BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан пиджак, цайвар өнгийн цамц өмссөн урт хар үстэй эмэгтэй зөөврийн компьютер, ухаалаг утас, хулганатай ширээний ард сууж байна. Бизнес вокзалын чимэглэлд вааранд хийсэн өнгөлөг цэцэгсийг цайвар өнгийн хананд наасан нь түүний энтрепренерийн мэргэжлийн уур амьсгалыг тусгасан байдаг. - Business.MN

“Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан”  ХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал

Зээлийн мэдээллийн сан Монголд жинхэнэ утгаараа ажилладаг боллоо

"Tитан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" иргэдийн дунд эрэлттэй хэдий ч төдийлэн тодорхой бус байдгаас болж, олон асуулт  дагуулдаг зээлийн мэдээллийн лавлагаа авах үйлчилгээг вэбсайт, аппликэйшны тусламжтайгаар түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

Х.Цолмон   Х.Цолмон
2022-06-22
  Дижитал шилжилт, Ирээдүйг кодлогчид
1
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн хэдхэн жилийн дотор технологид суурилсан төрөл бүрийн зээлийн үйлчилгээ ар араасаа мэндлэх болсон нь нийгэмд зээл авах эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулдаг. Үнэхээр ч олон хүний ажил, амьдралд нөлөөлдгөөрөө, мөн зөвхөн зардал гэлтгүй ирээдүйн ашиг, орлого, тодорхой хэрэглээг санхүүжүүлдэг гэдэг утгаараа зээлийн үйлчилгээний нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг их. Гэхдээ зээлийн үйлчилгээг илүү боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, эргээд чанаргүй зээлийн хэмжээг бууруулах шаардлага цаг үргэлж байсаар ирсэн.

Дээрх шаардлагыг хэрэгжүүлэх хамгийн оновчтой шийдэл бол зээлийн мэдээллийн сангаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүгийн болон бусад зах зээлд нэвтрүүлэх юм. Тэр дундаа, дэлхийн улс орнуудын зээлийн мэдээллийн тогтолцоо нь төр болон хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байх нь элбэг. Харин манай улсад иргэдийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг нэгтгэн зээлийн мэдээллийн санд бүртгэх ажлыг өнгөрсөн хугацаанд Монголбанк хариуцаж, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байдаг. Үүнийг өөрчлөх зорилгоор 2011 онд баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль” -д зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг хувийн байгууллагад хариуцуулах заалтыг тусгасан байдаг ч хэрэгжихгүй явсаар яг 10 жилийн дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сараас ажил хэрэг болох эхлэл тавигдсан. Энэ хүрээнд Монголбанк хоёр компанийг сонгон шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгосны нэг нь өнөөдөр бидний онцолж буй “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан”  ХХК юм.

“Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК зээлийн мэдээллийн лавлагаанаас гадна олон улсын стандартын дагуу зээлжих зэрэглэл тогтоох онооны систем, зээлийн тайлан зэрэг олон төрлийн үйлчилгээг нэмж хөгжүүлэхээр Сайнскор брэндийг үүсгэн байгуулаад байна.

Зээлийн мэдээллийн сан зөв голдрилоор хөгжсөнөөр банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэл болох хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах, эрсдэлээ оновчтой тодорхойлоход туслах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, цаашлаад зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг.

Иргэдийн дунд эрэлттэй хэдий ч төдийлэн тодорхой бус байдгаас болж, олон асуулт  дагуулдаг зээлийн мэдээллийн лавлагаа авах үйлчилгээг вэбсайт, аппликэйшны тусламжтайгаар түргэн шуурхай авах боломжтой болж буй нь хялбар хэрэглээний нэг шийдэл юм.

