Зээлийн мэдээллийн сан Монголд жинхэнэ утгаараа ажилладаг боллоо

“Tитан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” иргэдийн дунд эрэлттэй хэдий ч төдийлэн тодорхой бус байдгаас болж, олон асуулт  дагуулдаг зээлийн мэдээллийн лавлагаа авах үйлчилгээг вэбсайт, аппликэйшны тусламжтайгаар түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж байна. Зээлийн мэдээллийн сан зөв голдрилоор хөгжсөнөөр банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, эрсдэлээ оновчтой тодорхойлоход туслах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг.