Биеийн булчингийн массыг хэмжиж, хүссэн мэдээллээ харж болж байгаа шиг тархиныхаа булчинг хэмждэг болсон гэвэл та итгэх үү? Сүүлийн 20 гаруй жил тархи судлалын шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж, MRI сканы тусламжтайгаар тархины аль нейронуудын холбоос илүү хүчтэй байгааг мэдэх боломжтой болсон. Нейронуудын холбоосыг нэг талаар бодлын зам мөр гэж нэрлэж болно.
Бодлоос сэтгэл хөдлөл, үйлдэл эхлэлтэй бөгөөд үйлдэл олон удаа давтагдахаараа зан дадал болж, амьдралын үр дүнг удирдан чиглүүлж байдаг. Хэрэв аливаа зүйлийн болж бүтэхгүй талыг нь олж харсаар, сөрөг үйлдлийг давтан хийсээр байвал сөрөг зан дадалтай нэгэн болно гэсэн үг юм. Хичнээн хичээсэн ч нэг газраа эргэлдээд, урагшлахгүй байгаа нь сөрөг сэтгэл хөдлөлийн төв хүчтэй хэвээр байгаатай холбоотой. Үүнийг даван туулахын тулд эерэг бодлын зам мөрөө тод болгох буюу эерэг сэтгэл хөдлөлийн төвөө идэвхжүүлэх хэрэгтэй болно.
Тэгвэл яаж эерэг сэтгэл хөдлөлийн төвөө идэвхжүүлэх вэ? гэсэн асуулт урган гарч байна. Энэ асуултад хариулахад хамгийн түрүүнд тархины фитнесээр хичээллэхийг санал болгох байна.
Тархины фитнесс гэдэг нь аливаа бэрхшээлийг эерэг байдлаар даван туулах чадамж юм. Энэ чадамж нь хүний амьдралын бүхий л талбарт, тухайлбал, гүйцэтгэл, ажлын бүтээмж, эрүүл, амар тайван байдал, харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг. Хүний тархийг үндсэн хоёр хэсэгт ангилбал, хайрын, айдсын төв гэж хуваагдана. Бэрхшээл, сорилтыг эерэг сэтгэл хөдлөлөөр даван туулахын тулд эерэг сэтгэл хөдлөлийн буюу хайрын төвийн булчин хүчтэй байх хэрэгтэй. Гэхдээ эерэг байя гэж шийдээд, сөрөг сэтгэл хөдлөл, хандлагаа нуун дарагдуулна гэсэн үг биш юм.
Бидний оюун санааны хамгийн чухал үүрэг бол энэ дэлхийд аль болох урт удаан хугацаанд амьд байлгах учраас хүн 1 секундэд 5 орчим удаа орчин тойрноо ажиглаж, аюул байгаа эсэхийг шалгаж байдаг. Тархины энэ өгөгдөл балар эрт цагт хаанаас л бол хаанаас аюул гарч ирж мэдэх орчинд бол тун хэрэгтэй байсан. Харин соёл иргэншсэн нийгэмд энэ өгөгдөл олон талаар биднийг хойш татаж байна. Аминд тулсан аюул байхгүй байхад хамгаалалтын, дайралтын байдалд хүний мэдрэлийн системийг бариад байна гэсэн үг. Ийм реактив байдалд байгаа цагт хүний харах өнцөг хязгаарлагдаж, шинийг сэтгэх, том зургаар нь харах, аливаа асуудлыг мэргэн ухаанаар шийдэх чадамж буурах болно.
Энэ дэлхийн хүн бүрт нийтлэг байдаг хамгийн том хойш татагч сэтгэл зүйн хүчин зүйл бол дотоод шүүгч юм.
