BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хамгаалалтын шар хувцастай зөгийчин нэг гартаа лонхтой зөгийн бал, жижиг баглаа цэцэг барьж, нөгөө гартаа энх тайвны дохиог хийж, нил ягаан цэцгийн талбайд зогсож байна. Цаана нь уулс, хөх тэнгэр харагдаж байгаа нь түүний бизнесийг бий болгож буй түүний энтрепренёр сэтгэлгээг харуулж байна. - Business.MN

"Хурын шим" компанийн үүсгэн байгуулагч Ж.Чинбат

Ж.Чинбат: ХАА бол Монгол Улсад Израйлиас илүү нэр хүнд авчрах салбар 

Сэтгүүлчээс тариаланч, зөгийчин болж, бүтээгдэхүүн хөгжүүлж, олон талт салбарт ажиллаж буй Ж.Чинбаттай агро бизнест тулгамдаж буй асуудал, боломж, ирээдүйн хэтийн талаар ярилцлаа.

Х.Цолмон   Х.Цолмон
2022-09-12
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Сэтгүүлчээс тариаланч, зөгийчин болж, бүтээгдэхүүн хөгжүүлж, олон талт салбарт ажиллаж буй Ж.Чинбаттай агро бизнест тулгамдаж буй асуудал, боломж, ирээдүйн хэтийн талаар ярилцлаа. Анх 2007 оноос эхлэн Uptown, Гоодаль, Гялбаа зэрэг загварын сэтгүүлд ажиллаж ирсэн түүнийг газар тариалан, зөгийн аж ахуй, бүтээгдэхүүн хөгжүүлэлт эрхэлдэг “Хурын шим” компаниа үүсгэн байгуулахаас өмнө Buro247.mn дижитал сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байснаар нь мэдэх юм.

 Загварын шоу, үзэсгэлэн, арга хэмжээний үеэр тэр ихэвчлэн гартаа камер барьсан яваа харагддаг байв. Харин өнөөдөр түүний гарт олон төрлийн зөгийн бал, нарийн ногоо, эрүүл мэндийн цай байх болж, “Хурын шимийн сармис, зөгийн бал чанартай, найдвартай” гэх ойлголт олон нийтийн дунд хэдийнэ бий болжээ.

 Өдгөө сэтгүүл зүй болон урлаг, загварын ертөнцөөс гадна хүмүүст амин чухал хэрэгтэй эрүүл хүнсийг дотоодод хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх асуултад “Хурын шим” компани олон төрлийн үйл ажиллагаагаараа дамжуулан хариулсаар байна. Хорт хавдар үүсгэх эрсдэлгүй, харин ч эсрэгээр эрүүлжүүлж, залуужуулах боломж бүхий монгол сармисны тариалалт маш бага байсныг 10 гаруй аймагт чанартай үр, сургалт, зөвлөх үйлчилгээгээр дэлгэрүүлсэн “Хурын шим”-ийн хамт олон энэ онд долоо дахь жилийн ургацаараа монгол сармисны элит үр гаргаж аваад буй. 35 жилийн дараа Монголд элит үр дахин гарган авсан нь энэ бөгөөд цаашид дотоодод 20 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чухал туршлага болжээ.

 2012 онд хөдөө аж ахуйн сэтгүүлд ажилладаг байхдаа нэгэн үйлдвэрлэгчтэй уулзсанаар та энэ салбарын импорт, экспортын хэмжээнээс эхлээд ямар бодит боломжууд байгааг олж мэдсэн талаараа өмнө нь ярьж байсан. Мэдэх нэг хэрэг, хийж эхлэх бүр ч өөр хэрэг.  Бизнесээ хаанаас, ямар алхмаас эхлүүлсэн бэ?

