“Сэтгэл хөдлөлд хяналтаа алдаж, хожим нь харамсахуйц зан байдал гаргасан хүмүүсийн олон түүхийг бид мэднэ шүү дээ” гэж хичээлийн үеэр багш онцлон хэллээ. Яг энэ үед нэгэн гашуун түүх нүдний өмнө бууж ирэх нь тэр. Би анхны байгууллагаасаа гарах өргөдөл өгөх үедээ удирдлагатайгаа маргаж, уйлж, уурандаа бие биедээ хэлэхийг хүсээгүй үгс хэлж, харилцаагаа төгсгөж одов. Хэдэн жилийн дараа эргээд эвлэрэн харилцаагаа сэргээсэн л дээ. Гэхдээ үүнээс хойших төвөгтэй харилцаа ба эвгүй яриануудыг хурцатгахгүй ч гэлээ хэрхэн удирдаж эерэг чигт эргүүлэх учраа олоогүй л өдий хүрсэн юм.
Харин “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт сурсан хичээлүүдээр зөрчлийг даван туулах ур чадвараа хөгжүүлэх аргуудыг мэдэж авч, өрсөлдөх чадвараа үлэмж ахиулж чадсандаа олзуурхаж буй учир та бүхэнд туршлагаа ийн хуваалцаж байна. Учир нь, надтай адил энэ тал дээр өөрийгөө сул хөгжүүлсэн олон менежер байдгийг энэхүү сургалтын хөтөлбөрийн зохиогч “Global Growth Institute”-ийнхний хийсэн судалгаа харуулжээ. Тодруулбал, дийлэнх менежерүүд цаашлаад дээд түвшний удирдлагууд хүртэл зөрчлийг таслан зогсоох нүүр тулсан уулзалтаас халширч зугтан, бугшруулснаар харилцаа нурж, зам салахад хүргэдэг байна.Энэ бол хамгийн том алдаа ба ажилтнууд дийлэнхдээ байгууллагаа бус удирдлагаа орхидог гэдгийг багш нар нь онцлов. Юуны түрүүнд хэцүү яриаг хийх хэрэгцээ шаардлагыг хэрхэн багасгах талаар бодох нь илүү чухал аж. Хэрэв менежерүүд хүмүүстэйгээ тогтмол, чанартай бөгөөд ганцаарчилсан ярилцлага хийдэг бол асуудлыг газар авахаас өмнө тодорхойлж, төвөгтэй харилцаа үүсэхээс урьтаж шийдвэрлэх боломжтойг ойлгож авлаа. Хичээл бүрт хэрэгжүүлэлтийн практикал 7 түлхүүр аргуудыг зааж өгч, практик ажил хийлгүүлдэг нь ашиглаж дадахаас өөр аргагүйд хүргэдэг юм шиг.
Монгол улстай зэрэгцэн 50 гаруй оронд саяхан нээлтээ хийсэн Global Growth Institute-ийн менежментийн шинэ хөтөлбөр “Дэлхийн түвшний менежер-2”-т суралцах эхний ангид багтсанаар аялал эхлэв. Хичээл үзэх платформ руугаа нэвтэрч ормогц, 12 сэдэв жирийтэл цуварч харагдах бөгөөд “Wellbeing” буюу бие-сэтгэлийн эрүүл мэнд сэдэв хамгийн түрүүнд сонирхол татав. Харин дараа нь дээр дурьдсанчлан Зөрчлийг Даван Туулах хичээл анхаарал татаж судалсан билээ. Дарааллаар нь судалбал илүү цэгцтэй ойлголт авна гэж Монгол дахь хөтөлбөрийн лиценз эзэмшигч Гүрэн Академиас хичээл эхлэхэд зөвлөж, дэлгэрэнгүй зааварчилгаа өгсөн билээ. Сонирхол татсан хоёр хичээлээ үзэж хорхойгоо дарсны дараа харин хэлснийх нь дагуу эхнээс нь дарааллаар нь үзэв.
Well-Being хичээлийн видеог эхлүүлэхэд “Бид бүгд ажил амьдралдаа ачаалал, дарамтыг тэсвэрлэн амьдарч байгаа ба энэ нь хэзээ ч арилахгүй” гэж хөтөлбөрийн зохиогч, багш Вейн Кларк онцлон хэлэв. Тиймээс энэ дарамт, шахалтыг өөрийнхөө төдийгүй удирдаж буй хүмүүсийнхээ мэнд оршихуйн төлөө давж сурах арга, хэвшлүүдийг энэ хичээлээр өгөхөөр онцолжээ.