Хайрын төвийг идэвхжүүлэх арга зам болох тархины фитнесийн томоохон төлөөлөгч Стэнфордын профессор, бидний эчнээ мэдэх “Positive Intelligence” номын зохиолч Ширзад Чамин нь томоохон компанийн гүйцэтгэх захирал, удирдлагууд, дэлхийн хэмжээний тамирчид, Стэнфордын их сургуулийн оюутнууд зэрэг 50 гаруй орны 500 орчим төлөөлөгчийг хамруулан сэтгэл судлалын томоохон судалгаа хийсэн. Энэхүү фактор анализ судалгааныхаа үр дүнд хэдэн зуун өнгөний цаана улаан, хөх, шар гэсэн гурван өнгө л байдаг шиг тархины фитнесст 3 булчинг л хөгжүүлэх хэрэгтэй хэмээн тогтоосон. Үүнд:
- Оюун санаагаа командлах булчин
- Эерэг сэтгэл хөдлөлийн, мэргэн ухааны төвийн булчин
- Санаатайгаар хойш татагч сэтгэл зүйн хүчин зүйлс (саботурууд)-ийг зогсоох булчин багтана.
Санаатайгаар хойш татагч сэтгэл зүйн хүчин зүйлс (Саботур)
Энэ дэлхийн хүн бүрт нийтлэг байдаг хамгийн том хойш татагч сэтгэл зүйн хүчин зүйл бол шүүгч юм. Дэлхийн хамгийн шилдэг тамирчин, амжилттай яваа биенесмэн хэн ч бай шүүгч хүн бүрийг хойш татах ажлаа идэвхтэй хийсээр байдаг. Бидний дотоод шүүгч байнгын шүүмжлэнэ, аз жаргалыг нь булаана, байгалиас заяасан боломж, чадамжийг нь хязгаарлана. Хөндлөнгөөс харахад амжилттай байгаа мэт боловч дотроо аз жаргалгүй, амар тайван бус нэгэн болж хувирахад шүүгч тун өндөр үүрэг гүйцэтгэдэг.
Шүүгчийг дагалдаад хүнийг хойш татагч сэтгэл зүйн 9 хүчин зүйл (саботур) ажиллаж байдаг гэсэн судалгий бий.
Үүнд:
- Controller-Хянагч
- Hyper-achiever-Хэт амжилтад хүрэгч
- Restless-Зав чөлөөгүй байгч
- Stickler-Төгс байгч
- Pleaser-Бусдад таалагдагч
- Hyper-vigilant-Хэт сэрэмжлэгч
- Avoider-Зугтагч
- Victim-Хохирогч
- Hyper-rational-Хэт анализ хийгч
Энэ саботурууд хүний мөн чанар, байгалиас заяасан давуу талыг зэвсгээ болгон ашиглаж, “би чиний найз” гэж ятгана. Ятгалгад итгэж, автах тусам хүн боломж, чадамжаа хязгаарлаж, гацаанд орж, эрүүл мэнд, бүтээмж, харилцаа аажмаар доройтно. Хичээх тусам бүх зүйл бүтэлгүйтээд байх шиг санагдаж, оюун санаа цэгцтэй, цэлмэг ажиллахгүй. Учир нь нөгөөх саботур таныг өдөр шөнөгүй дагаж, мөрдөж байна шүү дээ.
Хүн олон арга барилаар оюун санаагаа командлан, өөрийн төлөө ажиллуулах чадамжтай. Тухайн мөчид оюун санаагаа командлаад сурчихвал заавал нэг газар очиж, бясалгал хийж байж тайвшрах шаардлагагүй болдог.
Миний хувьд өөрийн саботурыг танин мэдээд, тэдэнтэй тэмцэж эхэлснээр олон сайхан эерэг өөрчлөлт бий болсон. Өмнө нь намайг зав чөлөөгүй байгч, хянагч гэсэн саботур хойш татаж, харилцаа, бүтээмж, эрүүл мэндийг маань нурааж байсныг мэдэх тийм ч таатай байгаагүй. Гэхдээ одоо энэ саботурууд намайг удирдаж чадахаа больсон, дагаад бүтээмж, чадамж, аз жаргал, эрүүл мэнд маань ч дээшилсэн. Эргээд бодоход урьд нь илүү хичээж хөдөлмөрлөдөг байсан ч одоо байгаа шигээ амжилттай, аз жаргалтай, амар тайван байж үзээгүй юм шиг. Цаанаа л нэг яараад, түгшээд, адгаад байдаг байсан маань зав чөлөөгүй байгч саботуртаа автсаных байсан юм.
