– Ажлыг зөв эхлэх гэдэг өөрөө маш чухал ажил. Байгууллагууд төслийг эхлэхэд алдаа гаргадаг хамгийн түгээмэл
– Төслийн менежмент бол төр-хувийн хэвшил хамтарч ажиллах, гадаадын хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө ойлгуулах дэлхий нийтэд ойлгомжтой ажлын хэл юм.
12 дугаар сарын 7-нд болох Төслийг амжилттай хэрэгжүүлэх 5 үе шат вэбинарыг угтсан подкастаар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Төслийн явцад төсөв, хүний нөөц, эрсдэл гэх мэтээр олон төрлийн менежмент хэрэгжүүлдэг. Тэдгээр менежментүүдээс хамгийн их анхаарах ёстой нь юу вэ?
- Манай улсад олон төсөл дээр төсөв хэтрэх асуудал хамгийн түгээмэл. Төслийн удирдлагын стандараар авч үзвэл үүний гол шалтгаанууд нь юу байдаг вэ?
- Хоёр дахь том нийтлэг алдаа нь хугацаа нь хэтрэх. Энэ нь бас юутай холбоотой вэ?
- Манай улсад ISO:21500 төслийн удирдлагын стандарт хэрэгжиж эхлээд удаагүй байгаа.. Эндээс бидэнд хамгийн их анхаарч суралцах зүйл нь юу вэ?
- Бизнесийн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хооронд нь хольж ойлгоод байдаг. Эдгээрийн ялгааг энгийн тайлбарлавал?
- Монголд төслийн удирдлагаар мэргэшсэн хүний нөөц хомсдолтой. Төслийн удирдагч хүнд байх ёстой гол ур чадварууд гэвэл юу вэ?
- Монголд төр, хувийн хэвшил хоёр төсөл дээр хамтарч ажиллахад хамгийн их асуудал гардаг. Үүнийг яаж засах вэ?
- Банкнаас зээл авахын тулд төсөл бичдэг. Банкны шаардлагад нийцсэн түвшинд төсөл бичихийн тулд тухайн хүнд ямар мэдлэг, ур чадварууд шаардлагатай вэ?
Зочин: Ц.Өнөржаргал. Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.