BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Есдүгээр сард болох хэд хэдэн бизнес вэбинаруудын сурталчилгааны сурталчилгаа. Таван илтгэгчийн зургийг хуралдаан бүрийн огноо, сэдвийн гарчигтай кирилл үсгээр оруулав. Холбоо барих мэдээлэл болон вэбсайтын дэлгэрэнгүй мэдээллийг доод талд харуулав. - Business.MN

9 сарын вэбинарын бүртгэл эхэллээ

Business.mn   Business.mn
2022-08-30
  Вэбинар
0
Share on FacebookShare on Twitter

Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын есдүгээр сарын бүртгэл эхэллээ. Есдүгээр сарын сургалтаараа бид ХҮНИЙ НӨӨЦ сэдвийг онцолж байна.

Байгууллагынхаа онцлогт нийцүүлэн цалин системээ бүрдүүлэх, цалингийн бүтцийн талаар ойлголттой болж, үндсэн цалин болон нэмэгдэл хөлс зэрэгт хэрхэн менежмент хийх, мөн аливаа сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалт зохион байгуулахдаа үр дүн, ач холбогдлыг нь тооцож сурах, дижитал эрин үед технологийн дэвшил ашиглан стандартад суурилсан хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоонд амжилттай шилжих,  улмаар хүний нөөцийн засаглалаа эрүүл зөв байлгах болоод удирдагч, менежерүүдэд зориулан ажилтнуудынхаа нөөц бололцоо, чадварыг танин мэдэж, амжилт гаргахад нь дасгалжуулж, көүчлэх ур чадварыг хэрхэн эзэмших талаар гэх зэрэг маш өгөөжтэй сэдвүүдээр энэ удаагийн цуврал вэбинарыг зохион байгуулахаар бид зэхлээ. Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.

9 сарын 06. ЦАЛИНГИЙН СИСТЕМИЙГ БҮРЭН ОЙЛГОХ НЬ

HR клубийн тэргүүн, HR Consulting фирмийн захирал Ш.Баярмагнай 

Цалин хөлс гэж юу болох, цалингийн бүтцэд юу багтдаг талаар тайлбарлахаас гадна ажил олгогч бизнес эрхлэгчид үндсэн цалинг хэрхэн тогтоох, нэмэгдэл хөлсийг хэрхэн менежмент хийх, хүнийг цалин хөлсөөр хэрхэн идэвхжүүлэх тухай ярина. Мөн өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн цалин хөлсийг эрх зүйн дагуу бий болгох аргачлалыг уг вэбинараас та мэдэж авна. 

9 сарын 13. СУРГАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн

Амьдралдаа ямар нэг сургалтад хамрагдаж үзээгүй хүн гэж үгүй. Тэгвэл тэдгээр сургалт таны хувьд хэр өгөөжтэй байж чадсан бэ? Яагаад сургалт зохион байгуулдаг вэ? Тухайн сургалт хэнд, юунд, хэзээ, яагаад хэрэгтэй вэ? Сургалт зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг хэрхэн тодорхойлох вэ? зэрэг олон асуултад хариулахаас гадна сургалтын үр дүн, ач холбогдлыг хэрхэн тооцох талаар уг вэбинарт ярина. 

9 сарын 20. СТАНДАРТАД СУУРИЛСАН HR МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО 

Хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны тэргүүн Ц.Цэцэгмаа

Хүний нөөцийн асуудлууд цаг үеэ даган өөрчлөгдөн шинэчлэгдсээр өдгөө дижитал шилжилтийг хурдтай хийж, стандартад суурилсан хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоо руу шилжиж байна. Уг шинэ тогтолцоог байгууллагадаа хэрэгжүүлж, хүний нөөцийн засаглалаа эрүүл зөв байлгах, менежерүүд хэрхэн шинэчлэлт хийж ажиллах талаар энэхүү вэбинараар хүргэх болно. 

9 дүгээр сарын 27. КӨҮЧЛЭХ ЧАДВАР ЭЗЭМШИЖ, АЖИЛТНАА ХӨТЛӨХ АРГУУД

Ганабелл институтын үүсгэн байгуулагч, көүч П.Гандолгор

Удирдагч, менежер хүн ажилтнуудынхаа нөөц бололцоо, чадварыг танин мэдэж, амжилт гаргахад нь дасгалжуулж тусалснаар хүний нөөцийн асуудлаа үр дүнтэй удирдах тул көүчлэх чадварыг эзэмших нь маш чухал. Көүч хүн тухайн хүний урмыг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж чаддаг, сайн сонсогч, үнэнч зөвлөгч, зөв чиглүүлэгч байх хэрэгтэй. Уг чадварыг хэрхэн эзэмших талаар энэ удаагийн вэбинараас та мэдэж авах боломжтой. 

Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.

Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.

Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.

ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.



И-мэйл: support@karakorum.digital, 

Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/

Вэб: academy.karakorum.digital/pages/webinars

Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00