“Технологийн хувьд хоцорно гэсэн ойлголт Монголд байхаа больсон. Олон улстай нэг түвшинд очсон гэсэн үг. Товчхондоо, технологи ойлгодог, үнэ цэнийг нь мэдэрч, хүртэж чаддаг байгууллагууд дэлхийтэй эн зэрэгцэн алхаж байна. Хэдий энэ бүхэн чихэнд чимэгтэй сонсогдож байгаа ч сайны хажуугаар саар гэдэг шиг эрсдэлийн хувьд ч мөн ижил түвшинд очсон” хэмээн Mogul Service and Support компанийн Клауд дэд бүтцийн үйлчилгээний бизнес хөгжил хариуцсан менежер Г.Золбоо хэлж байна. Үүлэн технологид суурилсан үйлчилгээ зах зээлд ноёрхож, хэн бүхэн хүссэн хүсээгүй дижитал шилжилтэд татагдан орж буй өнөөгийн эриний онцлогийг дагаад цахим халдлагын тоо ч эрс нэмэгдсээр байгаа юм. Цаашид ч нэмэгдэх нь тодорхой.
Өдгөө халдлагын тоогоороо дэлхийд ч, Монголд ч ялгаагүй рансомвэйр (ransomware – нэг төрлийн цахим халдлага) тэргүүлж, толгойны өвчин болсон хэвээр байгаа юм. И-мэйлээр ирсэн холбоос дээр дарснаар тухайн компьютерын бүх файл түгжигдэж, халдлага үйлдсэн этгээдийн нэхсэн төлбөрийг өгч байж л мэдээллээ суллаж авах боломжтой болдог нь энэ төрлийн халдлагын гол шинж. Нэг үгээр, ийм халдлага хүний механик алдаанаас голдуу шалтгаалдаг. Гэвч хүмүүс хэрсүүжиж, сонор сэрэмжтэй байх болсон тул цахим халдлагууд улам ухаалаг болж, и-мэйлээс хувийн чатууд руу шилжиж, ажлын хамтрагч, найз нөхдөөс ирүүлж буй мэт харагдах ч дотроо “аюултай” холбоос тээсэн зурвасыг ашиглаж эхэлсэн юм. Facebook, Slack, Microsoft Teams зэрэг хүмүүсийн өргөн ашигладаг платформоор дамжин ирэх эдгээр зурвас дээр санамсаргүй ганц дарснаар халдлага амжилттай болж, хохирогч мэдээллээ алдах шалтгаан болсоор байна.
“Технологийн хувьд хоцорно гэсэн ойлголт Монголд байхаа больсон. Үүнийг дагаад эрсдэлийн хувьд ч олон улстай ижил түвшинд очоод байна”.
Эндээс “Хамгаалалтын шилдэг гэх шийдлүүд, технологийн үсрэнгүй хөгжил эдгээр асуудлыг яагаад нэг мөр шийдэж чадахгүй байна вэ?” гэх асуулт хэн нэгэнд төрж болох юм. “Хэчнээн сайн хамгаалалт, төгс шийдэл байлаа ч хүний механик алдаанаас сэргийлэхэд тун хүндрэлтэй. Цаашид 100 хувь хамгаалдаг болох эсэх нь ч эргэлзээтэй. Дэлхий дахин үүнийг шийдэж чадаагүй байна”. Мэргэжлийн хүн ингэж хариулав. Тэгэхээр хувь хүний кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг тэлэх, мөн хамгийн цогц, уян хатан шийдлийг нэн даруй ашиглаж эхлэх нь эрсдэлээс сэргийлэх хамгийн боломжит арга. Яг ийм шийдлийг Mogul Service and Support компани нэвтрүүлж, рансомвэйр халдлагад өртсөн компаниудын датаг сэргээж, кодлогдсон файлуудыг амжилттай нээж өгсөн туршлагатай. Харин түүнээс ч олон компанийг болзошгүй эрсдэлээс сайтар хамгаалж, Acronis компанийн Cyber Protect Cloud үйлчилгээний үнэ цэнийг мэдрүүлсээр байна. Энэ чиглэлээр 2017 оноос хойш дагнан ажиллахдаа тэд зөвхөн үйлчилгээ үзүүлж, лиценз борлуулах бус үйлчилгээний дараах үйлчилгээг үзүүлж, тогтмол сургалт, зөвлөгөөг хүргэсээр ирсэн нь өндөр үр дүнд хүрч, харилцагчдынхаа итгэлийг хүлээжээ.