Асуудлаас эхэлсэн. 2016 онд анх туршилт хийж эхлэхдээ хүний эрүүл мэндэд хэрэгтэй монгол сармис ургуулж үзье гэсэн зорилго тавьж байлаа. Жирийн нэг сүлжсэн сармис борлуулах гэж биш л дээ. Экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох нь амттай мөрөөдөл байсан. Тухайн үед Biznetwork сайтын хэлэлцүүлэг хэсэгт сармис тарих гээд амжилттай болоогүй маш олон хүний хоорондоо ярилцсан, бүтэлгүйтсэн түүхүүдийг уншиж байв. Монгол сармис бол нянгийн эсрэг үйлчилгээтэй, хүнийг залуу байлгадаг, идэвхтэй, хүчтэй ургамал. Уламжлалт анагаах ухаанд нян нядлагч гэж нэрлэдэг юм. Гэтэл өнөөдөр бид ковид буюу вирусын гаралтай өвчнөөс улбаалсан эдийн засгийн болон эрүүл мэнд, нийгмийн нэн адармаатай цаг үед амьдарч байна шүү дээ. Тэгэхээр нянг ямар нэг байдлаар устгах шаардлагатай. Харин антибиотикоор устгаж болохгүй. Хүн хөнгөн өвдөх бүртээ антибиотик уугаад байвал ходоодны ашигтай бактериуд яваандаа устдаг. Энэ нь ходоод өвдөх, илүүдэл жин, судасны нарийсал, зүрхний шигдээс гээд маш олон цувраа хорт чанартай. Дээр нь монголчууд жилд 160 сая гаруй ам.доллараар антибиотик үйлдэлтэй эм авч уудаг.

Байгалийн антибиотик гарган авах зорилгодоо бид хүрсэн. Харин одоо…

Үүнийг хэрхэн эрүүлээр шийдэх вэ гэсэн эрэлхийлэл, байгалийн антибиотик гарган авах гол зорилгоос бидний ажил эхэлсэн. Түүнээс биш ийм хэмжээний сармис тарьж, тийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төдий хэмжээний ашиг олох юм байна гэсэн тооцоолол анх гаргаагүй. Бүр хожим л бизнес модель маань өөрөө аяндаа тодорхой болж бүрэлдсэн. Тэр нь олон нийтийн оролцоотойгоор, аль болох богино хугацаанд эрүүл монгол сармисыг нийтэд хүртээмжтэй болгох. Нөгөө талаар, хэрэглэгчдэд яг монгол хүн тарьсан чанартай сармис хаана байгааг ойлгож, танихад төвөгтэй байдаг тул бид харилцагч, хамтран тариалагчдынхаа ургацыг “Хурын шим” нэрээр чанарын баталгаа болгож, зах зээлд нийлүүлдэг боллоо.

Өмнө нь монголчууд сармис тарьж ургуулж байсан туршлага мэдээж бий. Нутаг нутгаар онцлон нэрлэж, борлуулах нь ч түгээмэл байдаг. Тэдгээрээс та бүхний тарьж ургуулсан монгол сармис юугаараа онцлогтой вэ? 

Монголд нутагшсан үрээр тарьсан л бол тэр монгол сармис. Энэ чиглэлээр бид 10 орчим аймагт 1000 гаруй хүнийг хамруулсан, 20 гаруй удаагийн сургалтыг зохион байгуулж, олон түнш, байгууллагатай тогтвортой хамтран ажиллаж байна. Гол нь мөнгө олох зорилгоор янз бүрийн зохисгүй бордоо хэрэглэж, хор ашиглах юм бол монгол, импортын сармисны аль нь ч байсан ялгаагүй болно. Харин бидний хувьд хэрхэн эрүүл ургуулж, эрүүл бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг зарчмаасаа гажихгүй явах дүрэмтэй. Энэ нөү-хау, мэдлэг мэдээллийг хамтран ажилладаг агрономиуд, их сургуулийн багш нар болон мэргэжлийн ногоочид буюу насаараа тариалан хийсэн ах эгч нараас олж авдаг. Тиймээс ч өнгөрсөн жил “Үндэсний аминдэм” уриатайгаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсэн. Энэ нь аминдэм гэх утга илэрхийлэхээс гадна монголчуудын “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үгийг давхар агуулж байгаа.

