BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
А.Ариунзаяа: Бид бодлогоор мэдээлэл технологийн салбарын ажилтнуудыг бэлдэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

А.Ариунзаяа: Бид бодлогоор мэдээлэл технологийн салбарын ажилтнуудыг бэлдэнэ

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2021-09-23
  Дижитал шилжилт, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
“Digital Nation-2021” арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан “Оролцоог цахим технологи хэрхэн дэмжих вэ?” хэлэлцүүлгийн модератораар ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай мэдээлэл технологийн салбарын боловсон хүчний хүрэлцээ болон хөдөлмөрийн зах зээлд хүн бүр тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд технологийн давуу талыг хэрхэн ашиглах талаар ярилцлаа. 
Хэлэлцүүлгийн өмнө “Сим Бионикс” компани “Хүүхдийн энгийн мөрөөдөл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Энгийн мөрөөдөл” төслийн хүрээнд бионик гарыг А.Ариунхишлэг охинд бэлэглэсэн юм. Уг төслийн хүрээнд нийт 500 хүүхдэд бионик гар хандивлахаар төлөвлөжээ. 

“Digital Nation-2021” арга хэмжээний үеэр дижитал шилжилт, технологийн дэвшлийг бүгдэд хүртээмжтэй байлгах, улмаар нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх үүднээс салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Тухайлбал, таны чиглүүлэн хөтөлсөн хэлэлцүүлгийн хувьд ямар онцлогтой байв? 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдралын нээлттэй, идэвхтэй, хамтдаа хөгжих боломжтой орчныг бий болгохын тулд хүртээмжтэй мэдээлэл технологийн ямар шийдлүүд (Inclusive Digital Technology) байж болох талаар бид хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нэгт, бид  багаас нь хүүхдэд энэ талаар ойлголт өгч, сургаж эхлэх ёстой юм байна. Үүний тулд хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгаварлахгүйгээр, тэдэнд сонголт өгч, хамтдаа хөгжиж, суралцах боломжийг бий болгох шаардлагатай. Нөгөө талаар, дэлхийд хэдийнэ энгийн хэрэглээ болсон өнөөдрийн мэдээлэл технологийн шийдлүүд тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүд компьютер дээр ажиллах боломжит шийдлүүд, сурах орчныг бүрдүүлж, эргээд багш нар, иргэд, нийгэмд буй хүмүүсийн хандлагыг өөрчлөх ёстой.

“Монгол Улс дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хамтдаа алхах уу, эсвэл үгүй юү гэсэн сонголт л бидэнд үлдсэн”. 

Мөн зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшлийн байгууллагууд, мэдээлэл технологийн компаниуд өөрсдөө хэдийнэ шийдэл олж, бусад улс орнуудын технологиудыг нэвтрүүлээд эхэлчихсэн байна. Үүнд, бидний зүгээс бодлогын ямар шийдлээр дэмжих боломжтой вэ?, бүх нийтээрээ хөгжиж байж л нэгнийгээ гадуурхах хандлагыг үгүй хийх юм байна гэсэн агуулгын дагуу хэлэлцүүлэг өрнөлөө. 

Ер нь техник технологийн хөгжил ямар ч хязгаарыг даван, бэрхшээлүүдийг үгүй хийж, олон боломжийг нээлттэй болгож байна. Монгол Улс дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хамтдаа алхах уу, эсвэл үгүй юү гэсэн сонголт л бидэнд үлдсэн. 

Хөдөлмөрийн зах зээлд дижитал шилжилтийг эрчимжүүлж, өргөн хүрээнд нэввтрүүлж эхэлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

Ковид-19 цар тахлын үед дэлхий нийтээрээ зайнаас ажиллахад суралцлаа. Ер нь халдвар хамгааллын дэглэмийг сахиж, алсаас, гэрээсээ, цахимаар ажиллах боломжтой юм байна гэдгийг өнгөрсөн үйл явдлууд харуулсан. Иймээс хөдөлмөрийн зах зээлд шинэ зохицуулалтууд шаардагдах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган баталсан нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, зайнаас болон гэрээс ажиллах, цагаар ажиллах, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ гаргах зэрэг шинэ зохицуулалтыг тусгасан. Энэ бүхэнд суурилан шинэ эдийн засгийн сэргэлт бий болох болов уу гэсэн хүлээлттэй байна.  

“Технологийн хөгжил ямар ч хязгаарыг даван, бэрхшээлүүдийг үгүй хийж, олон боломжийг нээлттэй болгож байна”.

Нөгөө талаар, техник технологийн дэвшлийг ашиглан хурдасгуур бий болгож, олон хүний оролцоотой цахим хөгжлийг бий болгох боломжтой гэж харж болно. Мөн цахим технологи маш хурдацтай хөгжиж буй энэ үед манай улсад боловсон хүчний хомсдол  үүссэн гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл мэдээлэл технологи хамгийн их эрэлттэй ажиллах хүчний хэрэгцээ шаардлага үүссэн салбар болоод байна шүү дээ. Ирээдүйд ч эрэлттэй байх, өндөр цалинтай ажлын байрууд энэ салбарт бий. Тэгэхээр бид бодлогоор мэдээлэл технологийн салбарын ажилтнуудыг бэлдэх ёстой. Үүнд, зөвхөн их, дээд сургууль гэлтгүй МСҮТ, политехникийн коллеж, богино хугацааны сургалтуудаар дамжуулан шинэ ур чадварыг олгож, ажлын байранд шууд зуучлах боломжуудыг нээлттэй болгох нь нэн чухал. Мэдээж мэдээлэл технологийн компаниуд боловсон хүчин бэлтгэх энэ үйл явцад идэвхтэй оролцъё, богино хугацааны сургалтууд зохион байгуулъя, суралцагчдад мэргэжлээрээ дадлага хийх боломжийг олгоё, сургаад авъя гэж нээлттэй хандаж байгаад салбарын сайдын хувьд талархан хүлээн авч, хамтын ажиллагааг эхлүүлээд байна.  

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00