“Үйлчилгээ бол сэтгэл ханамж худалдах урлаг” гэсэн үг бий. 2020 онд Монголбанк, ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран хийсэн судалгаанд бичсэнээр монголчууд 2019 онд 68.6 сая ам.долларыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд, байр хоол, бусад зардалд 35.7 сая ам.доллар, дагалдан явсан хүний зардалд 11 сая ам доллар, нийт 115.3 сая ам.доллар гадаадад зарцуулжээ. Энэ мөнгийг зарцуулсан хүмүүсийн 40 орчим хувь нь тав тух, түргэн шуурхай үйлчилгээ, оновчтой оношилгоо эрэлхийлж БНСУ, БНХАУ тэргүүтэй улсуудыг зорьдог.
Энэ тоо манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэг том асуудлыг харуулж байна. Монголд сайн эмч нар олон, гэхдээ сайн үйлчилгээтэй эмнэлэг цөөхөн. Учир нь эмнэлэг гэдэг зөвхөн эмч, тоног төхөөрөмж, барилга биш юм. Тиймээс “Эмнэлэг бол юун түрүүнд маш нарийн зохион байгуулалт бүхий хүмүүнлэгийн үйлчилгээ” гэж энэхүү хөргийн баатар маань онцолж хэлэв. Монголдоо хамгийн том хувийн нэгдсэн эмнэлэг болж буй Дөрөвдүгээр эмнэлгийг удирдаж тэрээр эрүүл мэндийн цогц үйлчилгээг салбартаа жишиг болохуйц менежментээр хүргэнэ гэдгээ амлаж байна.
Эмнэлгийн менежментийн архаг дутагдал
Монголын эрүүл мэндийн үйлчилгээ нь ЭМД-ын тогтолцоогоор үнэ төлбөргүй гэдгээрээ том давуу талтай. Харамсалтай нь үйлчилгээ, менежмент дээр өрсөлдөх чадваргүй байна. Улсын том эмнэлгүүд дээрх оочер дараалал, ачааллаас үүнийг тод харж болно. Монголчуудын очих дуртай БНСУ, БНХАУ-ын том эмнэлгүүд эмчилгээг зочломтгой үйлчилгээгээр дамжуулж хийдэг. Харин манай улсад ЗХУ-ын бүтээж өгсөн эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөцийн чадамж, хандлага цаг үеийнхээ шаардлагад нийцэхээ больсон. Өрсөлдөөний хөшүүрэг гэх зүйл байхгүй, төсвөөс санхүүжилт өгдөг хэлбэрт дадчихсан, үйлчилгээ сайжруулах, нөү-хау нэвтрүүлэх сэдэлгүй. Тиймээс эмнэлгүүдийг хувийн, улсын гэж ялгалгүй үйлчилгээ сайтай эмнэлгүүдийн санхүүжилт, улмаар менежментийг дэмждэг хөшүүргүүдийг холбогдох хуулиудад суулгаж байна.
Монгол улс мэдлэгтэй, ур чадвартай эмч нараар дутаагүй. Гэвч мэдрэмжтэй үйлчилгээгээр дутагдаж байна. Олонх хувийн үүдэн эмнэлгүүдийг сайн эмч нар үүсгэн байгуулж өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болдог. Гэхдээ зөвхөн сайн эмч байлаа гээд эмнэлэг нь бүхэлдээ сайн ажиллана гэсэн үг биш. Сайн эмнэлэг байхын тулд хоол үйлдвэрлэл, хоол үйлчилгээ, сувилахуй, асаргаа, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэл, эм ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ, мэдээллийн технологи гэх мэтээр олон зүйл дээр жигд менежмент хийх шаардлагатай болдог. Жижиг эмнэлгүүд ийм түвшинд ажиллахын тулд зардлаа нөхөх орны тоо хэрэгтэй, ороо нэмэхийн тулд эмнэлгийн байгууламж хэрэгтэй, байгууламж барихын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Тиймээс эрүүл мэндийн цогц үйлчилгээг өгч чадах газар нь нэгдсэн эмнэлгүүд байдаг. Монголчууд гадны том эмнэлгүүдээр үйлчлүүлэх дуртай байдаг нэгэн гол учир нь тэндхийн эмч нарын ур чадвар гэхээс илүү үйлчилгээний соёл, орчин, техникийн боломж юм. Улаанбаатарт Сонгдо, Интермэд зэрэг хувийн томоохон эмнэлгүүд цогц үйлчилгээ өгдөг ч одоо бараг ачааллаа дийлэхээ больж байна.