Зээлийн мэдээллийн үйлчилгээг хувийн байгууллага үзүүлснээр үйл ажиллагаа бизнесийн зарчмаар зохицуулагдаж улам бүр чанаржих, олон төрлийн үйлчилгээний боломж бүрдэхийн зэрэгцээ зах зээлийн шаардлагад нийцсэн байдлаар хүрч эхлэх давуу талтай. Өмнө нь Монголбанк тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээллийг цуглуулан, сан үүсгэж, улмаар зөвхөн зээлийн мэдээллийн лавлагаа гаргах үйлчилгээг хүргэж ирсэн бол “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК зээлийн мэдээллийн лавлагаанаас гадна олон улсын стандартын дагуу зээлийн оноо (credit scoring) буюу зээлжих зэрэглэл тогтоох онооны систем, зээлийн тайлан (credit report) зэрэг олон төрлийн үйлчилгээг нэмж хөгжүүлэхээр Сайнскор брэндийг үүсгэн байгуулаад байна.

Тухайлбал, тэд Сайнскор хэмээх зээлийн онооны бие даасан системийг иргэдийн зээлийн мэдээллийн их өгөгдөл, хиймэл оюунд тулгуурлан хөгжүүлж, ирэх оны эхний улиралд багтаан зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм. Нэг ёсондоо, зээлийн түүхтэй иргэн бүр зээлийн оноотой болно гэсэн үг. Тэд энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч төдийгүй улсынхаа зээлийн онооны 90 гаруй хувийг нийлүүлдэг, олон улсад хүрээгээ тэлж буй Америкийн FICO компанийн стандартыг мөрдөж байна. Цаашлаад зах зээлээ тэлж, бусад салбарт үр нөлөө үзүүлэх боломж бүхий төрөлжсөн зээлийн оноог боловсруулахаар  дунд хугацааны зорилтдоо багтаажээ.

“Их өгөгдлийг  оновчтой боловсруулж,  зөв ашиглаж чадвал эцсийн дүндээ эдийн засгийг нуруундаа үүрч явдаг аж ахуйн нэгж болоод иргэдийн аж амьдралд тустай бизнесийн шийдэл юм”.

Зээлийн онооны үйлчилгээгээр дамжуулан санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг бодитоор үнэлэх, нөгөө талаас иргэд өөрийн эрсдэлийн чадамжид тохирсон санхүүгийн үйлчилгээ авах, цаашлаад санхүүгийн сахилга бат сайжрах зэрэг ач холбогдолтой. Энэ талаар Сайнскор брэндийг үүсгэн байгуулагч, компанийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал “Их өгөгдлийг  оновчтой боловсруулж,  зөв ашиглаж чадвал эцсийн дүндээ эдийн засгийг нуруундаа үүрч явдаг аж ахуйн нэгж болоод иргэдийн аж амьдралд тустай бизнесийн шийдэл юм” хэмээн онцолж байна.

Хэдийгээр ихэнх санхүүгийн байгууллага үнэлгээ, дүн шинжилгээ хийдэг өөрийн гэсэн онооны (scoring) системтэй байдаг ч зөвхөн тухайн зээл олгогчид цугласан мэдээлэлд үндэслэн хэрэглэгчийн санхүүгийн чадамж, эрсдэлийг тооцож, зээл олгох эсэхээ шийдвэрлэдэг. Харин Сайнскор брэнд Монголын банк, санхүүгийн салбарт урьд өмнө байгаагүй нэгдсэн зээлийн онооны системийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээнд буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй зээл олгогч байгууллага, зээлийн түүхтэй иргэн бүрийн мэдээллийг цуглуулсан, өргөн цар хүрээнд харсан зээлийн мэдээлэлд үндэслэн зээл олгох боломжийг бүрдүүлж буй.

