын зочлох үйлчилгээний салбар олон улсын түвшинд хүрч хөгжөөгүй учраас менежмент болон KPI өгөгдөл, нарийн тооцоолол зэрэг байхгүй. Тиймээс өндөр үнэтэй, томоохон программын бүхий л функцийг ашиглаж чадахгүйд хүрч, 30 хүрэхтэй, үгүйтэй хувийг л ашигладаг. Үүнээс гадна дотоодын программуудыг Booking.com зэрэг платформтой холбоход хүндрэлтэй байдаг. Учир нь тэдгээр платформын ажиллах стандарт дотоодын программуудтай тохирдоггүй. Иймээс бид олон улсын стандартад түшиглэн Монголын туршлагыг нийцүүлэн хөгжүүлэхээр шийдсэн. Эндээс л HorecaSoft систем үүсэх эхлэл тавигдсан. Бидэнд олон улсын менежменттэй хослуулан сонирхолтой комбинац үүсгэх боломж их байна. 

Тэгвэл таны хувьд анх хэрхэн энэ салбарт хөл тавьж байв?  

Дөнгөж их сургуулиа төгссөн залуу мэдээлэл технологийн компанид маркетингийн албанд ажилд орсон. Тухайн үед туршлагагүй ч байж, дэврүүн ч байж. Дотроо бол хувиараа бизнес эрхэлнэ гэсэн бодолтой. Түүнээсээ болж, ийш тийш үсчиж, цаг их алдсан байдаг.  Ялангуяа залуу хүний гаргадаг гол алдаа бол нэг боломж гарч ирмэгц бодож санах юмгүй тийшээ үсэрчихдэг. Ингэж явсаар нэг зүйлдээ тууштай, тогтвортой байсан хүний ажил, карьер яг л тийм байж, жигдэрдэг бол үсчсэн хүмүүсийн карьер мөн адил тогтворгүй хэвээрээ л байдаг юм байна. Гэхдээ нөгөө талаас, алдаж үзсэн хүн эргээд суурьтай болдог. Хэрэв тэр үед би алдаагүй бол өнөөдөр, эсвэл ирээдүйд тэдгээр алдааг гаргаж л таарна. 

Инженер болон бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг зөв хослуулсан баг амжилтад хүрнэ.

Би гадагшаа сургалтад яваад нэг л бодолтой эргэж ирсэн нь нэг зүйлд удаан төвлөрч ажиллах. Ингээд нэг компанид ажилд ороод сайхан ажиллаад явж байтал тухайн байгууллага бүтцийн хувьд задарсан. Хилийн чанадаас тээж ирсэн бодол маань сарниж, учраа олохгүй хэсэг явсан. Удалгүй найзынхаа санал болгосон мэдээлэл технологийн компанид ажиллаж эхэлснээр ресторан, зочлох үйлчилгээний салбар асар потенциальтай гэдгийг олж харж, энэ чиглэлээр төвлөрч ажиллахаар шийдсэн. Эхэндээ ресторан, зоогийн газарт зориулсан системээр дагнаж байгаад яваандаа зочид буудлын систем рүү орсон. Эргээд харахад ресторан, зочид буудлын систем хөгжүүлэх чиглэлээр 10 орчим жил ажилласан байна. Өнөөдрийг хүртэл 70-80 гаруй зочид буудал, 150 гаруй ресторанд автоматжуулалтын программ бие даан нэвтрүүлсэн туршлагатай. Тэгэхээр энэ салбарын асуудал бэрхшээлтэй овоо зууралдсан гэсэн үг (инээв). 

HorecaSoft компанийн гүйцэтгэх захирал Г.Гантулга

Тун саяхан болж өнгөрсөн анхны уулзалтаараа л дотоодоос хөрөнгө оруулалт авсан хүний хувьд бизнес эрхлэгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

Уулзахаар цаг товлосон хөрөнгө оруулагчийнхаа талаар судалчихвал илүү сайн. Манай багийн хувьд компаниа танилцуулах анхны уулзалтдаа нарийн судалгаатай орж чадаагүй. Хоёр талаас хэд хэдэн хүний төлөөлөл уулзаж, тал бүрийн асуулт асуухад бид бие биеэ нөхөж, чадлынхаа хэрээр хариулж байсан. Тухайн үед биднийг ажлаа мэддэг, асуудал бэрхшээлтэй зууралдаад үзчихсэн, хөрөнгө оруулбал хийх ажил нь тодорхой учраас шууд л ажиллаад явчих хүмүүс гэдгийг ойлгосон байх. Төвөггүй хөрөнгө оруулалт авсан. Нэг бодлын аз ч юм шиг, их л амархан хэл амаа ололцсон. Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын дүнгээ нууцалж байгаа ч, компани маань нэлээд өндөр үнэлгээтэй болсон.

