BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эртний Ромын цэргийн хувцас өмссөн хоёр эр бие биентэйгээ нүүр тулж байна. Арын дэвсгэр дээр лаврын хэлхээтэй бамбай барьсан цэргүүд дүрслэгдсэн байна. Энэ үзэгдэл нь маш хүчтэй бөгөөд түүхэн киноных шиг харагдаж байна. - Business.MN

Гладиатор киноноос авах манлайллын хичээл

Б.Мөнхбат   Б.Мөнхбат
2021-12-27
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Рассел Кроу болон Хвакин Финикс нар дүр оруулсан Гладиатор киноны эхэнд ийм нэгэн хэсэг гардгийг зарим уншигчид санах болов уу.

Германд аян дайн хийж яваа Ромын эзэн хаан Марк Аврел дээр түүний хүү Коммодус эгчийн хамтаар ирдэг. Ромчууд нутгийн уугуул иргэдийн армид сүүлийн цохилтыг өгсөнөөр ялалт байгуулах нь тодорхой болжээ.

Эзэн хаан Марк Аврел хүүгээ асартаа (Коммодус) дуудуулан түүнд хаан ширээг залгамжлуулахгүй хэмээн шийдсэнээ дуулгадаг. Хүсэн хүлээж байсан хариугаа авч чадаагүй Коммодус аавынхаа хэлсэнд дургүйцэж буй нь нүүрнээс нь ил харагдана. Марк Аврел Ромын республик дахин байгуулагдах хүртэл эзэнт улсыг Максимусын хамгаалалтад үлдээж буйгаа хүүдээ уламжилна.

Тэдний хоорондын яриа ийнхүү өрнөдөг.

Марк Аврэл: Хүү минь, чи Ромын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн үү?

Коммодус: Тийм ээ аав аа (нүүрэнд нь инээмсэглэл тодорсоор).

Марк Аврэл: Чи эзэн хаан болохгүй.

Коммодус: (түүний царайнаас инээмсэглэл ор үгүй арилсан) Аль цэцэн, ухаалаг настан миний оронд эзэн хаан болох вэ?

Марк Аврэл: Ромын Сенат дахин засаглах хүртэл миний бүх эрх мэдэл Максимусд шилжинэ. Ром дахин республик болно.

Коммодус: Максимус уу?

Марк Аврэл: Миний шийдвэр чамайг гонсойлгоо юу даа?

Коммодус: Та надад илгээсэн захидалдаа удирдагч хүнд байвал зохих 4 тулгуур эрдмийн талаар бичсэн. Цэцэн (Wisdom), Шударга (Justice), Хатуужил (Fortitude), Тунг тааруулах (Temperance). Захиаг тань уншиж байхад эдгээр эрдмүүдийн аль нь ч надад байхгүйг би анзаарлаа. Гэвч аав минь, надад өөр эрдмүүд бий. Амбиц. Хэрэв биднийг бусдаас илүү байхад хөтөлж байвал амбиц ч бас эрдэм байж болно шүү дээ. Овсгоо, гүйлгээ ухаан. Бас зориг. Хэдий дайны талбар дах зориг биш ч гэлээ зориг маш олон янз байж болно шүү дээ. Бас би гэр бүлийнхээ төлөө болон таны төлөө бүхнээ зориулдаг (Devotion). Гэвч миний эрдмүүд таны хэлсэн тулгуур эрдмийн жагсаалтад байсангүй.

Гладиатор кинон дээр Ромын эзэн хаан Марк Аврел яагаад өөрийн хүүд хаан ширээгээ залгамжлуулан үлдээсэнгүй вэ?

Коммодус удирдагч болохыг хүссэн ч удирдагчийн эрдэмгүй учир хаан ширээг залгамжилж чадсангүй . Харин түүнд сэргэлэнтэх, залилах, аргалах, овсгоотох, дүр эсгэх зэрэг өөрийн амиа зогоох, амь гарах бичил эрдмүүд байжээ. Эртний Ромын нийгэм нь боолын системтэй байсан ба эдгээр бичил эрдмүүд Ромын боолуудад хүртэл байсан.

Зэрлэг байгал дээрх амьтанд хүртэл амьд үлдэж, үр удмаа үлдээхийн тулд овсгоотох, гүйлгээ ухаан гаргаж дасан зохицох, хувирах, хувьсах зэрэг чадварууд түгээмэл ажиглагддаг тухай Desmond Morris The Naked Ape: A Zoologist’s Study of the Human Animal номдоо тэмдэглэсэн.

Агуу Ромын эзэнт гүрнийг удирдан залж, хувь заяаг нь шийдэх чухал эрх мэдлийг зөвхөн өөрийн хар амиа бодсон, амь гарахыг л хичээн дүр эсгэж яваа, боолоос өөрцгүй, амьтан шинжнээсээ салж чадаагүй нэгнээс хэрхэн ангид байлгах вэ гэсэн бодол Марк Аврелын толгойд байсан болов уу.

Агуу эзэнт гүрнийг залж, чиглүүлж явах учиртай удирдагчид тавигдах наад захын шаардлага бол удирдагчийн (манлайлагч) 4 эрдмүүд: Цэцэн (Wisdom), Шударга (Justice), Хатуужил (Fortitude), Тунг тааруулах (Temperance). Өөртөө эзэн болж чадсан хүний эзэмшсэн байх ёстой эрдмүүд.

Эдгээр наад захын эрдмүүдийг эзэмшиж чадаагүй Коммодус эзэн хааны эрх мэдлийг авсаны дараа Ромд ямар гамшиг нүүрлэж болохыг Гладиатор кино харуулсан мэт.

Б. Мөнхбат

bookzone
Тагууд: манлайлал

Санал болгох:

A wooden arrow-shaped sign with the word "ENTREPRENEURSHIP" points right, mounted on a tree trunk. It's set by a road with a backdrop of mountains, greenery, and a lake under a partly cloudy sky.
Амжилттай бизнесийг хэрхэн бүтээх вэ – Энтрепренерүүдийн зөвлөгөө
A person speaks on stage in a conference room with a large audience seated. The screen behind displays "SHARING IS CARING" with an image of another person. Attendees face forward, listening intently. The room is well-lit with a patterned carpet.
Үйл ажиллагаанаас өөрийгөө чөлөөлж завтай болсон захирлын түүх
Б.Мөнхбат

Б.Мөнхбат

Төслийн менежмент, санхүүжилт, зардлын менежмент чиглэлээр ажилладаг. Менежментийн философи, манлайлал, хувь хүний менежмент, бизнесийн танин мэдэхүйн чиглэлээр нийтлэл бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00