BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил, цэнхэр цамц өмссөн хүн зөөврийн компьютертэй ширээний ард сууж байна. Тэдний хажууд улаан дэвсгэр дээр "чадвартай" гэсэн бичигтэй том самбар байна. - Business.MN

Эйблсофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж

Эйблсофт: Бизнесийг автоматжуулна

Х.Цолмон   Х.Цолмон
2021-10-13
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн хугацаанд зайнаас ажиллах зайлшгүй шаардлага тулгарахад байгууллагууд өөр өөрийнхөөрөө гарц шийдэл эрэлхийлсэн билээ. Ийм үед Монголын зах зээлийн онцлогийг сайтар тусгасан төдийгүй байгууллагын дотоод үйл ажиллагааг бүхэлд нь интеграцчилж, холбосон платформууд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн ханган ажиллаж байв. Эйблсофт тэдний нэг. Байгууллагын удирдлагын цогц шийдлийг санал болгодог тус компанийнхан энэ чиглэлээр 11 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагааявуулж буй туршлагатай хамт олон. Тэр дундаа албан бичиг боловсруулалтын чиглэлээр дотооддоо тэргүүлж буй.  

Эйбл системд 30 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй бөгөөд харилцагчдынх нь 70 орчим хувийг төрийн байгууллагууд бүрдүүлдэг. 

Байгуулагдсан цагаасаа хойш төрийн байгууллагуудад голлон үйлчилгээ үзүүлж ирсэн залуус энэ жилээс стратегиа өөрчилж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг автоматжуулахад анхаарч эхэлжээ. Ингэхдээ олон жилийн турш хөгжүүлж, төгөлдөржүүлж буй программ хангамжийн хүчирхэг суурьтаа тулгуурлан нэмэлт хөгжүүлэлт хийх замаар хэрэглэгчдэдээ давуу талыг бий болгох юм. 

Эйблсофт компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж:

“Манай систем маш олон төрлийн боломжуудтай учраас салбар салбарын байгууллагууд ашиглах боломжтой. Мөн бид зөвхөн борлуулах бус хэрэглэгчийн дараах үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад программ хангамж нийлүүлээд орхих бус, бүрэн дүүрэн ашиглахад шаардлагатай зөвлөгөө, тусламж үзүүлэхэд онцгойлон анхаардаг гэсэн үг. Ингэж байж л үр шимийг нь хоёр тал тэнцүүхэн хүртэнэ” гэлээ. 

Эйбл бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн программ хангамжуудын сан бүхий вэб платформ юм.

Тэдэнтэй төстэй үйлчилгээ үзүүлдэг компаниуд голдуу томоохон байгууллагуудад үйлчилгээгээ чиглүүлэх болсон бол Эйблсофтынхон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан үйлчилгээ үзүүлэхээр шийдсэнээ дараах байдлаар тайлбарласан юм. 

“Жижиг, дунд бизнесүүдэд тухайн программыг хариуцаж, бие даан ажиллах нэгж байдаггүй. Тиймээс өндөр зардал гардаг. Харин манай компани өөрсдийн бүрдүүлсэн дэд бүтэцдээ тулгуурлан өөрийн гэсэн сервергүй тэдгээр байгууллагад шаардлагатай бүхий л үйлчилгээг клауд хэлбэрээр үзүүлэх боломжтой. Товчхондоо, жижиг, дунд бизнес эрхлэгчид мэдээлэл технологийн үйлчилгээ, арын албандаа санаа зовох шаардлагагүй. Зөвхөн урдах ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжийг бид олгоно”. 

Эйбл систем нь гар утсанд зориулсан “Able Moments”, “Able Works”, “Able Rooms” болон “Able Norms” гэсэн 4 тусгай апп-тай.

Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой бүхнийг нэг дор, клауд орчинд төвлөрүүлснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна хаанаас ч холбогдон ажиллах боломж бүрдэж буйгаараа давуу талтай. Мөн тэд дотоодын зах зээл, салбарын онцлогийг шингээсэн нэмэлт функцүүдийг байнга хөгжүүлж байдгийг мартаж болохгүй. 

Үүнээс гадна бүхий л салбар, байгууллагын түвшинд стандартуудыг нэвтрүүлэх талаар ярих болсон энэ цаг үед хамгийн нийтлэг стандарт бол чанарын удирдлагын тогтолцоо гэдгийг тэд онцолсон юм. Стандартыг маш энгийнээр аливаа үйл явцын эхлэлээс төгсгөл хүртэлх бүхнийг нарийвчлан зааж, тусгасан баримт бичиг гэж ойлгож болох бөгөөд үүнийг байгууллагад хүний оролцоогүйгээр хэрэгжүүлж болох хэрэгсэл бол дотоод удирдлагын систем гэдгийг Б.Даваадорж хэлж байна.   

Эйблсофт компанийн хамт олон үйлдвэрлэлийн томоохон салбаруудын автоматжуулалтад чиглэн ажиллаж байна. 

Өнөөдөр Эйблсофт компанийн хамт олон үйлдвэрлэлийн томоохон салбаруудын дотоод үйл ажиллагааны автоматжуулалтад чиглэн ажиллаж байна. Тухайлбал, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт эхний ээлжинд төвлөрч буй. Салбар салбарын онцлогт тохирсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнүүд, хувийн хамгаалах хэрэгслийн бүртгэл хяналтын программ хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна эрчим хүчний салбарт, тэр дундаа ДЦС-д зориулсан төлөвлөгөөнөөс эхлээд тайлан гаргах, гүйцэтгэл хянах зэрэг олон функцтэй программыг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлж эхлээд буй. Гэхдээ энэ бүхэн тэдний эрчим хүчний салбарынхантай хамтарч буй анхны төсөл биш юм. Өдгөө энэ салбарын дийлэнх байгууллага Эйбл байгууллагын удирдлагын цогц системийг ашигладаг бөгөөд энэ удаад тэд илүү шинэлэг программ хөгжүүлж буйгаараа онцлог. 

Able Soft: Вэб хуудас, Facebook хуудас
бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: автоматжуулалтбизнеспрограмм

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00