 

1 of 2
- +
Бээлийтэй гар нь төмөр тавиур дээр байрлах сармисны булцууны чийгийн хэмжээг хэмжих хэмжүүр барьдаг. Цаана нь илүү олон сармисны булцуу, ногоон навч байгаа нь энтрепренер бүрийн бизнесээ цэцэглэн хөгжихийн тулд чанарын нарийн хяналтыг эрхэмлэдэг болохыг харуулж байна. - Business.MN
Цэцэрлэгт нэг хүн тонгойж, үндэс нь бүрэн бүтэн, шинэхэн хураасан сармисны баглааг барьдаг. Цэцэрлэгт илүү олон сармисны ургамлууд цаана нь ургаж байгаа нь тэдний энтрепренерийн хувьд үнэнч сэтгэлээ онцолж байна. Тэр хүн саарал өмд, урт ханцуйтай цамц өмссөн байна. - Business.MN

Долоон жилийн турш ХАА -н салбарт халуунд халж, хүйтэнд хөрж ажилласан хүний хувьд тулгамдаж буй гол асуудал юунд байна гэж хардаг вэ?  

Монголын ХАА-н салбарын гол асуудал бол нэгд, өртөгөөсөө хямд үнэтэй импортын бүтээгдэхүүний цохилт, хоёрт, ахмад үе, залуучуудын дундах залгамж халаа алдагдсанд байна. Залуучууд энэ салбараас үр ашиг олж харж, хөдөлмөрлөж чадахгүй болохоор бүхэлдээ хүний нөөцийн нийлүүлэлт зогсонги байдалд орсон юм болов уу. Ургац гэдэг бол Монголын бүх хүн хэрэглэх бүтээгдэхүүн. Гэтэл манай улсын нийт авч чадах боломжит ургац технологи, хүний нөөц, хөрөнгө санхүү гэсэн гурван том асуудлын хувьд маш сул байна. Саудын Араб усгүй бол түүнийгээ нэг км гүнээс татаж гаргаад цөлд буудай тарьж, Нидерланд газар багатай ч шилэн хүлэмжнээс өндөр ургац авч болж байгаатай адилхан асуудал бүрт шийдэл байх ёстой. Монголд тохирсон боломжит ургацын түвшинд хүрч, түүнийг тогтвортой хадгалах тэрхүү шийдлийг ойлгож мэддэг болоход өнгөрсөн долоон жилийн хугацаа хамгийн гол үр дүн өгсөн гэж бодож байна.

Бид хандлагаа өөрчилбөл Монголд зөвхөн ХАА -н салбарт гэлтгүй маш олон боломж бий. Өргөн уудам газар нутаг, эрүүл хөрс, ус, агаар гэсэн өгөгдөл дэлхийн олон улс оронд байхгүй. 

Бид хятад ногоо муу гэж ярьдаг ч бас маш их идэж байгаа, орос улаан буудайгаар хийсэн гурилны талаар мөн юу ч мэдэхгүй явна. Гэтэл сайн судлаад үзвэл тэнд ч гэсэн хорт хавдар үүсгэгчийн маш том эх сурвалж байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Монгол Улс хүнсээ өөрсдөө бий болгохийн тулд улс төр, инноваци, бизнесийн орчин гээд олон зүйлдээ арай өөр өнцгөөс харж, хандах хэрэгтэй санагддаг. Жишээлбэл, Япон, Герман зэрэг улсад ХАА -н үйлдвэрлэлд ажиллаж буй хүмүүсээ дэмжиж, хувьсах зардлын тодорхой хэмжээг улсаас олгож, алдагдалгүй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Үүний үр дүнд, тариаланчид чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд боломжийн үнээр санал болгож чаддаг. Харин манай улс одоог хүртэл импортлогч орон хэвээр байгаа гол шалтгаан бол түүхий эдийн үйлдвэрлэлээ орхигдуулсанд байна.

ХАА-н салбарт ажиллах хүчин бага байна гэдэг. Энэ бүхэнд сая таны хэлсэн залгамж халаа алдагдсан ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх. Хүний нөөцийн хувьд ямар асуудлууд тулгарч байна вэ? 

