BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Оффис дээр хоёр хүн компьютер дээр ажилладаг. Эхний хүн өгөгдлийн дүрслэл, мэдээллийг харуулсан хос монитортой холбогдсон график, кодыг харуулсан зөөврийн компьютер дээр анхаарлаа хандуулдаг. Хоёр дахь энтрепренер нь зөөврийн компьютер дээр ажилладаг бөгөөд цаана нь монитор байдаг. - Business.MN

Novelsoft: Дата мастер

Х.Цолмон   Х.Цолмон
2022-01-20
  Дижитал шилжилт, Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter
Компани: “Новелсофт” ХХК
Чиглэл: Програм хангамж хөгжүүлэлт, дата менежмент
Гүйцэтгэх захирал:  Б.Цээсүрэн
 “Дата бол газрын тос”

 “Дата бол шинэ цагийн газрын тос” гэх үгтэй та хаа нэгтээ таарч байсан уу? Дэлхийн зах зээлд шинээр гарч ирж буй компаниуд үүнийг хэдийнэ ойлгож, датагаа ашиглан хурдтай өсөлт үзүүлсээр. Зарим компани зөвхөн датагаа ашиглан нийт орлогынхоо ихэнх хувийг бүрдүүлж буй. Нэг үгээр, бизнесээ зөвхөн автоматжуулаад орхих нь хангалтгүй. Харин автоматжуулалтаас үүсэх датаг оновчтой ашигласнаар өнөөгийн өрсөлдөөнт ертөнцөд өөрийн давуу талыг бүтээж, дараагийн түвшинд гарах алхмаа эхлүүллээ гэсэн үг. Энэ ч утгаараа дата бүхэл бүтэн салбар болтлоо хөгжиж, энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ цаашид тасралтгүй өсөх нь улам бүр ойлгомжтой болоод буй.  

Тэд ингэж ажилладаг

Бизнесийн эл орон зайд Монголоос цөөн тоглогч үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Novelsoft. Дата менежмент, програм хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологиудыг хослуулан ашиглаж, цөм системийг бүтээдэг тус компанийг товчоор, технологийн үндэсний үйлдвэрлэгч гэж нэрлэж болно. Энэ талаар Novelsoft -ийн гүйцэтгэх захирал Б.Цээсүрэн “Автоматжуулалт болон дата бол зоосны хоёр тал. Бид програм хангамжийг зөвхөн автоматжуулалт бус дата гэдэг өнцгөөс нь илүүтэй авч үздэг. Тиймээс аливаа системийг бүтээхдээ эхлээд датаг нь хэрхэн оновчтой зохион байгуулж үр дүнтэй ашиглан тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэгт онцгойлон анхаардаг” хэмээн онцолж байв. Тэдний хувьд энэ чиглэлээр харьцангуй эртнээс ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулж яваа хамт олон юм.

Novelsoft: Бид аливаа системийг бүтээхдээ эхлээд дата-г нь хэрхэн оновчтой зохион байгуулж үр дүнтэй ашиглан тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх вэ гэдэгт онцгойлон анхаардаг.
Өрсөлдөх чадварыг өнгөлөх “мастер” арга барил

Дата бол энгийн өгөгдлийн цуглуулга бус асар хурдацтай хөгжиж буй технологийн нэг чиглэл. Novelsoft –чууд датаг уламжлалт хүснэгтэн байдлаар зохион байгуулахаас эхлээд Graph, Time Series, JSon гэх мэт хамгийн сүүлийн үеийн аргачлалд суурилсан шийдэл боловсруулах, Big Data буюу их өгөгдлийн кластер үүсгэх, Machine Learning буюу машин сургалтад зориулсан Streaming платформ бий болгох зэрэг олон чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эдгээр технологийг ашиглан datawarehouse буюу өгөгдлийн агуулах үүсгэх, тайлан дашбоард хөгжүүлэх, бизнесийн эрсдэлийн үнэлгээ, харилцан хамаарлын шинжилгээ гэх мэт ахисан түвшний дата шинжилгээ болон хиймэл оюуны алгоритмд суурилсан дата боловсруулалт зэрэг өргөн цар хүрээтэй ажлыг төр болоод хувийн хэвшлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж иржээ.

