Ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өвөрмөц концепцитой орж ирж байгаа нэгэн брэнд бол “Nolur” юм. 2019 онд бий болж, 2020 онд анхны бүтээгдэхүүнээ гаргасан уг брэнд есдүгээр сарын 3-ны өдөр “INFINITY 2022” нэртэй томоохон загварын шоу зохион байгуулах гэж байна.
“Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд тав тух, гоозүй, цэвэр байгалийн байдлаараа танигдсан тогтвортой монгол ноолуурын брэнд болно” гэж алсын хараагаа томьёолсон бөгөөд загварын шоугаа “Sky resort” орчим байгаль дээр хийхээр шийджээ. 250 хүртэл хүн оролцох загварын энэ шоуны оролцогчид нь ихэвчлэн дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнесмэнүүд, салбарын шилдгүүд байх аж.
“Nolur” брэнд нь эдүгээ 200 гаруй загвартай болжээ. “Бид дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд танигдсан Монголын дээд зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний брэндийг бүтээх зорилготой” гэж энэ брэндийг хөгжүүлэгч Прайм Грийн Кашемир ХХК-ийн захирал Т.Хүрэлчимэг онцолж байна. Анхны дэлгүүрээ тэд 2020 онд “Sky resort”Асем клабхауст нээж байсан бол жилийн дараа Шангри-Ла молл-д хоёр дахь дэлгүүрээ нээжээ. Мөн гадаадын худалдан авагчдад зориулаад www.nolur.online платформыг ажиллуулж байна.
“Nolur” брэндийн хувцаснууд нь ямааны шигшмэл ноолуурыг торго болтол нь боловсруулан бэлтгэж хийсэн, өмсөхөд эвтэй, загварууд нь ховор давтагддаг онцлогтой аж. Цаашдаа тансаг хэрнээ байгалийн, тогтвортой бөгөөд ёс зүйтэй гэсэн зарчмаар бүтээгдэхүүнээ илүү төгс болгоно гэдгээ брэнд хөгжүүлэгчид ярилаа.
https://www.youtube.com/watch?v=t3Q3pWOxWn4
Загварын шоуны нэр: “Ноолуур-The Mongolian Luxury”
Байршил: Sky resort
Арга хэмжээ эхлэх цаг: 16.00 цаг
Дэлгүүрүүд:
Store 1, Asem clubhouse, Skyresort
Store 2. Shangri-La Shopping Mall
Онлайн дэлгүүр: nolur.online
Холбоо барих: info@nolur.online, 976-77772177