Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын дөрөвдүгээр сарын бүртгэл эхэллээ. Дөрөвдүгээр сарын сургалтаараа бид ДИЖИТАЛ МАРКЕТИНГ сэдвийг онцолж байна.
Бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн хэмжээнээс хамаарч ямар дижитал шийдэл нэвтрүүлж, хэрхэн хэрэгжүүлэх нь харилцан адилгүй байдаг. Тэгвэл энэ талаар болон фэйсбүүк, инстаграм хаягаа автоматжуулж, оновчтой ашиглах, цаашлаад сошиал сувгуудын онцлог, бодлого, алгоритмыг ойлгож, маркетингдаа үр дүнтэй ашиглах, мөн дижитал орчинд бүтээлч байдлаар ажиллаж борлуулалтаа өсгөх шалгарсан аргуудад суралцахад тань туслах дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
4 сарын 05. ИНСТАГРАМ АВТОМАТЖУУЛАЛТЫГ 10 МИНУТАД ХИЙХ АРГА
Nathouse Creative агентлаг, сошиал медиа маркетер Ц.Анударь
Хэрэглэгчдийн тоо, хэрэглээгээр давамгайлж буй сошиал суваг болох инстаграмыг автоматжуулж, оновчтой ашиглаж чадвал бизнесээ өсгөх том боломжийг та нээж чадна. Энэхүү вэбинараар инстаграм сувгийн автоматжуулалт, борлуулалтаа өсгөх боломжууд, шуурхай онлайн захиалгын хэрэгсэл болгон ашиглах аргуудаас суралцана. Мөн инстаграмын шинэ трэндүүд, тэдгээрийг бизнестээ хэрхэн ашиглах талаар мэдээллийг хүргэх болно.
4 сарын 12. БИЗНЕСЭЭ ӨСГӨХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ
Startup Marketing Space төвийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр
Дижитал эринд өөрийн бизнест тохиромжтой дижитал шийдлийг нэвтрүүлж, оновчтой, үр дүнтэй ашиглах шаардлага тулгарсаар байна. Бизнесийн төрөл, үйл ажиллагааны чиглэл, компанийн хэмжээнээс шалтгаалан үр ашигтай дижитал шийдлийг сонгон нэвтрүүлэх, дижитал маркетингаа зөв төлөвлөх, хамгийн бага зардлаар зорилтот бүлэгтээ нөлөөлөх зэрэг сэдвийг энэхүү вэбинараар онцолно.
4 сарын 19. ДИЖИТАЛ МАРКЕТЕРУУД БОРЛУУЛАЛТЫГ ХЭРХЭН ӨСГӨДӨГ ВЭ?
Лондон стартап институтын гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэчимэг
Хэн дижитал маркетераар ажиллах боломжтой вэ? Тэд бизнесийн орчинд хэрхэн нөлөөлдөг вэ? Дижитал орчинд хэрхэн үр дүнтэй ажиллах вэ? зэрэг асуултад хариулт авахыг хүсвэл уг вэбинар танд тусална. Мөн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хаанаас ч борлуулалт хийх, ямар ч нөхцөлд борлуулалтаа хэвийн үргэлжлүүлэх, үр дүнгээ өсгөх боломжийн талаар хуваалцах болно.
4 сарын 26. ФЭЙСБҮҮК АЛГОРИТМД НИЙЦҮҮЛЖ ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ ХИЙХ НЬ
“Анстак Инк” ХХК -ийн хамтран үүсгэн байгуулагч, дижитал маркетер Б.Саруулбаяр
Маркетингийн хэчнээн сайн стратеги боловсруулсан ч сувгуудын онцлог, бодлого, алгоритмыг бүрэн дүүрэн ойлгохгүйгээр маркетингийн кампанит ажил хийх нь замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээр хөдөлгөөнд оролцож буйтай адил. Гэтэл дийлэнх байгууллага үүнийг орхигдуулдаг. Тэгвэл эдгээр ойлголтын талаар цогц мэдээлэл авах, улмаар амжилттай хэрэгжүүлэх арга барилд суралцахад энэхүү вэбинар танд тусална.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар Мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.