“Эйбл Софт” ХХК вэб-д суурилсан, онлайн программууд боловсруулах чиглэлд дагнан ажиллах зорилготой байгуулагдсан 12 жилийн туршлагатай мэргэжлийн компани юм. Тус компани нь өөрсдийн гол бүтээгдэхүүн болох Able системээр дамжуулан бүх төрлийн байгууллагад зориулсан дотоод удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн технологи, шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2022 онд хэрэглэгчдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор шинэчилсэн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна.
Албан бичиг – Энэхүү программ нь албан бичиг төлөвлөлт болон ирсэн, явсан бичгийн харилцааг харьяа хэлтэс, байгууллага хооронд цаасгүйгээр дараах байдлаар зохион байгуулна:
- Албан бичгийн харилцааны онлайн шийдвэрлэлт,
- Өргөдөл гомдлын бүртгэл, хөтлөлт,
- Шийдвэрлэлтэд хяналт тавих,
- Тайлан мэдээ бэлтгэх,
- Бичиг төлөвлөх, хянах, засварлах, илгээх,
- Тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилготой.
- Албан бичгийг босоо монгол бичгээр болон дуу хоолойгоор төлөвлөх, үгийн алдаа шалгах,
- Тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болсон.
Цаг бүртгэлийн систем
Ажилчдын ирцийн мэдээлэл, цалин тооцох, хоцорсон, тасалсан, илүү цаг, ээлжийн амралт бодох, өвчтэй, чөлөөтэй, сургалт, гадуур ажлын бүртгэл зэрэг төлөв оруулах, байгууллагын онцлогт тохирсон ажлын уян хатан цагийн хуваарийг үүсгэх, удирдах, mobile app-аас цагийн хүсэлт төлөвийн болон цаг бүртгүүлэх хүсэлт илгээх, батлах, дурын болон заасан байршлаас гар утаснаасаа цагаа бүртгүүлэх. Модулиуд нь Ажилд Ирсэн, Явсан, Хоцорсон Цаг бүртгэл, Ээлжийн амралт, Өвчтэй, Чөлөөтэй гэх мэтээр бүртгэл хийх, батлуулах бүхий л асуудлыг нэг дор шийдэж өгсөн. Цагийн хуваарь нь:
- Шугаман цагийн хуваарь,
- Ээлжийн цагийн хуваарь,
- Илүү цаг,
- Хүсэлт удирдах модультай.
Боломж
Царай таних, хурууны хээ мэдрэгч төхөөрөмжтэй бүрэн холбогдож ажиллах
Өдөр тутмын цагийн хуваарийн бүртгэл хийх, тайлан гаргах
- Ээлжийн цагийн хуваарийн бүртгэл хийх, тайлан гаргах
- Илүү цагаар ажилласныг баталгаажуулах
- Илүү цаг болон бүх төрлийн чөлөөтэй төлөв, ээлжийн амралтын хүсэлт илгээх баталгаажуулах
- Цаг ашиглалтын тайлан гаргах
Хурал
- Хурлын зарыг pop up, чаат, и-мэйлээр, утасны дуудлагаар хоромхон зуурт түгээснээр хугацаа хэмнэж цаг ашиглалтыг сайжруулна.
- Видео цахим хурал хийснээр хурлын үйл явц, цаг хугацааг хөнгөвчилнө.
- Протоколыг яриа болон бичгээр хөтлөн тайлан мэдээг богино хугацаанд боловсруулна.
- Хурлын шийдвэрээс үүрэг даалгаврыг тухай бүр өгч хяналт тавих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Хурлын ирц, зар, хэлэлцэх асуудал бүгдийг нэг дор нэгтгэн архивлан хадгалж цахим архивын санг үүсгэнэ.
- Санамж үүсгэнэ.