Миний бие 10 жил, амралт багатайгаар компьютер ширтэж, бөгтийн сууж ажиллахдаа нуруундаа “суулт” үүсгэж, нүдний хараагаа муутгасан хүн л дээ. Үүнийг дагаад бүтээмж буурч, өдгөө ажилдаа нуруугаа авхуулсан морь адил идэвх багатай ханддаг болчихсноо анзаардаг байв. Харин энэхүү хөтөлбөрийг дуусгасаны дараа жишээ нь, S.H.E.D хэмээх дадлыг мэдэж авч, хэрэгжүүлж байгаа нь ажил амьдралынхаа тэнцвэрээ олох зөв тэнцвэрт хөтлөгдөж чадсан гэж харж байгаа
S- sleep-унтаж амар
H-hydrate- ус уу
E-exercise –дасгал хий
D-diet- зөв хоолло.
Дээрх дадлыг хэрэгжүүлэх гэж оролдохдоо стресст орж, эсвэл өөртөө хэт хатуурхах хэрэггүй ба хэсэг бүр дээр бага багаар сайжрах гэж хичээ гэж зөвлөдөг нь оновчтой бөгөөд дарамт бага санагдаж, олзуурхсан. Жишээ нь би одоогоор, дасгал хийхээ тогтмолжуулж зөв хооллоход мэдлэгээ сайжруулж туршиж байна.
Миний хувьд чанартай агуулга бүхий олон улсын хэмжээний богино сургалтад жилдээ нэг удаа суралцаж, өөртөө хөрөнгө оруулж, ур чадвараа ахиулж байя гэж шийдсэн учир энэхүү “Дэлхийн түвшний менежер-2” сургалтанд бүртгүүлж, сурч дууслаа. Зөрчлийг удирдах болон Хэцүү яриаг хэрхэн өрнүүлж даван туулах тухай хичээлүүд яг надад тулгардаг асуудлуудыг онож, өөрчлөлт авчирч чадаж байна гэж баярлан ахиуллаа. Араас нь Санал Шүүмж өгөх чадвар, EQ ур чадвар, Өөрчлөлтийг удирдах гэх мэт хичээлүүд нь эвлүүлдэг тоглоомны дутуу хэсэг мэт нөхөж дүүрэх ажээ. Яг л нэг зөв гогцоог татахад сайн үр дүнгүүд ар араасаа хөвөрч байгаа шиг 12 сэдэв хичээл хоорондоо уялдаж, нэг нь нөгөөгөө дэмжиж, цэгцэрч цогц болж байв.
Компани бол тоглож нааддаг соёл амралтын хүрээлэн биш. Гэхдээ…
Хэсэг хугацаанд дөнгөж ажилд орж байсан үеэ дурсацгаая. Карьерынхаа эхэн үе рүү очицгооё. Менежерийнхээ тухай бодож, бас компанийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байснаа санацгаая. Маргааш ажилтай гэж бодохоор өмнөх орой нь танд ямар санагддаг байв? Ажлын долоо хоног дуусахад ямар мэдрэмж төрдөг байсан билээ? Менежерээс чинь мессеж ирэхэд Та ямар хариу үйлдэл үзүүлдэг байв?
Эерэг сөрөг ямар ч мэдрэмжүүд төрж байсан бай, үүнд таны өмнөх удирдлагууд сайнаар бас муугаар хүчтэй нөлөөлж байсантай санал нэгдэх биз ээ. Жишээ нь зарим нь Таныг ажлаа орхиход хүргэж байсан бол зарим нь урт хугацаанд мөр зэрэгцэн ажиллахад хүргэсэн байх. Тэгэхээр ажилтны сэтгэл ханамжийг үл огоорох боломжгүй. Ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх сонирхол өндөртэй, шударга ёсыг хангуулж, нийгмийн үнэт зүйлд оролцоотой байхыг анхаардаг шинэ үеийнхнийг сонсон ойлгож хөгжүүлэх, залах чадварыг сурах шаардлага тулчихаад байгааг уг хөтөлбөрийн Манлайлагч байх нь болон EQ ур чадварын хичээлүүдээс ойлгож авлаа. Түүнчлэн өөрчлөлт нь шинэ тогтонги байдал болж хувирсан учир бид Өөрчлөлтийг удирдах чадварыг эзэмшиж, багтайгаа хамт дасан зохицож, цочрол багатай давах, амжилт болгон хувиргах арга барил руу шилжихэд түлхэгдчихлээ. Үүнд судлагдаж, туршигдаж батлагдсан агуулгатай энэ мэт сургалтын сайн хөтөлбөрүүдийг хурдтай оруулж ирж өөрийгөө болон багаа хөгжүүлж, байгууллагын соёлыг тасралтгүй хөгждөг, өөрчлөлтөд бэлэн болох шаардлагатай. Олон удирдагчид байгууллагын соёлоо өөрчлөх тухай ярьдаг ч, 90% нь өөрчилж чаддаггүй гэж 2021 оны Менежментийн судалгаанд дурьджээ. Олон хүмүүсийн хувьд хуучин дадал зуршлыг өөрчилнө гэдэг тун амаргүй даваа тул, нэгэнт өөрчлөлт хийхээр шийдсэн бол урт хугацаанд аажим бэлдэж, байнга сорих хэрэгтэй аж. Ингэж л соёлыг өөрчилдөг байна. Ихэнх хүмүүс хэтэрхий эрт бууж өгдөг тул ямар ч өөрчлөлт гардаггүй.