Тус эмнэлэг нь хоёр корпусаас бүрдэх бөгөөд бүрэн хүчин чадлаа ашиглаж эхэлбэл 35,658 кв.м талбайтай болж, хүчин чадлын хувьд Улсын нэгдсэн төв I эмнэлэгтэй дүйцэхүйц нэгдсэн эмнэлэг бий болохоор байна.
Чухам ийм нөхцөл бүрдсэн хувийн өмчийн нэгдсэн Дөрөвдүгээр эмнэлэг үүсгэн байгуулагдах болсон гол шалтгаан болжээ. Тус эмнэлэг нь хоёр корпусаас бүрдэх бөгөөд бүрэн хүчин чадлаа ашиглаж эхэлбэл 35,658 кв.м талбайтай болж, хүчин чадлын хувьд Улсын нэгдсэн төв I эмнэлгтэй дүйцэхүйц нэгдсэн эмнэлэг бий болохоор байна. Бүх төрлийн мэс засал хийхэд шаардлагатай эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс заслын, мэс засал болон эрчимт, мэдээгүйжүүлгийн нарийн мэргэшлийн сувилахуйн, мэс заслын театрын менежментийн гэх мэтээр мэргэжлийн багууд бүрдэнэ гэж Дөрөвдүгээр эмнэлгийн Гүйцэтгэх захирал Б.Золжаргал ярилаа.
Одоо баригдаж буй II корпусын хувьд робот хагалгаа, үүдэл эсийн лаборатори, туяа эмчилгээний төхөөрөмжүүд төлөвлөсөн. Эмнэлгийн барилгыг эмнэлгийн төлөвлөлтийн Япон компаний зураг төслөөр барьсан бөгөөд 4 блок мэс заслын театрыг (operation theatre) евро стандартаар тохижуулж байна. Өөрөөр хэлбэл, аль ч улсын алдартай профессор Монголд ирээд өндөр өртөгтэй мэс засал хийх дэд бүтцийг бүрдүүлж байна.
Гэхдээ асар нарийн бүтэц, зохион байгуулалттай, олон төрлийн зохицуулалт дунд (heavily regulated) ажилладаг, нийгмийн өмнө асар өндөр хариуцлага үүрдэг нэгдсэн эмнэлэг гэх байгууллагыг бизнесийн зарчмаар удирдана гэдэг хэн бүхний хүчрэх ажил биш. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ сул байдаг бас нэг шалтгаан нь орчин үеийн эмнэлгийн байгууллагуудыг удирдах чадварлаг менежерүүд, манлайлагчид ус агаар шиг хэрэгтэй байна.
Эмнэлгийг ганц сайн лидер авч явахгүй. Сувилахуй, эмнэлзүй, хүний нөөц, санхүү, чанар аюулгүй байдал, бизнес хөгжил, судалгаа эрдэм шинжилгээ хариуцсан гэх мэтээр том бүрэлдэхүүнтэй менежментийн баг шаардлагатай байдаг. Ингэж байж эмнэлэг гэх организм алдаагүй, “цус алдахгүй” ажилладаг. Гэвч манай улс эрүүл мэндийн салбартаа захирал, чиг үүрэг хариуцсан захирлууд, дунд түвшний менежерүүд буюу алба, тасгийн эрхлэгчид гээд менежментийн боловсон хүчнээ бэлдэж чадаагүй.
Үүнээс гадна мэргэжлийн хүний нөөцийн зөөлөн ур чадвар гологддог. Үүнийг зарим мэргэжилтний тайлбарласнаар өвчтөн-үйлчлүүлэгчтэй харилцах эв дүй гэж болно. Энэ эв дүй зөвхөн эмч нарт биш, тогоочоос эхлээд асрагч, сувилагч гээд эрүүл мэндийн бүх ажилтанд хамаатай. Зөвхөн эмнэлэг гэлтгүй үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудын ширээний ном болдог “Management lessons from Mayo Clinic” номд бичсэнээр ямар ч эмнэлэгт “Өвчтөний хэрэгцээ бүхнээс эрхэм” байх ёстой. Монголд анагаахын сургуулиудад академик мэдлэгээр сайн цэнэглэдэг ч хувь хүний зөөлөн ур чадварууд хангалттай суулгаж чаддаггүй. “Бидэнд хандлага дээр суурилсан эрүүл мэндийн боловсрол дутагдаж байна” хэмээн Б.Золжаргал захирал ярьж байв.