Харин програм хангамж хөгжүүлэлтийн тухайд, уламжлалт хэлбэрээр код бичихээс гадна “Low-code/No-code” буюу код бичихгүйгээр системийг угсрах, динамик процесс автоматжуулалт, тест автоматжуулалтын технологи ашиглах зэргээр сүүлийн жилүүдэд хүчтэй гарч ирж буй аргуудыг нэвтрүүлэх байдлаар системийн хөгжүүлэлтийг хурдасгахад илүү анхааран ажиллаж байна.

Novelsoft компанийн хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн ард програм хангамж, дата чиглэлээр туршлагажиж, мэргэшсэн 80 гаруй залуус баттай зогсон шаргуу ажилласаар иржээ. 

Мөн Novelsoft компани өөрсдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүн болох баримт бичиг удирдлагын DocMine систем, СӨХ-ийн менежментийн Homebook тэргүүтэй системийг орчин үеийн MicroService технологийг ашиглан бүтээж, харилцагчдадаа санал болгодог. Зөвхөн Homebook системийг гэхэд л өнөөдрийн байдлаар 13 мянган айл өрхийг хамарсан “Хурд”-ын шинэ хорооллууд, Шинэ яармаг хороолол, VIP Residence, Эрдэнэт хотын олон СӨХ үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа бол DocMine системийг төр, хувийн хэвшлийн 10 орчим байгууллага амжилттай хэрэглэж байна.

Үүний зэрэгцээ дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч Oracle, Salesforce, Tableau, Cloudera (Big Data), Nintex, SmartBear зэрэг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэн дагалдах үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, амжилтад хөтөлсөөр байгаа нь тэдний давуу тал юм. Хамгийн сүүлийн байдлаар робот процесс автоматжуулалтын технологийг нэвтрүүлэхээр энэ чиглэлээр толгой цохидог Америкийн Automation Anywhere компанитай хамтран ажиллахаар болоод буйг ч онцлох хэрэгтэй.

Novelsoft -ийг бүтээсэн түүх

1997 оноос үйл ажиллагаа явуулж буй Монголын мэдээлэл технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компанийн Програм хангамжийн газар үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү төвлөрч ажиллах зорилгоор 2019 онд Novelsoft компани болон бие даасан бөгөөд өдгөө гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тэд MCS, Оюутолгой, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Говь ХХК, Инвескор, Тэнгэр даатгал, Шангри-Ла Улаанбаатар зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, зарим томоохон төрийн байгууллагын дата менежмент болон цөм систем бүтээх 60 гаруй төслийг хэрэгжүүлжээ.

Эдгээр төслийн ард дотоодын томоохон их сургуулиудаас гадна Америк, Япон, Энэтхэг, Солонгос, Голланд, Австрали, Орос зэрэг олон оронд мэргэшиж төгссөн 50 орчим чадварлаг бизнес болон системийн шинжээч, програм хангамжийн архитект, инженерийн баг, 30 орчим хүнтэй туршлагатай дата инженер, дата шинжээчийн мэргэжлийн баг баттай зогсож, сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд л таван сая мөр код, гурван тэрбум орчим мөр датаг боловсруулан цэгцэлж, тайлан дашбоард болгон хөгжүүлжээ.

Цаашид Novelsoft -ийн хамт олон дэлхийн шилдэг технологийг дотоодын зах зээлд мэргэжлийн түвшинд хүргэх ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн хөгжүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээндээ төвлөрөн “Цахим соёлыг түгээх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхээр итгэл дүүрэн урагшилж байна.

 

Холбогдох:

Вэб хуудас: http://www.novelsoft.mn/

И-мэйл: admin@novelsoft.mn

Утас: +(976)7731-2424
bookzone
Тагууд: Novelsoftдатадижитал шийдэл

Санал болгох:

A presenter stands in front of a screen displaying a technology stack diagram for Veritech, with various interconnected business functions, clouds, and data management elements, while an audience sits facing the stage.
Veritech Cloud ERP платформыг танилцуулах арга хэмжээ боллоо
A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00