Хүмүүс хэрсүүжиж, сонор сэрэмжтэй байх болсон тул цахим халдлагууд улам ухаалаг болж, и-мэйлээс хувийн чатууд руу шилжиж, ажлын хамтрагч, найз нөхдөөс ирүүлж буй мэт харагдах ч дотроо “аюултай” холбоос тээсэн зурвасыг ашиглаж эхэлсэн юм.
Монголд кибер аюулгүй байдлыг компьютерын Kaspersky, Norton, Sophos зэрэг антивирусээр төсөөлөх хандлага түгээмэл. Гэтэл эдгээр нь компьютерыг зөвхөн тодорхой хэмжээнд л хамгаалж буй жижиг хэрэгсэл гэдгийг ойлгох шаардлагатай. Тодруулбал, бидний урын санд одоогоор мэдэгдэж буй вирусүүдээс л хамгаалах шийдлүүд юм. Гэтэл шинэ вирусүүд тасралтгүй бий болж, байнгын “заналхийлж” байдаг учраас хамгаалалтын шийдэл хөгжүүлж буй компаниуд ч тэднээс өрсөхийн тулд програмаа тасралтгүй хөгжүүлж, шинэчилж байдаг. Муур хулганы хөөцөлдөөнийг санагдуулам энэхүү “мөнхийн” үйл явц өрнөх зуур зах зээлийн тэргүүлэх тоглогчид мэдээж хэрэг бий болсон байж таарна.
Acronis бол цахим аюулгүй байдлын цогц шийдлээрээ олон улсад “алдрын титэм” хүртсэн компани. “Өгч буй үнэ цэнийг нь бодитоор хараад, мэдрээд ирэхээр сонгох уу, эс сонгох уу гэж бодоод байх шаардлага гардаггүй. Сонголт ойлгомжтой байдаг. Маш товчоор, Fortune 500, цаашлаад Fortune 1000 жагсаалтад багтдаг бүх компани Acronis -ийг ашигладаг. Бид санал болгож буй шийдэлдээ маш итгэлтэй байдаг” хэмээн Mogul Service and Support компанийн Клауд дэд бүтцийн үйлчилгээний бизнес хөгжил хариуцсан менежер Г.Золбоо хэлж байна. Өмнө хэлсэнчлэн антивирус бол энэхүү цогц шийдлийн зөвхөн нэг хэсэг. Цахим аюулгүй байдлаа хангахын тулд компаниуд энд тэндээс өөр өөр байгууллагын олон үйлчилгээг цуглуулж, “угсрах” хэрэгцээ гардаг. Мөн төдий тооны лиценз худалдан авч, тэр хэмжээгээр интеграц хийх шаардлага үүснэ гэсэн үг. Гэтэл хоорондоо уялдаж, хоршиж ажиллах нь байна, үгүй нь ч байна. Энэ мэт дэд бүтцийн олон ажлыг Acronis -ийг сонгосноор нэг дороос шийдэх боломжтой. Хялбар хэрэглээ, хямд өртөг, найдвартай хамгаалалт, өндөр үнэ цэн. Эдгээр үгс Acronis -ийг бүрэн тодорхойлно.
Харин бага зэрэг дэлгэрүүлбэл, Acronis -т вирус, төрөл бүрийн спам, малвэйрээс хамгаалах антивирус, антималвэйр үйлчилгээнээс гадна backup буюу нөөцлөх үйлчилгээ багтдаг. Backup бол хүний механик алдаанаас үүдэлтэй эрсдэлээс хамгийн сайн хамгаалж, эрсдэлийг тараан байршуулах шийдэл. Мэдээж хэрэг, байгууллагууд мэдээллээ хуулж, цааш нөөцөлдөг боловч (backup хийх) санхүүгийн, хүний нөөцийн, бичиг баримтын архив зэргээр тус тусад нь ангилж, өөр өөр системд байршуулах, серверийн өрөө зориулан гаргах, эсвэл зөөврийн хардад хуулах гэх мэтээр шийддэг нь учир дутагдалтай. Нэгт, зардал маш өндөр, хоёрт, тун найдваргүй. Эдгээрээс зайлсхийхэд үүлэн технологийн ач холбогдол их. Acronis -ийг сонгосон хэрэглэгчид тусгай дата төвд үүлэн хэлбэрээр датагаа хадгалах боломжтой, мөн тухайн датаг үүлэн серверт backup хийх явцад давхар скандаж, вирусгүй, элдэв “асуудалгүй” цэвэр датаг нөөцөлдөг. Энэ давуу талаараа Google, Amazon Web Services зэрэг компанийн ижил төстэй үйлчилгээнээс ялгардаг. Үүний зэрэгцээ нөөцөлсөн датагаа эргэн сэргээхэд хэдхэн секундээс хэдхэн минут л хангалттай. Нэг ёсондоо, дэд бүтцэд өндөр зардал төсөвлөх, цааш авч явах, ажиллуулах зэрэгт санаа зовох шаардлагагүй. Зөвхөн интернэтэд холбогдсон байхад л цахим аюулгүй байдлаа бүрэн хамгаалах боломж бүрдэнэ гэсэн үг.