Ажилтны сэтгэл ханамж дээшлэхэд, байгууллагын соёл, баг хоорондын харилцаа илүү нягтаршиж, дагаад ашиг орлого нэмэгдэж, харилцагч үйлчлүүлэгчдэд тавих анхаарал халамж нэмэгддэг дам нөлөөтэй.
ШИНЭ ҮЕИЙНХНИЙ АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖ: Компани бол тоглож нааддаг соёл амралтын хүрээлэн биш л дээ. Гэхдээ л шинэ үеийнхний сул ба давуу талыг ойлгохгүйгээр, “одоогийн залуус хачин болжээ” гэсэн хандлагаар түлхэх нь бид хэт хэвшсэний шинж юм байна гэдгийг ойлгож авлаа. Тухайлбал байгууллагуудад “chief employee experience officer”-ын албан тушаалыг сүүлийн үед бий болгож, ажилтнуудын сэтгэл ханамжийг ажиглаж, нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг тооцоолж буйг энэхүү хөтөлбөрийн хүрээнд мэдэж авлаа. Ажлын долоо хоног тутам бидэнд төрж буй сэтгэгдэл, туршлага байгууллагын талаарх бидний дүгнэлтийг хэлбэржүүлж байдаг. Цар тахлаас үүдэн, дэлхий даяар хүмүүс өөрийн оршин тогтнож буй шалтгаанаа эргэн харж, засан сайжруулж байгаагийн нөгөө талд сөрөг үр дагавар нь хүний нөөцийн хомсдол. Тэгэхээр нэгт авьяас ур чадварыг нь бүрэн нөөц боломжид нь тултал хөгжүүлэх, цаашлаад хөгжүүлсэн мэргэжилтнүүдээ аль болох удаан тогтоон барих гэсэн хоёр сорилт байгууллагуудад тулгарч байна.
Нэг ажилтны тань яриа олон нийтийн санаа бодол болж нөлөөлөх боломж урьд хожид байгаагүй өндөр болсон. Товчхондоо ажилтнаа гомдолтой удаан байлгаж болохгүй гэсэн үг.
Тэгэхээр өдгөө “Employee experience officer” нь эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл бүх албан тушаалд буй ажилтнуудын хувьд энэ долоо хоног ямар өнгөрөв гэдгийг тооцоолж сэтгэл ханамжийг хянах, дээшлүүлэх үүрэгтэй. Ажилтны сэтгэл ханамж дээшлэхэд, байгууллагын соёл, баг хоорондын харилцаа илүү нягтаршиж, дагаад ашиг орлого нэмэгдэж, харилцагч үйлчлүүлэгчдэд тавих анхаарал халамж нэмэгддэг дам нөлөөтэй аж. Энэ бүгд нь биднийг тухайн байгууллагад хэр удаан ажиллах, ямар хичээл зүтгэл гаргах, түүгээр ч зогсохгүй байгууллагынхаа талаар хэрхэн ярихад маань нөлөөлдөг. Бидний амьдарч буй сүлжилдсэн ертөнцөд, нэг ажилтны тань яриа олон нийтийн санаа бодол болж нөлөөлөх боломж урьд хожид байгаагүй өндөр болсон.