Зээлийн мэдээллийн сан зөв голдрилоор хөгжсөнөөр банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, эрсдэлээ оновчтой тодорхойлоход туслах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүнээс гадна арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн лизингийн хүрээнд үүрэн холбооны операторууд зэрэг үйлчилгээ үзүүлэгч гол байгууллагуудынхаа шаардлагад нийцүүлэн “Сайнскор” их өгөгдөлд суурилсан эдийн засаг, зах зээлийн тоон болон чанарын судалгаануудыг бүтээгдэхүүн хэлбэрээр гаргаж, байгууллагуудад маркетинг, бүтээгдэхүүн хөгжил, салбарын судалгаа, дүн шинжилгээ хийх, шийдэл боловсруулах зэрэг олон чиглэлд ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

Сайнскор брэндийн дор жилийн өмнө нэгдсэн санхүү болон мэдээлэл технологийн салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдэх баг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнгээс танилцуулж эхлээд байна.

24/7 буюу тасралтгүй, найдвартай ажилладаг уг зээлийн мэдээллийн системтэй уялдуулан дуудлагын болон техник ашиглалтын төвүүдийг ч байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд иргэдийн дунд эрэлттэй хэдий ч төдийлэн тодорхой бус байдгаас болж, олон асуулт  дагуулдаг зээлийн мэдээллийн лавлагаа авах үйлчилгээг вэбсайт, аппликэйшны тусламжтайгаар түргэн шуурхай авах боломжтой болж буй нь хялбар хэрэглээний нэг шийдэл юм. Харин тасралтгүй ажиллагаа бүхий систем иргэний зээлийн мэдээллийг тухай бүрд нь хурдтай шинэчилж байгаа нь финтекүүд олноор бий болж, хэрэглэгч хаанаас ч, хэзээ ч зээл авдаг болсон өнөөгийн нөхцөлд тун тохиромжтой шийдэл аж.

“Бидний алсын хараа санхүүгийн сахилга баттай үндэстнийг бий болгоход чиглэж байгаа. Хэрэв ингэж чадвал санхүүгийн хүртээмж ч нэмэгдэнэ. Иргэн, аж ахуйн нэгжийн хувьд дараагийн шатанд гарч, өсөж хөгжихөд энэ бүхэн  чухал нөлөөтэй”.

Мэдээллийн аюулгүй байдлын тухайд “Сайнскор систем”  Монгол Улсад нийтлэг мөрдөгдөж буй ISO27001 бүлэг стандартыг дотооддоо нэвтрүүлснээс гадна Монголбанкнаас тавьсан шаардлагын дагуу COBIT мэдээлэл технологийн хяналт удирдлагын тогтолцоог ханган ажиллаж байна. Америк тэргүүтэй барууны улс орнуудад энэхүү тогтолцоог идэвхтэй ашигладаг. Мөн COBIT -ийг дотоодын арилжааны банкууд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг нь Сайнскорчид мэдээллийн аюулгүй байдлын хувьд банкуудтай нэг түвшинд, нэг хэлээр харилцах боломжийг бүрдүүлж байна.

“Бидний алсын хараа санхүүгийн сахилга баттай үндэстнийг бий болгоход чиглэж байгаа. Хэрэв ингэж чадвал санхүүгийн хүртээмж ч нэмэгдэнэ. Иргэн, аж ахуйн нэгжийн хувьд дараагийн шатанд гарч, өсөж хөгжихөд энэ бүхэн  чухал нөлөөтэй” хэмээн Сайнскорын гүйцэтгэх захирал Д.Энхцацрал тэмдэглэж байна. Санхүүгийн салбарыг тогтвортой хөгжилд хөтлөх зорилгоор нэгдсэн Сайнскорын хамт олны хувьд одоо гарааны цэг дээрээ зогсож буй. Харин ирэх жилүүдэд тэднийг их өгөгдөлд суурилсан өрнүүн их ажил хүлээж байгаа нь лавтай.

bookzone
Тагууд: Дижитал шилжилтзээлзээлийн мэдээлэлсанхүүстратегитехнологитөр ба бизнес

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Мөнхжаргал
Мөнхжаргал
2 жил өмнө

Хуулийн этгээдийн зээлийн лавлагааг яаж авах вэ

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00