Би энэ салбарт ажиллаж байгаа учраас илүү яриад байгаа юм биш. Дэлхийн аль ч улс, аль ч салбар хүнсэн дээр тогтдог. Газрын зургаас харвал дэлхийн бүхий л хот ямар нэг голын эрэг даган байршсан байдаг. Учир нь голын эрэг дагуу хөрсний үржил шим сайн, газар тариалан хөгжих таатай нөхцөл бүрдсэн байдаг буюу хүнсээ дагаж аливаа соёл иргэншил бий болж, цааш хөгждөг. Харин хөрсөө хайрлахгүй буруу тариалалт хийж, хэт их ургац авахаар тэмүүлээд ирэхээр хөрсний доройтол болж, хүнсний хомсдолд орсны улмаас Месопотам, Вавилоны зэрэг цөөнгүй соёл иргэншил мөхөж, үгүй болсон түүхтэй. Саяхан 60-70 жилийн өмнө Америк, Канадыг нэрвэсэн байдаг. Америкчууд хөрсөө хайрлахгүй бол одоо ердөө 50 удаа ургац авах боломж хөрсөнд нь үлдсэн байна гэсэн баримтат кино Netflix –ээс үзсэн. Африкийн улс орнууд энэ зовлонг өөрийн биеэр туулж яваа өнөө цагийн бодит гэрчүүд. Ер нь газар тариалан хөгжсөн улс орнууд их, багагүй ийм асуудалтай тулгарч, янз бүрийн шийдэл нэвтрүүлж байна.

 

1 of 2
- +
Зөгийөөр хүрээлэгдсэн модон зөгийн үүрний хүрээн дээр монгол бичгээр бичсэн хөх цагаан шошго бүхий бараан шингэнээр дүүргэсэн савыг байрлуулжээ. Зөгийн бал олборлох хэрэгсэл цаана нь харагдаж байна. Энэ дүр зураг гадаа байгаа бөгөөд энтрепренерийн байгаль дунд цэцэглэн хөгжиж буй бизнесийг онцолж байна. - Business.MN
Зөгийн балаар дүүргэсэн шилэн лонхтой, ямар ч бизнес эсвэл энтрепренерт тохиромжтой, эргэн тойронд зөгийтэй модон гадаргуу дээр байрлуулсан. Уг саванд зөгий, зөгийн сархинаг дүрсэлсэн кирилл үсгээр бичсэн шошго, QR кодтой. Цаана нь үүрний хүрээ бүдгэрч, илүү олон зөгий байдаг. - Business.MN

Монголд газар тариалан дэндүү сул хөгжсөн, судалгаагүй хаягдсан зэргээс энэ салбарт ажиллаж буй нэг хүн хамгийн багадаа таван хүний ажил нугалж явна. Өнөөдөр трактор унаж, маргааш хөрс судалж, нөгөөдөр ногоо тарьж байна. Энэ салбар мэргэшсэн боловсон хүчин дээр суурилж байж дээр дурдсан нэгж талбайгаас хамгийн өндөр ургац авч, үр дүнтэй ажиллах хэрэгтэй болдог. Харин тэр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд цэрэг, цагдаагийн тоог яаж өсгөж чадсан бэ, яг түүн шиг төрийн тасралтгүй халамж, анхаарал хэрэгтэй байх аа. Одоо Улаанбаатар хотод цагдаа, хуулийн байгууллагын хэдэн шинэ оффис, хэдэн орон сууцны хороолол байна вэ? Тэгвэл яг энэ төсвийн зарцуулалттай адил хөдөө аж ахуйн салбарт төрөөс дэмжсэн юу байна вэ гэдгийг сэтгүүлч та бүхэн харьцуулаад үзэхэд сонирхолтой тоо гарна гэж бодож байна.

Дэнжийн мянгад ногоо ургах боломжгүй шахам талбайд анхны туршилтуудаа хийж эхэлсэн гэж байсан. Ер нь өнөөдрийг хүртэл ямар үе шатуудыг даван туулсан бэ? 

Сэтгүүлч байхдаа өглөө нь цагаан цамцаа өмсөж үндсэн ажлаа, орой нь Дэнжийн мянгад шороотой хувцсаа өмсөөд анхны туршилтаа хийдэг байлаа. Ногоо ургах боломжгүй, хөрсгүй шахам газар туршаад боломжтой гэдгийг мэдсэн. Дараа нь ил талбайн тариалалт, эрхэлж сурахдаа орчин үеийн ямар арга хэлбэр ашиглах боломж байгааг судалж, 2019 оноос Израйль, Өмнөд солонгосчуудын дунд өргөн дэлгэрсэн аргачлал ашиглаж явна. Энэ бүхний эцэст Монголд орчин үеийн ХАА -г ийм маягаар авч явах юм байна гэсэн арга технологийг ойлгох үндсэн дөртэй болоод байна. Магадгүй энэ бүх үйл ажиллагааны үр дүнг бакалаврын зэрэгтэй, харин монгол сармисны элит үр гаргаж авсан нь магистрын судалгааны ажилтай дүйцэхүйц мэдлэг бидэнд өгсөн байх.

