BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Баруун доод талд огцом доошилсон улаан шугам бүхий шар графикийн дүрслэл нь бизнесийн сүйрлийг илтгэнэ. Төгсгөлд нь тэсрэлт нөлөө гарч, мэдэгдэхүйц уналтыг онцолж байна. Зүүн доод буланд арын дэвсгэр дээр янз бүрийн өнгөт зураасан графикууд харагдаж байгаа нь компанийн гүйцэтгэлийг илтгэнэ. - Business.MN

Зөв дампуурахын ашиг тус

Дампуурлын гол зорилго нь бизнес эрхлэх эрхийг хааж, хорихдоо бус эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн зөв голдиролд оруулахад оршдог.

Х.Цолмон   Х.Цолмон
2022-02-16
  Менежмент, Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Эдийн засаг, бизнесийн орчныг цогцоор харж, сайжруулахад олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь дампуурал. Монголд тодорхой банкууд болон хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын томоохон кэйсүүд бий ч тухайн үедээ нийгэм даяараа шуугиад өнгөрснөөс холбогдох талуудын хохирлыг хэрхэн барагдуулж, шийдвэрлэсэн талаарх мэдээлэл бүрхэг. 

Харилцагч, хөрөнгө оруулагч, зээлдэгчдийн хохирлын асуудлаас гадна дампуурах нөхцөл байдал үүссэн ч  компаниуд дампуурч чадахгүй байх нь түгээмэл бөгөөд энэ нь бизнесийн эрүүл, таатай орчныг хумьдаг. 

Дампуурал гэдгийг товчоор, тухайн аж ахуйн нэгжийн төлбөрийн чадваргүйдэл, үйл ажиллагаа нь урт хугацаанд тогтвортой, хэвийн үргэлжилж чадахгүй болсныг хэлдэг. Харин Дампуурлын тухай хуулийн 4.1-д “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэжээ. Тухайн компани дампуурч чадахгүй байснаар үйл ажиллагаа хэвийн явуулж буй аж ахуйн нэгжийн бүртгэлд багтсан хэвээр байдаг нь статистик, бодит байдлын зөрүүг үүсгэдэг. Үүнээс гадна эдийн засгийн нөөц, чадвар, хүний нөөц тухайн нөхцөлд түгжигдэж, шинэ салбарт шилжиж чаддаггүй. Энэ нь эдийн засаг, бизнесийн орчинд мэдээж сөрөг нөлөөтэй. Ерөөс дампуурлын гол зорилго нь бизнес эрхлэх эрхийг хааж, хорихдоо бус эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн зөв голдиролд оруулахад оршдог.  

Өнгөрсөн сард Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлснээр манай улсын хуулийн этгээдийн бүртгэлд 200 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 80 мянга орчим нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин үлдсэн хэсгийг үйл ажиллагааны хувьд зогсонги байдалд орж, бизнесээсээ гарч чадахгүй болсон аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг аж. Мөн энэ үеэр тус яамнаас Дампуурлын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан талаараа мэдээлсэн бөгөөд дампуурлын хуулиа сайн боловсруулж, баталсны үр дүнд бизнесийн орчноо сайжруулж, компаниудынхаа үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлж чадсан улс орнуудын жишээ цөөнгүй байдгийг ч дурдаж байсан юм.  

Дампуурлын хууль баталсны үр дүнд бизнесийн орчноо сайжруулж, компаниудынхаа үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлж чадсан улс орнуудын жишээ цөөнгүй.

