Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын есдүгээр сарын бүртгэл эхэллээ. Есдүгээр сарын сургалтаараа бид ХҮНИЙ НӨӨЦ сэдвийг онцолж байна.
Байгууллагынхаа онцлогт нийцүүлэн цалин системээ бүрдүүлэх, цалингийн бүтцийн талаар ойлголттой болж, үндсэн цалин болон нэмэгдэл хөлс зэрэгт хэрхэн менежмент хийх, мөн аливаа сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалт зохион байгуулахдаа үр дүн, ач холбогдлыг нь тооцож сурах, дижитал эрин үед технологийн дэвшил ашиглан стандартад суурилсан хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоонд амжилттай шилжих, улмаар хүний нөөцийн засаглалаа эрүүл зөв байлгах болоод удирдагч, менежерүүдэд зориулан ажилтнуудынхаа нөөц бололцоо, чадварыг танин мэдэж, амжилт гаргахад нь дасгалжуулж, көүчлэх ур чадварыг хэрхэн эзэмших талаар гэх зэрэг маш өгөөжтэй сэдвүүдээр энэ удаагийн цуврал вэбинарыг зохион байгуулахаар бид зэхлээ. Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
9 сарын 06. ЦАЛИНГИЙН СИСТЕМИЙГ БҮРЭН ОЙЛГОХ НЬ
HR клубийн тэргүүн, HR Consulting фирмийн захирал Ш.Баярмагнай
Цалин хөлс гэж юу болох, цалингийн бүтцэд юу багтдаг талаар тайлбарлахаас гадна ажил олгогч бизнес эрхлэгчид үндсэн цалинг хэрхэн тогтоох, нэмэгдэл хөлсийг хэрхэн менежмент хийх, хүнийг цалин хөлсөөр хэрхэн идэвхжүүлэх тухай ярина. Мөн өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн цалин хөлсийг эрх зүйн дагуу бий болгох аргачлалыг уг вэбинараас та мэдэж авна.
9 сарын 13. СУРГАЛТЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн
Амьдралдаа ямар нэг сургалтад хамрагдаж үзээгүй хүн гэж үгүй. Тэгвэл тэдгээр сургалт таны хувьд хэр өгөөжтэй байж чадсан бэ? Яагаад сургалт зохион байгуулдаг вэ? Тухайн сургалт хэнд, юунд, хэзээ, яагаад хэрэгтэй вэ? Сургалт зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг хэрхэн тодорхойлох вэ? зэрэг олон асуултад хариулахаас гадна сургалтын үр дүн, ач холбогдлыг хэрхэн тооцох талаар уг вэбинарт ярина.
9 сарын 20. СТАНДАРТАД СУУРИЛСАН HR МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО
Хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны тэргүүн Ц.Цэцэгмаа
Хүний нөөцийн асуудлууд цаг үеэ даган өөрчлөгдөн шинэчлэгдсээр өдгөө дижитал шилжилтийг хурдтай хийж, стандартад суурилсан хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоо руу шилжиж байна. Уг шинэ тогтолцоог байгууллагадаа хэрэгжүүлж, хүний нөөцийн засаглалаа эрүүл зөв байлгах, менежерүүд хэрхэн шинэчлэлт хийж ажиллах талаар энэхүү вэбинараар хүргэх болно.
9 дүгээр сарын 27. КӨҮЧЛЭХ ЧАДВАР ЭЗЭМШИЖ, АЖИЛТНАА ХӨТЛӨХ АРГУУД
Ганабелл институтын үүсгэн байгуулагч, көүч П.Гандолгор
Удирдагч, менежер хүн ажилтнуудынхаа нөөц бололцоо, чадварыг танин мэдэж, амжилт гаргахад нь дасгалжуулж тусалснаар хүний нөөцийн асуудлаа үр дүнтэй удирдах тул көүчлэх чадварыг эзэмших нь маш чухал. Көүч хүн тухайн хүний урмыг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж чаддаг, сайн сонсогч, үнэнч зөвлөгч, зөв чиглүүлэгч байх хэрэгтэй. Уг чадварыг хэрхэн эзэмших талаар энэ удаагийн вэбинараас та мэдэж авах боломжтой.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.