BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ногоон хантааз, хамгаалалтын маск өмссөн хоёр энтрепренер мансарда дотор дулаалга хийх ажилд хамтран ажилладаг. Нэг нь хутга ашиглан "ISOVER" гэсэн шошготой тусгаарлагч материалыг огтолж байхад нөгөө нь түүнийг барихад нь тусалж, өсөн нэмэгдэж буй компанидаа зайлшгүй шаардлагатай багаар ажиллах чадварыг харуулдаг. - Business.MN

Эрчим хүчийг 29 хувиар хэмнэсэн “Дулаан шийдэл” төслийн II шат эхэлнэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-04-14
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Европын холбооны СВИЧ-ЭШИА хөтөлбөрийн санхүүжилттэй  “дулаан шийдэл” төслийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааны тайланг танилцуулах,  шатны хаалтын үйл ажиллагаа боллоо.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг бууруулж, гэртээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой “Дулаан шийдэл” төслийн I шатны үр дүнгээ олон нийтэд танилцуулах арга хэмжээ 2022.04.14-нд 14 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Уг арга хэмжээний үеэр дулаалгын зах зээл, өртгийн сүлжээ, барилгын бригад/хувь хүнийг чадавхжуулж, ажилд зуучилж байгаа тухай, дулаалгын технологи, дулаан хамгаалалтын үнэлгээ, эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ, дулаалгын үндсэн материалуудын ханган нийлүүлэлт, ногоон зээлийн санхүүжилт зэрэг сэдвээр ярилцлаа.

Дулаан шийдэл төслийн хаалт болсон энэхүү үйл ажиллагаагаар 2018-2022 он дахь төслийн ололт амжилт, сайн туршлагыг оролцогч талууд, олон нийтэд хуваалцах зорилгоор зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээг нээж, төслийн санхүүжүүлэгч Европын Холбооны Элчин сайд Хатагтай Аксель Никайз, Свич Эшиа хөтөлбөрийн бүсийн зохицуулагч, Францын Элчин сайд Себастиан Сүрүн, Чехийн Элчин сайдын яамны төлөөлөл үг хэлэв. Мөн Барилга хот байгуулалтын Дэд Сайд Э.Золбоо, Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг төрийн байгууллага, төрийн бус, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг санхүүгийн, нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг бууруулж, гэртээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой “Дулаан шийдэл” төсөл нь 2018-2022 онд амжилттай хэрэгжив. Төслийг Европын холбооны Свич Эшиа хөтөлбөр, Аббэ Пиэр сан, Францын болон Чехийн хөгжлийн агентлаг санхүүжүүлдэг бол Франц Улсад төвтэй Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциац ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУТББ хамтран хэрэгжүүлж байна.

Барилга, байшингууд дулаанаа ханаар 35%, дээврээр 25%, шал болон суурь 15%, цонхоор 15% алддаг байна. “Дулаан шийдэл” төслийн хүрээнд байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар 2000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3000 гаруй тонноор бууруулав. Төслийн хүрээнд нийт 1,618 айл дулаалсан. Зах зээлийн хүрээнд дулаалсан айл өрхийн дундаж эрчим хүчний хэмнэлт нь 29 хувь байв.  

Төслийн хүрээнд дулаалгын зах зээлийн механизмыг бүрдүүлэх, оролцогч талуудыг чадавхжуулах, зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Хаан, Хас Банк болон Транскапитал гэсэн 3 санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй ногоон зээлийг санал болгож байгаа бол дулаалгын чанартай материал нийлүүлэгч 8 компаниас материалаа татан авч байна. Дулаалгын ажлыг гүйцэтгэх 100 гаруй бригадыг цогц хөтөлбөрийн дагуу сургаж дадлагажуулсан. Мөн оролцогч талуудыг холбох, иргэдэд мэдээлэл өгөх зорилготой www.dulaalga.mn цахим хуудсыг хөгжүүлэн ашиглалтад оруулав.

“Дулаан шийдэл” төсөл нь 2021 онд Свич-Эшиа хөтөлбөрийн “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг санхүүжүүлэх шилдэг бизнес кейс”-ээр шалгарч, төслийн II дахь үе шатыг 2022-2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

 

 

bookzone
Тагууд: дулаан хэмнэлтДулаан шийдэлэрчим хүч

Санал болгох:

Дулаан шийдэл төсөл
Дулаан шийдэл: Эрчим хүч хэмнэж, амьдралын чанараа сайжруулъя
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00