Сэтгүүлч байхдаа өглөө нь цагаан цамцаа өмсөж үндсэн ажлаа, орой нь Дэнжийн мянгад шороотой хувцсаа өмсөөд анхны туршилтаа хийдэг байлаа.

Залуучууд юм хийх гэхээр газар, хашаа алга, мөнгө байхгүй гэх зэргээр хойш суух хандлагатай байдаг. Мэдээж асуудал их бий. Тэгээд яах билээ? Цаг хугацаа өнгөрч, шалтгаанаа даван туулах л болно. Бид худалдаа эрхлэхдээ ч, тариалалт хийхдээ ч байнга нүүдлийн, очсон газартаа зохицоод явдаг. Зургаан жилийн турш тариалалт хийхдээ дөрвөн газар сольсон байна. Бүгд түрээсийнх. Хамгийн сүүлд гэхэд газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хосолсон үйл ажиллагаа явуулдаг Эвридэй ферм (Everyday farm) компанийн  хүлэмжийн болон ил талбайд тариалалт хийж байна. Тус компани органик чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилго, сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд түрээсээр хамтарч ажиллах санал тавьсны үндсэн дээр бид сонирхлоо илэрхийлж, сонгон шалгаруулалтад тэнцэж, 4800 м.кв хүлэмжийн талбай, нэг га орчим ил талбайд тариалалт хийж байна. Өдгөө бид “Хурын шим” гэж 30 мянга орчим хүнийг хамарсан, 10 мянган захиалагчтай хүрээллийг үүсгэсэн байна.

bookzone
“Хурын шим”-ийн хамт олон энэ онд долоо дахь жилийн ургацаараа монгол сармисны элит үр гаргаж аваад буй. 35 жилийн дараа Монголд элит үр дахин гарган авсан нь энэ бөгөөд цаашид дотоодод 20 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чухал туршлага болжээ.

Ондоо салбараас шилжин ажиллаж байгаа хүний хувьд ХАА -н салбарыг хөгжүүлэх ямар шийдэл, алхмууд үгүйлэгдэж байна гэж та анзаарсан бэ? Төрийн дэмжлэг хэрэгтэй гэсэн санаа цухалздаг шүү дээ? 

Жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлтийг дэмжинэ гэдэг энэ олон хүний гинжин хэлхээг холбож нийлүүлэх л ажил юм. Тийм ч учраас энэ ярилцлагад “Тасалсан гинжийг гагнагтун” гэсэн гарчиг өгөөсэй гэж хүсэж байна. Бид хүүхэд байхдаа “Гагнасан гинжийг таслагтун” гэж буруу хэлж тоглодог байсан юм билээ. Биднийг нэг цул, эв нэгдэлтэй байлгах зүйлийг тасалж, салгадаг рефлексийг санамсартай, санамсаргүй маш багаас нь суулгасан байна. Өөрөөр хэлбэл, багаасаа л гагнасан, нэг цул гинжийг тасалдаг тоглоом тоглосон учраас одоо бид ерөөс эв нэгдэлгүй байгаа ч юм билүү. Гэтэл гинж гэдэг чинь нэг цул байх ёстой биз дээ? Хойд, урд хөршөөр хязгаарлагдсан бизнесийн орчинд монголчууд өөрсдөө гинжин хэлхээгээ нэгтгэж, өөр хоорондоо мөнгөө шилжүүлж, эргэлтэд оруулж байж амьд үлдэх, мөн хоёр хөрш болон гуравдагч орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн эцсийн бүтээгдэхүүнтэй болж чадна. Энэ л монголчуудын хувьд жинхэнэ сорилт.

Энэ ярилцлагад “Тасалсан гинжийг гагнагтун” гэсэн гарчиг өгөөсэй гэж хүсэж байна.