Ийм цогц, сайн систем хөгжүүлчихээд Ковид-19-ээс болж, үүнийгээ бүрмөсөн зогсоож,  гурван жил гаруйн хөдөлмөрөө үрэгдүүлж болохгүй гэж үзсэн учраас бид программаа задалж, хүмүүстэй хамтрах шийдвэрийг энэ жил гаргасан. Ингээд тал бүрээс мэргэжлийн хүмүүсийг цуглуулан олуулаа болж, томоохон баг бүрдүүлсэн. Энэ хүрээнд багийн зохион байгуулалт, стратеги төлөвлөгөө, бизнесийн үндсэн концепц гэх мэт олон зүйлийг өөрчилж, өнгөрсөн гуравдугаар сард компаниа шинээр байгуулсан. 

Олон улсад зочид буудлын борлуулалт бүхэлдээ цахимжиж, тусгай программгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон.

Олон жил энэ төрлийн систем хөгжүүлж явсан хүний хувьд зочид буудлуудын өмнө тулгардаг зовлон жаргал, нарийн чимхлүүр ажлуудтай зууралдсаар зөвхөн тэр хүрээндээ л харж, сэтгэдэг болчихдог юм билээ. Үүнийг инженер сэтгэлгээ ч гэдэг. Манай ихэнх стартап яг л ийм сэтгэлгээтэй байдгийг анзаарсан. Тэгэхээр эдгээр стартап бизнес концепц талаасаа илүү анхаарч, суралцах ёстой юм билээ. Өөр нэг төрлийн стартапууд байгаа нь бизнесийн голдуу хүмүүс цуглачихаад зөвхөн санаагаа л ярьж хэлэлцээд байхаас дунд нь инженер сэтгэлгээтэй хүн байдаггүй. Гэтэл инженер, бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг зөв хослуулсан баг амжилтад хүрч чадна. Мөн зорилтот зах зээлээ тодорхойлж чадсан буюу хэрэглэгч талаасаа хэнд хүрч үйлчлэх ёстойгоо ойлгосон хүнийг багтаа заавал авах ёстой. Стартапын хамгийн чухал зүйл бол эргэлзээгүй баг. Зөв баг бүрдүүлэх нь амжилтын үндэс гэдгийг сүүлд л ойлгосон. 

Та бүхний цаашид хийхээр зорьж буй ажил, ойрын төлөвлөгөө? 

Бид өөрсдийгөө инновацлаг стартап гэж нэрлэх дуртай. Инновац гэдэг бусдын асуудлыг хэр сайн шийдэж чадаж байна гэдгээр л тодорхойлогддог. Аялал жуулчлалын салбарын тулгын гурван чулууг нислэг, байрших хэрэгсэл, машин түрээс гэж үздэг. HorecaSoft компанийн хувьд байрших хэрэгслийг сонгон бүрэн цахимжуулж байна. Бидний зорилго эцсийн хэрэглэгч болох зочид буудал, амралтын баазуудыг цахимжуулж, интернэт гарцтай болгох. Товчхондоо, бид сууриас нь эхэлж байгаа. Үүгээрээ илүү инновацлаг. Мөн зочлох үйлчилгээний салбарт манайх шиг Монголын программуудыг олон улсын системтэй холбож хөгжүүлсэн систем байхгүй. Дээр нь Монголын хөрсөнд буулгаж, шинэлэг функцуудийг нэвтрүүлсэн. Жишээлбэл, иргэний үнэмлэх уншигчийг нэрлэж болно. Иргэний үнэмлэхээ тусгай төхөөрөмжид уншуулмагц манай программд бүх мэдээлэл нь, зурагтайгаа гарч ирдэг. Үүнээс гадна бид энэхүү уншигч төхөөрөмжөө зочид буудлын хаалганы цоожтой холбохоор ажиллаж байна. Цаашлаад зочид буудлын өрөөнүүдийн цахилгаантай ч холбохоор төлөвлөсөн. 

Харин томоохон зорилгын тухайд 2023 онд хилийн чанад руу зах зээлээ тэлэхээр төлөвлөж байна. Манай компани HorecaSoft системийг анх хөгжүүлэхдээ л олон улсын стандартад түшиглэсэн. Мөн бид үндсэн системээ англи хэлээр хөгжүүлсэн. Тэгэхээр гадаад зах зээл рүү гарахад бэлэн. Олон улсын зах зээл дэх зочид буудлын дотоод системүүдийг харахад ихэвчлэн зочлох үйлчилгээний салбар өндөр хөгжсөн улс орнуудад зориулагдсан байдаг. Харин манай систем хөгжиж буй орнуудын онцлогт тохирсон бүтэцтэй байх юм. Дээр нь таван өөр хэлээр ашиглаж болохоор зохион байгуулж байна. Энэ ч утгаараа бидний дараа дараагийн ажлууд энэ зүгт чиглэнэ.

/Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2021 оны 05, 06 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/ 
bookzone
Тагууд: аялал жуулчлалзочлох үйлчилгээманлайлагч

Санал болгох:

A man in a suit and green tie stands smiling in front of a wall with the colorful Arig Bank logo and Mongolian text.
Алдагдлаас ашиг руу хөтлөгч 
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00