BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил хэрэгч хувцастай гурван энтрепренер эрийг харуулсан нийлмэл зураг. Зүүн талд байгаа эхний эрэгтэй нүдний шил, бараан костюм, цагаан цамц, улаан судалтай зангиа зүүдэг. Хоёр дахь эрэгтэй, голд, богино үстэй, саарал костюм, улаан зангиа зүүсэн байна. Баруун талд байгаа гурав дахь эр бараан костюм, улаан зангиа, улаан халаасны дөрвөлжин өмсдөг. - Business.MN

Том төслийг улс төрчид биш, мэргэжлийн баг удирдах ёстой

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-09-27
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Олон Улсын Төслийн Удирдлагын институт болох PMI Mongolia Chapter-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлын үеэр төр, хувийн хэвшлийн хамтарсан томоохон төслүүдийг хэрхэн удирдах талаар зарим экспертын санал, бодлыг сонирхуулъя

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон

Банкуудад зээлийн газар гэж байдгийг та бүхэн мэднэ. Тэр дотроо төслийн зээлийн алба гэдгийг байгуулж үзсэн. Гэхдээ бид эндээс байгууллагын санхүү, төслийн санхүү хоёр тэс өөр ялгаатай, төслийн санхүүжилтийг төслийн удирдлагаар мэргэшсэн хүмүүс хариуцах ёстой юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Эцэстээ ЦС барих, уул уурхай эрхлэх, зам барихаар зогсохгүй ихэнх ажил төсөл юм байна гэдэг ойлголт төрсөн.

Тухайн төслийн амжилт нь ямар алсын хараатай, ямар төлөвлөгөөтэй, ямар үнэ цэн бүтээх гэж байгаа, төдий хэмжээний төсвөөр өдий хугацаанд хэрэгжих боломжтой юу гэдгээс шалтгаална. Ингэж шалгадаг систем улс орон даяар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлдэг институц бидэнд хэрэгтэй байна.

Premium группийн дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ

Тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн удирдлагын нэгжийг байгуулж, тэрхүү нэгж нь л төслийн удирдлагын талаар мэдлэг, ур чадвартай гэсэн уламжлалтай ойлголттой бид явж ирсэн. Энэ ойлголтоо өөрчлөх ёстой гэж боддог. Яагаад гэвэл бид олон улсын төсөл дээр оролцоод ажиллахаар амжилттай явдаг мөртөө өдөр тутмын бизнес дээр энэ ойлголтоор ажиллахаар бүтэлгүйтдэг.

Төрийн байгууллагатай хамтрах үед төслийн удирдлагын тал дээр хүндрэл нэлээдгүй гардаг. Жишээ нь, зөвшөөрлөө авах гэж уддаг. Хэдийгээр компаниуд шилдэг хүмүүс цуглуулж төслөө хэрэгжүүлдэг ч төр талаас уддаг, сунжирдаг хүнд суртал үргэлж байдаг. Төр өөрөө том төслүүд хэрэгжүүлж болно. Гэхдээ тэдгээр төслийг удирдах төрийн албан тушаалтнууд өөрсдөө мэргэжлийн, төслийн удирдлагын талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүс байх ёстой. Төслийг улс төрчид биш мэргэжлийн баг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн хувийн хэвшил төсөл сайн хэрэгжүүлээд, төр нь хойш чангаагаад байвал хөгжихгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд

Манай улс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, хоёр талын хамтын ажиллагаатай улсуудаас зээл, тусламжийн хэлбэрээр бараг нийтдээ нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт авах боломжтой байдаг. Эдгээр мөнгөөр голдуу төрөл бүрийн салбарт төслийн санхүүжилт хийдэг. Гэхдээ харамсалтай нь Засгийн газар байнга солигдоод байхаар төслийн нэгжийн баг, удирдлага нь хүртэл солигддог. Ингээд байхаар таван сая ам.долларын төсөл таван жил хэрэгжихэд үр дүн байдаггүй. Энэ хооронд өртөг нь өснө.

Хятад эсвэл Япон гэх мэт аль нэг улсаас том төслийн зээл авахад цаад улсын татвар төлөгчдийн мөнгөнөөс авч таардаг. Тиймээс голдуу тухайн улсын Засгийн газар ямар төсөл санхүүжүүлэхээ шийдэж, энэ нь голдуу дараа нь урсгал зардал их гарах, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтын төсөл буюу цемент зуурах ажил болдог. Төсөл дуусахаар урсгал зардлыг мэдээж Засгийн газар л хариуцдаг учраас төсөл урт хугацаандаа үр өгөөжтэй байх эсэхэд хүндрэл учирдаг. Өөрөөр хэлбэл бид цаад талд таалагдах төслийг хэрэгжүүлдэг болохоос яг эдийн засгаа тэлж чадах төсөл хэрэгжүүлж чаддаггүй.

Түүнээс гадна Засгийн газрын төслүүд татваргүй байдаг. Дээр нь төслийн удирдлага дээр бодлогын залгамж халаа байхгүй, тогтворгүй болохоор  төртэй хамтарч төсөл хэрэгжүүлэх сонирхол буурна.

Монголд төслийн менежментийг сайн хийдэг хүмүүс байхгүй биш байдаг. Тэднийг олж л ажиллуулах хэрэгтэй. Одоо бид нийгмийн гэхээсээ илүү эдийн засгийн үр өгөөжтэй төслүүддээ гаднаас ирж буй мөнгөө илүү зарцуулдаг болмоор байна. Энд Засгийн газар л манлайлах ёстой.

bookzone
Тагууд: мега төсөлменежментмэргэжилтэн

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00