Тухайлбал, манайх бүтээгдэхүүнээ Япон руу экспортолбол тэдний өдөр тутамдаа хэрэглэдэг төрлийн бүтээгдэхүүн учраас хэрэглэх л болно. Гэхдээ ингэхийн тулд юуны түрүүнд дотооддоо нэг төлөвлөгөөний дагуу ажилладаг, дор хаяж 1000 шижигнэсэн хүн, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжтэй байх хэрэгтэй. Хэрэв төр өөрөө олон аж ахуйн нэгж, байгууллагыг тогтвортой хөгжүүлэхийг хүсвэл ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоонд орхихоос илүү бөөцийлөөд аваад явах ёстой юм байна. Жилд агрономийн салбарт суралцахаар элсэж байгаа дотоодын оюутны тоо 10 ч хүрэхгүй байна. Нөгөө талаар, хүмүүс өөр хоорондоо ойлголцож, ашиг сонирхлоороо нэгдэж, асуудлаа тодорхойлж чадвал төрийн оролцоо, дэмжлэггүйгээр тасалсан гинжнүүд эргэж нэгдэх боломжтой.  Ямар ч бизнес эрхэлсэн бэрхшээл тулгардаг ч зөв замаар явж л байвал чамайг унтаж байхад ч ажлыг чинь урагшлуулах хамтрагчид байх ёстой. Түүнийгээ олох хэрэгтэй юм болов уу.

Манай улс ХАА -н салбараа хөгжүүлж чадвал бидэнд ямар боломж бололцоо нээгдэнэ гэж та үзэж байгаа вэ? 

Бид израйльчууд шиг гадуурхагдаж, газар нутаггүй байхын зовлон үзээгүй, солонгосчууд шиг өөрсдөө хөдөлмөрлөхгүй л бол нэг талаас Хятад гэх “аварга мангас”, нөгөө талаас Япон гэх “аймаар самурай” ирээд цавччихна гэсэн айдас хүйдсийг мэдрээгүй. Харин бид сүүлийн хэдэн зуунд Орос, Хятадын авилгал дор амьдарч ирсэн ард түмэн. Хэрэв Израйлийн ерөнхий сайд агсан Шимон Перес шиг аугаа лидертэй бол Монголын ХАА -н салбарт хийх мянган ажил байна. ХАА бол манай улсад Израйлиас илүү нэр хүнд авчрах салбар. Гэтэл Израйль улс Өмнөговь аймгийн нэг сумаас жижиг газар нутагтай атлаа дэлхийн ХАА -н салбарт тэргүүлэгч, од. Манай нэг аймгийн газар нутагтай тэнцэхүйц нутаг дэвсгэртэй Нидерланд гэхэд л дэлхийд хоёрт орох цагаан идээ экспортлогч орон. Нидерландчууд өөрсдөө их эрч хүчтэй, худалдаачин, сийрэг ухаантай хүмүүс байдаг. Товчоор, мэргэжлийн наймаачид гэж хэлж болно. Гэтэл монголчууд юунд мэргэжлийн байна вэ?

Хэрэв Израйлийн ерөнхий сайд асан Шимон Перес шиг аугаа лидертэй бол Монголын ХАА -н салбарт хийх мянган ажил байна.

Миний бодлоор бид хандлагаа өөрчилбөл Монголд зөвхөн ХАА -н салбар гэлтгүй маш олон боломж бий. Том газар нутаг, эрүүл хөрс, эрүүл агаар, эрүүл ус гэсэн өгөгдөл дэлхийн олон улс оронд байхгүй. Цөөн хэдэн улсад л ийм өгөгдөл бий.

Технологийн дэвшил бүхий л салбарт нөлөөлж, хөгжлийг урагшлуулж байна. Тэгвэл ХАА -н салбарт ашиглах боломж хэр их харагдаж байгаа вэ?

