BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Оюу толгойн гүний уурхайтай холбогдох онцлох тоонууд

Оюу толгойн гүний уурхайтай холбогдох онцлох тоонууд

Цолмон Х   Цолмон Х
2022-01-25
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг нээж, үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг хийсэн нь цаашид олон талын ач холбогдолтойг эх сурвалжууд тэмдэглэж байв. Тухайлбал, гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэх бөгөөд үр дүнд нь Монгол Улс олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож эхлэх юм. Мөн гүний уурхайг бүрэн ашиглалтад оруулахад шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалтыг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес компаниуд хариуцахаар болсон нь дотоодын худалдан авалт болон ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буй.  

Ийнхүү Засгийн газрын ажлын хэсэг болон УИХ -ын түр хороо удаан хугацаанд хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний эцэст гацаанд орж, хуримтлагдаад байсан олон асуудлыг шийдэж чадсаны хүчинд 26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ хийх командыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ хийх командыг өглөө.

Энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам” хэмээн онцолсон бол Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Өнөөдрийн арга хэмжээ бол Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгож, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн Оюу толгой ордоос Монгол Улсын эрх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, өмнийн говийг усжуулах, зэс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг олон чиглэлээр баяжин амжилттай үргэлжилнэ гэж итгэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлж байв. 

Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, Оюутолгойн ордоос манай улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ -аас баталсан 103 -р (2021.12.30) тогтоолд тусгасан заалтууд эхнээсээ хэрэгжиж эхэлж буй нь энэ юм.  

Өдгөө Оюу толгой ХХК -ийн нийт ажилтны 96 хувийг монголчууд бүрдүүлж байна.
  • Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог.  
  • Гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн тухай батламжийг Туркойс Хилл Ресурсес компаниас “Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн удирдлагад гардуулан өгсөн юм. 
  • Рио Тинто болон Туркойс Хилл Ресурсес компани гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг бүрэн хариуцахаар болов. Нэмэлт зардал 1.4 тэрбум ам.доллар байна гэж талууд үзэж буй. 
  • Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд 5 -д эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, манай улсын эдийн засаг болон улсын төсөвт төвлөрүүлэх үр өгөөж багадаа 3 дахин нэмэгдэнэ. 
  • Оюутолгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн урьдчилан тооцоолж байна. 
  • Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой ДЦС баригдах боломж бүрдэж, жил бүр эрчим хүч гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх юм. 
  • Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. 
  • Өдгөө тус компани Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчийн дэмжлэгтэйгээр ажиллаж буй бөгөөд нийт ажилтны 96 хувийг монголчууд бүрдүүлж байна (2020 оны байдлаар нийт 12 мянган ажилтантай байсан).
Тагууд: стратегитөрбабизнесхөрөнгө оруулалт
Цолмон Х

Цолмон Х

Business.mn. Сэтгүүлч. Технологийн нийтлэл, хөрөг ярилцлага дагнан бичдэг.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00