BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Байгальд ээлтэй тансаг ноолууран хувцасны “INFINITY 2022” шоу болно

Байгальд ээлтэй тансаг ноолууран хувцасны “INFINITY 2022” шоу болно

Даваадорж Г.   Даваадорж Г.
2022-09-12
  Made in Mongolia
0
Share on FacebookShare on Twitter

Ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өвөрмөц концепцитой орж ирж байгаа нэгэн брэнд бол “Nolur” юм. 2019 онд бий болж, 2020 онд анхны бүтээгдэхүүнээ гаргасан уг брэнд есдүгээр сарын 3-ны өдөр “INFINITY 2022” нэртэй томоохон загварын шоу зохион байгуулах гэж байна.

“Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд тав тух, гоозүй, цэвэр байгалийн байдлаараа танигдсан тогтвортой монгол ноолуурын брэнд болно” гэж алсын хараагаа томьёолсон бөгөөд загварын шоугаа “Sky resort” орчим байгаль дээр хийхээр шийджээ. 250 хүртэл хүн оролцох загварын энэ шоуны оролцогчид нь ихэвчлэн дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, бизнесмэнүүд, салбарын шилдгүүд байх аж.

“Nolur” брэнд нь эдүгээ 200 гаруй загвартай болжээ. “Бид дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд танигдсан Монголын дээд зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний брэндийг бүтээх зорилготой” гэж энэ брэндийг хөгжүүлэгч Прайм Грийн Кашемир ХХК-ийн захирал Т.Хүрэлчимэг онцолж байна. Анхны дэлгүүрээ тэд  2020 онд “Sky resort”Асем клабхауст нээж байсан бол жилийн дараа Шангри-Ла молл-д хоёр дахь дэлгүүрээ нээжээ. Мөн гадаадын худалдан авагчдад зориулаад www.nolur.online платформыг ажиллуулж байна.

“Nolur” брэндийн хувцаснууд нь ямааны шигшмэл ноолуурыг торго болтол нь боловсруулан бэлтгэж хийсэн, өмсөхөд эвтэй, загварууд нь ховор давтагддаг онцлогтой аж. Цаашдаа тансаг хэрнээ байгалийн, тогтвортой бөгөөд ёс зүйтэй гэсэн зарчмаар бүтээгдэхүүнээ илүү төгс болгоно гэдгээ брэнд хөгжүүлэгчид ярилаа.

Загварын шоуны нэр: “Ноолуур-The Mongolian Luxury”

Байршил: Sky resort

Арга хэмжээ эхлэх цаг: 16.00 цаг

Дэлгүүрүүд:

Store 1, Asem clubhouse, Skyresort

Store 2. Shangri-La Shopping Mall

Онлайн дэлгүүр: nolur.online

Холбоо барих: info@nolur.online, 976-77772177

Тагууд: брэндзагварын шоуноолуурүндэсний үйлдвэрлэл
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00