Тун удахгүй Mogul Service and Support компанийн ашиглалтад оруулах “Могул” дата төвийн үйл ажиллагаа идэвхжсэнээр Acronis -ийн хэрэглэгчдийн хувьд датагаа найдвартай хадгалах нөхцөл улам бүр таатай болж буй. Харилцагчдынхаа датаг дотоодын үүлэн дэд бүтцэд, Монголын хилийн зурвас дотор хадгалж эхэлснээр хууль, эрх зүйн орчноос шалтгаалан өмнө нь үйлчилгээ авах боломжгүй байсан зарим тусгай чиг үүрэг бүхий байгууллага болон төрийн байгууллагуудад Acronis -ийг ашиглан үнэ цэнийг нь хүртэх боломж нээгдэж байгаа юм. Мөн үйлчилгээний хурд эрс нэмэгдэх давуу талтай.
“Танай үйлчилгээг ашигласан нэг жилийн хугацаанд бидэнд юу ч тохиолдсонгүй” гэж хэн нэгэн харилцагч маань хэлэхийг сонсоход гомдмоор юм шиг мөртлөө цаанаа маш гоё мессэжийг агуулдаг.
Өөр нэг давуу тал бол байгууллагынхаа бүх төхөөрөмжийг Acronis -ийн системд нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангах боломж. Үр дүнд нь төрөл бүрийн хянах самбаруудын тусламжтай тайлан гаргах, шаардлагатай үзүүлэлтүүдийг харах, хянах, бүртгэх, удирдах зэргээр цахим аюулгүй байдалтай холбогдох бүх асуудлаа Acronis -т даатгаж болно. Үүнээс гадна үүсэж болзошгүй эрсдэлүүд, цахим орчны аюулгүй байдлаа сайжруулах заавар, цаашид анхаарах зүйл зэрэг хувь хүн, ажилтнуудад чиглэсэн зөвлөгөөг Mogul Service and Support компаниас тогтмол хугацаанд өгдөг. Нэмээд Acronis нь бүх төрлийн үйлдлийн системтэй хоршин ажилладаг нь маш том давуу тал юм. Энэ ч утгаараа цахим аюулгүй байдлын цогц бөгөөд тэргүүлэгч шийдэл хэмээн нэрлэгдсээр байна.
Хэрэв харилцагч хүсвэл Acronis дотор “нуугдах” асар олон тооны функцийг бүгдийг туршиж үзэх боломжийг Mogul Service and Support -ийн хамт олон олгодог. Мэдээлэл технологийн цогц үйлчилгээгээр дагнан, олон улсын түвшинд үзүүлдэгээрээ танигдсан тус компанийн мэргэжилтнүүд Их Британиас гаралтай мэдээллийн технологийн тэргүүн туршлага болох ITIL (Information Technology Infrastructure Library) менежментийн сертификатыг эзэмшдэг бөгөөд үүгээрээ хэр мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлдгээ тайлбаргүйгээр нотолдог. Мэдээлэл технологийн үйлчилгээ амжилттай үзүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудын нийтлэг шинжийг нэгтгэн боловсруулж, тодорхой туршлага, жишиг бий болгосныг ITIL гэж нэрлэх болсон нь 1980 -аад оноос эхтэй.
“Танай үйлчилгээг ашигласан нэг жилийн хугацаанд бидэнд юу ч тохиолдсонгүй” гэж хэн нэгэн харилцагч маань хэлэхийг сонсоход гомдмоор юм шиг мөртлөө цаанаа маш гоё мессэжийг агуулдаг. Бид маш сайн хамгаалж чадсан учраас танд юу ч мэдрэгдэхгүй байна гэсэн үг” хэмээн Клауд дэд бүтцийн үйлчилгээний бизнес хөгжил хариуцсан менежер Г.Золбоо онцолсон юм. Удахгүй Mogul Service and Support компани өөрийн дата төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр харилцагчдынхаа тоог нэмэх, илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж буй. Энэ бол аливаа улс орон дижитал шилжилт хийхэд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцүүдийн дунд хамгийн чухалд эрэмбэлэгдэх үүлэн технологийн экосистемийн хөгжилд онцлон тэмдэглэх чухал алхам, чухал мөч байх болно.