Манай компанийн нэр “Хурын шим”. Энгийнээр тайлбарлавал, хөрс халж, уур болон дэгдээд тэнгэрт очиж, хүйтэн агаартай мөргөлдөн үүл болж хуримтлагдсанаар бороо ордог. Бид бүгд л биологийн хичээл дээр үүнийг үзсэн. Бороо орсноор биднийг тэтгэж тэжээх шим болдог. Хэрэв ажиглаж байгаа бол Монголд өдөр бүр хүйтэн салхитай байдаг болчихлоо. Энэ хүйтэн салхи хөрсний доройтлоос шалтгаалан үүсдэг. Үүнд, уул уурхайгаас гадна мал аж ахуй, газар тариалан зэрэг хүний буруутай үйл ажиллагаа голлон нөлөөлдөг. Хөрс доройтсоноор нар хөөрөхөд хөрс амархан халж, тодорхой цагт дэгдэх ёстой байсан уур өдөр бүр дээш дэгдэж, хүйтэн агаартай мөргөлдсөнөөр өдөр бүр салхитай болж байна. Ингэснээр борооны үүл аажмаар хуримтлагдахгүй ийш тийш хөөгдөж, тэдгээр нь нэг цэгт бөөгнөрч, хүчтэй мөргөлдсөнөөр аадар бороо орж, үер ус болж байна. Үүнийг технологи ашиглан хэрхэн шийдэж болох вэ гэдгийг бодох ёстой.

 

1 of 2
- +
Талбайдаа энтрепренер болох нь илт зөгийчин, нил ягаан цэцэгтэй намгархаг талбайд зөгий бөөгнөрсөн зөгийн сархинагаас бүрдсэн жаазыг барин зогсож байна. Хамгаалалтын хувцас, бээлий өмссөн тэрээр хажуугийн хайрцаг дээр зөгийн балтай савтай байдаг. Ар талд эргэлдэх толгод, хөх тэнгэр эцэс төгсгөлгүй сунадаг. - Business.MN
Шар бээлий өмссөн хүн нил ягаан цэцэгтэй, хөх тэнгэртэй талбайн дэвсгэр дээр зөгий, зөгийн сархинагаар бүрхэгдсэн хүрээ барьж байна. Алсын зайд бүдгэрсэн уулс харагдах бөгөөд энэ нь энтрепренерийн бизнесийн тайван талыг харуулж байна. - Business.MN

Байгалийн хур тунадасыг тодорхой хэмжээнд тогтоон барих чадвартай, түүнийгээ хэрэглэгчийн эцсийн бүтээгдэхүүн болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай бизнес модельтой байх нь манай улсын алсын хараа байх ёстой. Тиймээс өнөөдөр бид сармис, зөгийн бал хийж байгаа ч хүссэн хүсээгүй цаг уурын дата цуглуулж, түүнд нөлөөлж болох хүний хүчин зүйлсийг тодорхой хэмжээнд хялбарчилсан алгоритмтай, тодорхой хэрэгцээт газраа онож чаддаг шийдэл бүхий технологийг бий болгоход оролцох хэрэгтэй болно. Яагаад гэвэл дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт бодит зүйл болсон. Энэ жил ямар хүйтэн байгааг, дэлхийн бүх оронд цаг уурын таагүй байдлаас болж ургац алдаж байгааг, хүнсний үнийн өсөлт хүн бүхэнд нөлөөлж байна.

Хоёрдугаарт мэдээллийн технологийн салбар манайд санхүү, эрүүл мэнд, боловсролын салбарт маш их шинэчлэлт авчирлаа. Одоо хөдөө аж ахуйд ямар өөрчлөлт авчирч болох вэ? Энэ тал дээр Монголын тариаланчдын үндэсний холбоон дээр тодорхой ажлууд төлөвлөгдөж, ирэх таван жилд хийх стратеги төлөвлөгөөндөө “Газар тариаланд дижитал шилжилт нэвтрүүлэх”-ээр төлөвлөсөн. Энэ чиглэлд бид боломжийн хэрээр хүчээ өгч ажиллах шинэ зорилготой байгаа.

 Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Тагууд: Израилмонголхөдөө аж ахуй

Санал болгох:

A person on horseback skillfully herds a large flock of sheep and goats across a grassy landscape, embodying the essence of мал аж ахуй under a bright blue sky with scattered clouds. Rolling hills provide a picturesque backdrop to this timeless scene.
Мал аж ахуй: Орших уу, эс орших уу?
A person sits at a desk in an office with a tablet and books. The room features shelves with books and decorative items, a large flag, and an emblem on the wall. The individual wears a suit and glasses.
Ц.Баатархүү: Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюун”-ы үндэсний стратегитай болно
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00