BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

КоллПро ХХК Киргизстаны зах зээлд гарлаа

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-02-07
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

 “КоллПро Кэй Джи” компани Бүгд Найрамдах Киргиз Улсын хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг үзүүлэхээр “Кыргызтелекoм” ХК-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Монголын “КоллПро ХХК”-ийн Киргиз улс дахь салбар компани “КоллПро Кэй Джи” болон “Кыргызтелекoм” ХК нар 2022 оны 02 дугаар сарын 5-ны өдөр тус улсын хувийн болон төрийн байгууллагуудад үүлэн технологид суурилсан харилцаа холбоо, дотуур холбоо болон дуудлагын төвийн дэвшилтэт үйлчилгээг үзүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаалаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд  “Кыргызтелекoм” ХК нь төрийн өмчит харилцаа холбооны компани гэдгээрээ хэрэглэгчдэдээ олон улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх, тэдний борлуулалт, орлогыг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг сайжруулах боломжтой бөгөөд энэ нь харилцаа холбооны компаниудын хувьд чухал зорилтуудын нэг байдаг билээ.

“Кыргызтелекoм”-ийн төв байранд зохиогдсон хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслолын үеэр тус компанийн Гүйцэтгэх Захирал Данияар Косумбаев “Бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хувийн хэвшлүүд болон улсын байгууллагууд, цаашлаад хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээний чанараа сайжруулах боломжтой, олон улсын хэмжээний байгууллагуудын стандарт бүхий үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж чадах юм. Бидний нэвтрүүлэх үйлчилгээ нь төрийн байгууллагуудын үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбар, хүртээмжтэй болгоход нөлөөлнө хэмээн харж байна. Иргэдэд хүргэх үйлчилгээг сарын багахан хэмжээний төлбөрөөр шийдэж байгаа нь засгийн газрын зорилтуудыг биелүүлэхэд томоохон алхам болж байна” гэж хэллээ.

Мөн тэрээр “Олон улсын жишгийг авч үзвэл үүлэн технологид суурилсан технологийн бүтээгдэхүүнүүд нь бүтээмж нэмэгдүүлэх давуу талтай бөгөөд зардал бууруулах ач холбогдолтой. Бидний хамтран нэвтрүүлж буй үүлэн технологид суурилсан харилцаа холбооны бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн газарзүйн байрлалаас үл хамааран хүртээмжтэй байхаас гадна мэдээллийн аюулгүй байдлыг өндөр төвшинд хангаж чадах юм” хэмээн нэмж хэллээ.

Хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд урилгаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон “КоллПро ХХК”-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Г.Тулга нар оролцлоо. Тэдний хувьд энэхүү үйл явдал хоёр улсын хоорондын эдийн засаг, бизнесийн цаашдын хамтын ажиллагаанд шинэ суурь тавигдаж, туршлага болон санаануудаа үргэлжлүүлэн харилцан ашигтайгаар солилцоход нэгэн том гарц нээгдэж байна гэсэн байр суурьтай байгаагаа дурджээ.

“КоллПро Кэй Джи” компанийн Ерөнхий захирал хатагтай Шахида Нурхаджева хэлэхдээ “Бидний хөгжүүлсэн шийдэл нь маш нарийн атлаа мэдээллийн аюулгүй байдал талаасаа найдвартайгаар зогсохгүй хямд үнэтэй. Найдвартай, дэвшилтэт үйлчилгээ гэхээрээ заавал өндөр үнэтэй байна гэсэн үг биш. Манай компанийн зорилго бол хамгийн дэвшилтэт, найдвартай үйлчилгээг боломжийн үнээр хэрэглэгчдэдээ санал болгох юм. Киргызтелеком компанийн хэрэглэгчид манай технологийг ашигласнаар цаашлаад өөрсдийн хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээндээ олон давуу талуудыг эдэлж чадна хэмээн итгэж байна” гэж онцлов.

Тагууд: Дижитал шилжилтэкспорт
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00