Эдгээр саботурыг даван туулж, байгалиас заяасан мөн чанар, чадамжаа нээхийн тулд тархиныхаа дараах 3 булчинг хөгжүүлэх хэрэгтэй.
Саботуруудыг таних зогсоох булчин
Тархины фитнесээр эрчимтэй хичээллэснээр хүн саботурын дуу хоолойг ялган таньдаг болдог. Буддизмд чухлыг чухал бусаас ялган таних чадвар оюун санааны тэргүүн чадамжид тооцогддог. Ялган таниад сурчихвал саботурын үг бүрт итгэж, өөрийгөө хязгаарлахаа болино. Оронд нь өөрийн мэргэн ухаан, зөн совингоо сонсож сураад, оновчтой шийдвэр гаргахад амархан болдог.
Оюун санаагаа командлах булчин
Оюун санааг зааны хошуутай зүйрлэх нь бий. Зааны хошуу үргэлж завгүй байж, өмнө тааралдсан болгоноо шүүрч авч байдаг тул Энэтхэгт заан унах баяр ёслолын үеэр зааны хошуунд мод бариулчихдаг. Үүнтэй адил олон арга барилаар хүн оюун санаагаа командлан, өөрийн төлөө ажиллуулах чадамжтай. Тухайн мөчид оюун санаагаа командлаад сурчихвал заавал нэг газар очиж, бясалгал хийж байж тайвшрах шаардлагагүй болдог. Хаана ч байсан амар тайван, тогтуун, шийдэмгий байдлаа хадгална. Ийм тогтуун тайван байдлыг манлайлагч, удирдагч хүний нөлөөлөл, оршихуй (executive presence) гэдэг. Нөлөөллийн цаана цэлмэг оюун ухаан, ганхашгүй тайван байдал бий.
Мэргэн ухааны төвийн булчин
Хүний тархины баруун талд эерэг сэтгэл хөдлөлийн төв орших бөгөөд үүнийг мэргэн ухааны төв гэдэг. Тархины энэ хэсэгт амар тайван байдал, анхаарал төвлөрөлт, бүтээлч байдал, том зургаар нь холбож ойлгож, шинийг сэтгэх чадамж оршдог. Эдгээр чадамж бол хүний байгалиас заяасан өгөгдөл. Тархины айдсын төв буюу саботуруудын идэвхжилт хэт хүчтэй байснаас үүдэн энэ чадамжаасаа хүн холдсон байдаг. Харин мэргэн ухааны төвийг хөгжүүлснээр хүн 5 төрлийн хүчээ нээнэ. Эдгээр хүчний тусламжтайгаар амьдралын ямар ч сорилтыг бэлэг болгон хувиргах чадамжтай болно.
10 саботур
Сөрөг сэтгэл хөдлөл болох айдас, стресс, уур бухимдал, ичгүүр, гэмшил, мэдрэмтгий байдлаар сэдэл өгнө.
5 мэргэн ухааны хүч
Эерэг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй ойлгож мэдрэх чадамж, сониуч байдал, бүтээлч байдал, зорилго тэмүүлэл, хүсэл сонирхлоор нь сэдэл өгнө.
Саботурууд танд амжилт авчрах ч аз жаргал өгөхгүй. Харин тархины мэргэн ухааны төв таныг хамгийн өндөр амжилтад хөтлөхөөс гадна сэтгэл дүүрэн, амар тайван байдлыг хамт өгдөг. Амар тайвнаар амжилтанд хүрнэ гэсэн үг. Та амжилтанд хүрэхийн тулд заавал аз жаргал, баяр хөөр, харилцаа, амар тайван байдал, эрүүл мэндээ золиослох албагүй.
Тархины фитнессийн дасгалыг хэрхэн хийх вэ?
Биеийн булчингаа хөгжүүлэхийн тулд 7 хоногт, сард нэг удаа дасгал хийвэл булчин хэзээ ч хөгжихгүй. Үүнтэй адил хааяа нэг сургалтанд суугаад, хаа нэг оюуны фитнесс хийснээр мэргэн ухааны тархины тань булчин хүчтэй хөгжихгүй нь ойлгомжтой. Үнэндээ сургалтанд суух, ном унших гэдэг хувь хүний жинхэнэ хувьслын зөвхөн 20 хувь байдаг. Үлдсэн 80 хувь нь тархины эерэг сэтгэл хөдлөлийн төвийн булчингийн хөгжлөөс хамаарна.