Ажлын байран дээр нөлөөлөгч бай
Шилдэг удирдагчид, дундаж удирдагчдыг бодоход хүмүүсийн талаар илүү мэдлэг, ойлголттой байдаг нь тохиолдол биш ээ. Аугаа удирдагчдын түүхийг сөхвөл, дагагчид нь тухайн удирдагч эсвэл менежерээ өөрсдийг нь хэрхэн сайн ойлгож, үргэлж сайшаан дэмждэг байсныг ам уралдан гэрчилцгээдэг. Тэгэхээр энэ нь ажил гэхээс илүү хүн бүрийн өөр байдлыг ойлгож манёврлах мэдрэмжийн асуудал болж хувирч байгаа юм. Олон гүйцэтгэх захирлуудын бидэнд “Тэд нэг мэдэхэд л энэхүү албан тушаал хариуцлага өөр дээр нь ирчихсэн” гэж хэлдэг. Санамсаргүй хувь тохиол гэхэд дэндүү азтай биш гэж үү? Шилдэг гүйцэтгэх захирлууд нэг бол бусдаас шаргуу хөдөлмөрлөснийхөө төлөө, эсвэл эргэн тойрны хүн бүрт илүү анхаарал, халамж тавьсныхаа улмаас энэ албан тушаалд хүрдэг. “Ямар ч шидэт тоосонцор байхгүй. Харин шаргуу хөдөлмөр, тууштай зан чанарын үр дүн” гэж Манлайлагч байх нь хичээл дээр яригддаг.
Бид өөрийнхөөрөө дайрахаа больж, олон талын харьцуулалт бүхий жишээ, үлгэрлэл, нөхцөл, харилцаа гэх мэтийг эрэлхийлж, харах хэрэгтэй. Ингээд ирэхээр, багийнхаа буюу хүмүүсийнхээ бүтээсэн үнэ цэнийг илүү тод олж харж, үнэлнэ. Ажлын таван өдөр маш их зүйлс өрнөдөг. Бараг л талаас илүү хугацаанд нь ажлын байран дээрээ байгаа учир, энэхүү орчин эерэг тааламжтай, урам зориг төрүүлэм, гомдол багатай хүмүүстэй байх хэрэгтэй шүү дээ. Үүнд удирдлагууд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх EQ ур чадвараа урдаа тавьж сонсон, эерэг харилцааг бүтээж, хамгаалж үлдэхэд түлхүү зорьдог байхыг зөвлөжээ. Тиймээс хэцүүхэн нүүр тулсан яриаг яаж хийх вэ гэж бодохоос илүү хэрэгцээ шаардлагыг хэрхэн багасгах талаар бодох нь илүү чухал аж. Хэрэв менежерүүд хүмүүстэйгээ тогтмол, чанартай бөгөөд ганцаарчилсан ярилцлага хийдэг бол асуудлыг газар авахаас өмнө тодорхойлж, төвөгтэй харилцаа үүсэхээс урьтаж шийдвэрлэх боломжтой.
Хэрэв менежерүүд хүмүүстэйгээ тогтмол, чанартай бөгөөд ганцаарчилсан ярилцлага хийдэг бол асуудлыг газар авахаас өмнө тодорхойлж, төвөгтэй харилцаа үүсэхээс урьтаж шийдвэрлэх боломжтой.
Би бээр үндсэндээ хүмүүсээ ур чадвар, хүч чадлаа бүрэн дайчлан сайн ажиллаж, өндөр гүйцэтгэлд хүргэхэд нөлөөлдөг “урлагийн” тухай л сурч, бие ба сэтгэлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадлаа. Үүнд миний оролцоо бол өөрийгөө хөгжүүлж, багаа хөгжүүлэхээс эхтэй учир ийнхүү ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЕНЕЖЕР-2 хөтөлбөрийг судлав. Дээрх хичээлүүдийн турш хамгийн их сонссон үг бол “БУСДЫГ СОНС” гэдэг байсныг онцолмоор байна. Энэ цаг үе биднийг маш муу сонсогч болгож, харилцааны явцад үргэлж давж дуусгах гэсэн дотоод хандлагыг дэвэргэж байгаа. Вейн багш “Та харилцааны ур чадвараараа л хэр сайн менежер болох дүнгээ эцэст нь тавиулна гэдгээ санаарай” гэж хэлдэг. Дараагийн гүнзгийрүүлэн суралцах хөгжлийн талбараа Харилцааны стратеги гэж би хувьдаа сонголоо. Дараагийн нийтлэлээр энэ чиглэлд судалж сурсанаа хуваалцана аа.
сонирхолтой сэдэв байлаа. баярлалаа
Маш их таалагдлаа… дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байя
Hi.goyo heregtei medeelel blaa.amjilt huseye.bayarlalaa.