Нөгөө талаар, дампуурлыг зөвхөн хууль, эрх зүйн орчинтой холбон авч үзэхээс илүү тухайн хуулийн хэрэгжилтэд хамааралтай байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах нь чухал гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал Б.Лакшми хэлж байна. Энэ уялдаа холбоо дутмаг байдгаас болж дампуурлаа зарлахаар зэхэж буй аж ахуйн нэгжийн өмнө бүрдүүлэх ёстой бичиг баримтын урт жагсаалт, хэзээ дуусах нь тодорхойгүй үйл явц хүлээж байдаг. Уг үйл явц сунжрах тусам компаниудын дампуурлын хугацаа уртсаж, хэдэн жилээр үргэлжлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Мөн энэ нь бусад сөрөг үр дагавар болох татварын өр улам бүр хуримтлагдах, цаашлаад авлигын суурь бүрэлдэх магадлалыг ч үүсгэдэг. Тиймээс эдгээр алхмыг цөөлж, тодорхой болгох шаардлагатай.

Үүний зэрэгцээ жижиг, дунд, том ямар ч хэмжээтэй компани ирээдүйд дампуурахгүй гэх баталгаа байхгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тулгарч болох бүхнийг зохицуулсан байх хэрэгтэйг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс онцолж байв. Ниргэсэн хойно нь хашгирах бус бүгдийг урьдчилан тооцоолж, зохицуулах шаардлагатайг бид тодорхой банкууд, хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж хохирсон олон иргэд, хөрөнгө оруулагчийн гашуун түүхээс мэдэх болсон. Дампуурлаа зарласан хуулийн этгээдийн бүртгэлтэй хөрөнгийг хураахаас гадна гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг барагдуулахын тулд шаардлагатай бол хувийн өмчийг нь ч хураадаг жишиг олон улсад бий. 

Монгол Улсад бүртгэлтэй ААН-ийн тоо

Эх сурвалж: 1212.mn

Тухайлбал, аливаа компанийг хуулийн этгээдээр бүртгэхдээ хариуцлагажуулах үүднээс тодорхой хэмжээний барьцаа хөрөнгийг шаардах зэргээр энэ бүхнийг зохицуулсан байдаг. Энэ хэмжээ Швейцарьт 20 мянга, Германд 25 мянган евро бөгөөд компанийн төрөл хэлбэрээс шалтгаалж, үе шатлалтайгаар нэмэгддэг бол Монголд компаниудыг дийлэнхдээ ХХК  (Хязгаарлагдмал хариуцлагатай компани) – иар бүртгэж,  хөрөнгийн нотлох баримтад хөрөнгийн дээд, доод хязгаар байхгүй гэж заасан байдаг. Нэг үгээр, зөвхөн улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсөнд зориулан багахан хэмжээний төлбөр төлдөг учраас хүссэн бүхэн компани байгуулах боломжийг бүрдүүлжээ. Энэ нь нэг талаар, хариуцлагыг бууруулж, ирээдүйд эрсдэл үүсэхэд хүндрэл учруулж болзошгүй гэсэн үг. Тэгэхээр бүх талын оролцоо, хүчин зүйлийг эн тэнцүү авч үзэж байж, дампуурлын эргэн тойронд үүссэн гацааг арилгаж чадах юм. 

bookzone
Тагууд: дампууралкомпаниэрх зүй

Санал болгох:

Харанхуй дэвсгэр дээр тод цагаан үсгээр "ХААЛТАЙ" гэсэн бичигтэй өлгөөтэй самбар байна. Жижиг компаниудын хувьд оршин тогтнох бэрхшээлтэй тулгардаг шинж тэмдэг нь тухайн байгууллага одоогоор нээлттэй биш байгааг харуулж байна. - Business.MN
Судалгаа: Жижиг компаниудын оршин тогтнох хугацаа богиноссоор байна
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Munkhjargal Baljinnyam
Munkhjargal Baljinnyam
3 жил өмнө

Bayarlalaa.Mongoldoo ochij Kompani neej end syrsan Tehnologooroo Yil Ajillagaa ywyylah ymsan gej muruuduh ym…End Zohizyylah estoi heden zyiliig zegzelchihwel l yg ni boloh geed bna…Amjilt…Ta Bygded.Irgen.M.Baljinnyam..

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00