Миний үйлчлүүлэгч нартаа санал болгодог Positive Intelligence тархины фитнесс хөтөлбөр нь 6 долоо хоногийн турш өдөр бүр эрчимтэй дасгал хийж, эерэг сэтгэл хөдлөлийн төвийн булчингаа хурдан хөгжүүлэхэд чиглүүлдэг. Үүнийг Rapid Transformational Therapy (RTT)-тэй хослуулснаар үйлчлүүлэгч нар маань маш хурдтай өөрчлөгддөг. Итгэл үнэмшлийн түвшинд хүчтэй өөрчлөлт гарахад байгалиас заяасан дахин давтагдашгүй мөн чанараа олж нээнэ, илүү чадамжтай, үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэддэг болно. Мөн саботуруудыг таслан зогсоох амархан байна.
Тархины фитнесс хөтөлбөрийн үндсэн механизм нь;
- Сөрөг сэтгэл хөдлөл мэдрэгдмэгц зогсолт хийнэ.
- Саботурт автсан байгаагаа анзаарна.
- Тархины фитнесс хийнэ.
- Бэрхшээлээс боломжийг олж харна.
Уншихад их хялбархан механизм боловч автомат болчихсон дадал, үйлдлээ ийнхүү анзаарах хэцүү байдаг тул ганцаараа энэ хөтөлбөрийг авсан хүмүүс амархан бууж өгөх хандлагатай байдаг. Группээрээ энэ хөтөлбөрт хамрагдсанаар хөтөлбөрийг амжилттай дуусгах магадлал тэр даруй 500 хувь нэмэгддэг гэсэн судалгаа бий.
Манай хөтөлбөрийг төгсөгчид тархины булчингаа хөгжүүлж олон сайхан үр дүнг эхнээсээ үзүүлж байгаа. Тухайлбал, хүүхэд, гэр бүлтэйгээ харилцах харилцаа нь дээшилсэн, удирдах арга барил нь сайжирсан, шинэ ажил эхлүүлэх урам зоригтой болсон, хангалттай унтаж амарч байгаа, сэтгэл санаа нь амар тайван болсон, бэрхшээл тулгахад сайн талыг нь олж харж, тайван тогтуунаар, мэргэн ухаанаар асуудалд ханддаг болсон байгаа.
Түгээмэл асуулт
Олон сургалтад хамрагдаж, өөртөө хөрөнгө оруулсан. Гэтэл нэг их өөрчлөлт харагдахгүй, өмнөх байдал хэвээрээ л байгаа. Танай хөтөлбөр юугаараа ялгаатай юм бэ?
Олон арван жил ном уншсан, сургалтанд суусан ч өөрийгөө ялан дийлэх хэцүү хэвээр байна гэдэг. Сургалтаар олж авсан мэдлэг 3 сарын дараа гэхэд мартагддаг. Энэ бүхэн нь жинхэнэ хувьслын дөнгөж 20 хувь. 80 хувь эерэг сэтгэл хөдлөлийн төвийн булчингийн хөгжлөөс хамаарна. Яг тухайн мөчид сурснаа ашиглахын тулд сурсан зүйлээ биеэрээ мэдэрсэн буюу тархины булчингаа хөгжүүлсэн байх шаардлагатай. Толгойгоороо мэдээд байгаа боловч тухайн мөчид хэрэгжүүлж чадахгүй хэвээр, ниргэсэн хойно нь гэдэг шиг байдалд орсоор байх нь түгээмэл.
Бясалгал хийдэг болоод олон жил болж байна. Ялгаагүй юм биш үү?
Бясалгал тухтай газар, чимээгүй орчинд очиж хийгээд сурчихсан байдаг. Эргээд ажлын орчинд орохоороо стресстсэн хэвээр. Тархины фитнесс таныг хамгийн хүнд бэрхшээл дунд ч амар тайван байхад сургана.
Вэбсайт: www.bolorma.ca
[…] сэдвээр хийсэн нийтлэлийг эндээс уншина […]