BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Төрийн захиргааны албан хаагчдын тоо 10 жилд хоёр дахин өсчээ

Төрийн захиргааны албан хаагчдын тоо 10 жилд хоёр дахин өсчээ

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-09-13
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

“Төрийн алба данхайсан, төр цомхон байх хэрэгтэй” гэж иргэд, судлаачид, түүгээр барахгүй эрх баригчид өөрсдөө хүртэл ярьдаг. Гэхдээ Үндэсний Статистикийн Хорооны тоо баримтаас харахад төрийн алба “бүдүүрч” ирсэн нь харагдана. 2020 оны эцсийн байдлаар Монголд 205 мянган төрийн албан хаагч байгаа нь сүүлийн 13 жилд 31 хувиар өссөн тоо юм. Эндээс багш нар, эмч нар зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо сүүлийн  25 хувиар өссөн байгаа нь хүн ам тогтмол өсч байгаа нөхцөлд хэвийн үзэгдэл. Гэхдээ төрийн албаны бусад ангилал буюу төрийн тусгай албан хаагчдын тоо 34%, төрийн захиргааны алба 36%, төрийн улс төрийн алба 28% тус тус өсчээ.

Эндээс төрийг хамгийн их данхайлгадаг, танил тал, ар өврийн хаалгаар албан тушаалд томилдог, шаардлагагүй орон тоонууд хэсэг нь төрөл бүрийн, яам, тамгын газар, зөвлөл, хороо, комисс, агентлагт ажилладаг төрийн захиргааны албаныхан. Тэдний тоо хоёр дахин өсчээ. Тухайлбал, яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58%, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25%, газар болон хэлтсийн дарга нар 50%, төрийн нарийн бичгийн дарга нарын тоо 27 хувиар өсчээ.

Хүйсийн хувьд 2016 оноос статистикт бүртгэдэг болсон. Төрийн захиргааны албан дахь эмэгтэйчүүдийн тоо давуу байсаар ирсэн ч 2019 онд төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдыг 40 хувиар цөөлж, эрэгтэйчүүдийг 30 гаруй хувиар нэмсэн хачирхалтай тоо  байна. Эндээс төрийн захиргааны алба данхайгаад зогсохгүй бас жендерийн харьцаа алдагдаж буй нь харагдана.

Хуулинд зааснаар Төрийн захиргааны албан тушаалтнуудыг доорх байдлаар ангилна:

  • Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
  • Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
  • Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
  • Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
  • Туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна

Төрийн захиргааны албан хаагчдын тооны өсөлт ба хүйсийн харьцаа

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00