BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Азийн хөгжлийн банк: 2021, 2022 оны эдийн засгийн төлөв

Азийн хөгжлийн банк: 2021, 2022 оны эдийн засгийн төлөв

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-09-22
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаар шинэ тайлангаа танилцуулав. Уг тайлангаас дараах дүгнэлтүүдийг онцлов.

  • Хятадын эдийн засгийн огцом сэргэлт, экспортын эрэлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 онд үргэлжлэхээр байна.  
  • Азийн хөгжлийн банкны шинэчилсэн төлөвөөр Монгол Улсын эдийн засаг өсөлт 2021 онд 4.6% байна. Харин 2022 онд эдийн засгийн өсөлт 6.0%-д хүрч нэмэгдэх хүлээлттэй байна. 
  • Иймд КОВИД-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах нь эдийн засгийг тогтвортой сэргээхэд тулгарч буй гол сорилт хэвээр.
  • Эдийн засгийг тогтвортой сэргээхэд эрүүл мэндийг сахин хамгаалах хариу арга хэмжээг үргэлжлүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд тохирсон, өөр хоорондоо харилцан уялдаатай, эдийн засгийг дэмжих бодлогууд хэрэгжүүлэх, нийгмийн хамгааллыг зорилтот түвшинд үзүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.
  • 2021 оны эхний хагаст уул уурхай болон үйлчилгээний салбар сэргэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн 7.1%-иар өссөн. Гэвч КОВИД-19 цар тахлын халдварын тоо нэмэгдэж, түүний эсрэг хатуу хөл хорио авч хэрэгжүүлсний улмаас барилгын салбарт агшилт үргэлжилж, хөдөө аж ахуйн салбар мөн агшсан бөгөөд нийт хэрэглээ буурснаас эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Харин хувийн хэвшлийн, ялангуяа жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт эргэж сэргэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө.
  • 2022 онд КОВИД-19 цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрах төсөөлөлтэй байна.  
  • Жилийн инфляци 2021 оны 8 дугаар сард 8.9%-д хүрч өсөхөд хүнс, тээврийн үнэ болон хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээний зардлын өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд инфляцийн дарамт 2022 онд ч үргэлжлэхээр байна.
  • Эдийн засгийн төлөв байдлыг төсөөлснөөс муутгаж болзошгүй гол эрсдэл нь коронавируст цар тахлын шинэ хувилбаруудын дэгдэлт, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагавар, худалдааны боомтуудад үргэлжилсээр байгаа хориг саад болон гацалтууд, тэдгээрийн экспорт дахь сөрөг нөлөө юм. Эдгээр хүчин зүйлсийн улмаас аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, хүнсний болон барилгын материалын нийлүүлэлт тасалдах, тээврийн зардал улам өсөх, ингэснээр инфляцийн дарамт өндөр хэвээр байх эрсдэлтэй.

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00