BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
“Ногоон хөгжил” сэтгүүл мэндэллээ

“Ногоон хөгжил” сэтгүүл мэндэллээ

"Mongolian Economy" сэтгүүл   "Mongolian Economy" magazine
2022-04-07
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Экономи Медиа” компани хэвлэл мэдээллийн салбарт өөр нэгэн өнгө төрх бүхий шинэ сэтгүүлийг үүсгэн байгуулж, анхны дугаарыг уншигч таны гарт хүргэж байна. Энэ бол “Ногоон хөгжил” сэтгүүл юм.

Хүн төрөлхтний хувьд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, тогтвортой хөгжлийн концепциуд нэн тулгамдсан асуудлууд болоод байна. Дэлхийн удирдагчдын санааг геополитик, эдийн засгийн өсөлт, цар тахал, тэгш бус байдлаас дутахааргүй зовоож буй асуудлууд юм. Зөвхөн олон улсын, бидэнд хамаагүй мэтээр төсөөлөгдөж байсан эдгээр аюул Монгол Улсад нэгэнт аюулын харанга дэлдэж эхэлсэн.

Сүүлийн 20 гаруй жилд Монгол Улсын газар нутаг дээр хур бороо татруу жилүүд үргэлжилж, эрчимтэй дулаарлын улмаас хур тунадасны ууршилт нэмэгдэж, ерөнхийдөө уур амьсгал хуурайших тал руугаа явж байна. Үүний зэрэгцээ зуны бороошилт багасаж, өвөлдөө цасны хэмжээ нэмэгдэх хандлага илэрч, цааш үргэлжлэх магадлалтай байгаа нь монгол түмний амьдралын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариаланд томоохон дарамт үүсгэхээр байна.

Цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас зөвхөн 2009-2019 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн эдийн засгийн шууд хохирол учирсан тооцоо бий. Газар нутгийн маань 76,8 хувь дунд болон хүчтэй цөлжилтөд өртжээ.

“Ногоон хөгжил” сэтгүүл нь дэлхийн нийтийн, бид бүхний хувьд нэн чухал асуудал болоод буй цэнхэр гаргийн эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн сайн сайхны төлөөх ногоон хөгжлийн үзэл баримтлалыг чиг шугамаа болгон ажиллах болно.

Шинэхэн сэтгүүлийн анхны дугаарт уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн улс орнуудын төрийн тэргүүний уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлсэн үгнүүд, “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы сурвалжилга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон НҮБ-ын Суурин төлөөлөгч Т.Мишрагийн ярилцлага, байгаль хамгаалагч, Хөвсгөл далайг аварья, Хомын талын тахь төсөл, түүнчлэн ногоон бизнесүүдийн тухай нийтлэл, ярилцлагууд багтсан. Мөн урд хөршийн ногоон бодлого, туршлага, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоффтой хийсэн ногоон хөгжлийн тухай ярилцлага таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

Бид цаашид Ногоон хөгжлийн мэдээллийн цогц платформ бий болгохоор төлөвлөн ажиллаж байгааг энд дурдъя. Энэхүү платформд “Ногоон хөгжил” сэтгүүл, nogoon.mn, greendevelopment.mn сайт, видео, подкастууд багтах юм.

Бид ногоон платформоороо дамжуулан ногоон өсөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд, дэлхийн дулаарлын процесс болон ногоон бодлого, ногоон бизнес, санхүү, технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын ногоон хөгжил дэвшлийн талаар ойлголт, мэдээллийг бодлого гаргагч, хувийн хэвшил, олон нийтэд өгөх чиглэлээр ажиллах болно.

“Экономи Медиа” компанийн харьяанд 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй монгол, англи хэлээрх “Mongolian Economy” сэтгүүл, сайт, дөрвөн жилийн туршлагатай “Business.mn” сэтгүүл, олон улсын “Дэлхий” дугаар багтаж байна.

 

Тагууд: ногоон хөгжилхэвлэл мэдээлэл
"Mongolian Economy" сэтгүүл

"Mongolian Economy" magazine

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00