Эрүүл мэндийн салбарын топ менежер
Б.Золжаргал бол эмч биш, харин маркетер мэргэжилтэй. Түүнийг эрүүл мэндийн салбарт орж, тэгэхдээ бүр хувийн нэгдсэн эмнэлэг байгуулна гэхэд нүд нь орой дээрээ гарсан хүмүүс цөөнгүй байв. Сүүлийн хоёр жилд тэр аалзны тор шиг ээдрээтэй бүтцийг байнгын зохион байгуулалттай авч явахын тулд тархи нь зогсоо зайгүй ажиллахаас аргагүй горимд ажиллаж байна. “Үүнээсээ болоод жаахан жин нэмчихлээ” хэмээн тэр инээв.
Б.Золжаргал Скайпро Группийг байгуулаад 10 гаруй жил болж байна. Тэдний үндсэн бизнес нь байгууламжийн арчилгаа /facility management/ бөгөөд төрөл бүрийн барилга, байгууламжийн цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ гэх мэт үл хөдлөхийн үнэ цэнийг хадгалах, өсгөх менежмент хийдэг. Ингэхдээ “Хүн төвтэй үйлчилгээ” гэсэн философийг бизнестээ баримталсаар иржээ.
Цар тахал дэгдэж тэрээр бизнесээ үүсгэн байгуулснаас хойш хоёр дахь том хямралтайгаа тулаад байв. Тэрээр бизнесээ төрөлжүүлж, эрсдэлээ өөр өөр сагсанд хуваарилах шаардлагатай байсан болохоор хямралд өртөх нь бага гэдгээр нь хүнс болон эрүүл мэндийн салбарт орох бодолтой байлаа. Тэр үед одоогийн Дөрөвдүгээр эмнэлгийн үндсэн барилгын эзэн М.Билэгт хэмээх хүнтэй танилцаж, эмнэлгийн барилгынх нь менежментийг хариуцаач гэсэн санал хүлээж авав. Өмнө нь голдуу иргэний барилга дээр үл хөдлөхийн менежмент хийдэг байсан учраас “эмнэлгийн” гэдэг санал тун сонирхолтой санагджээ. Гэхдээ яаж гэдэг шийдэл хэрэгтэй байлаа. Зарим судалгаа хийсний дараа хувийн үйлчлүүлэгч олонтой хувийн эмнэлгүүд эмнэлгээ өргөтгөх хөрөнгө оруулалтын боломжгүй байдгийг анзаарч, нэг том байгууламж дотор олон жижиг эмнэлгүүдийг нэгтгэж, нэгдсэн менежментээр хангах санаа төрөв. Гэвч хүний эрүүл мэнд гэдэг энгийн нэг үйлчилгээ биш, маш өндөр хариуцлагатай ажил учраас ямар нэг эрсдэл гарвал нэг дор цугласан олон эмнэлгээс хэн нь ямар хариуцлага хүлээх вэ гэдэг дээр гацав. Тиймээс энэ санаагаа орхиж нэгдсэн эмнэлэг (General Hospital) байгуулахаар шийдсэн байна.
Үүнээс гадна нэгдсэн эмнэлэг байгуулах хоёр дахь шалтгаан бас байлаа. Дөрөвдүгээр эмнэлгийн I корпусыг тоноглохдоо манай улсад нүүрлээд байгаа, тусламж үйлчилгээ нь хангалтгүй байдаг хавдрын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байдлаар бэлджээ. Ингэхдээ гадаадын эмнэлгүүдийн нөү-хауг Монгол улсад нэвтрүүлэн хавдрын эмчилгээг дотооддоо хийх зорилготой байлаа. Гэвч олон улсын түвшинд хоёр болон түүнээс дээш шатлалтай бүх эмнэлэг хавдрыг оношилж, эмчилдэг болсон, зөвхөн хавдраар дагнасан эмнэлэг гэхээс илүү хавдар судлалын судалгааны төвүүд хэлбэртэй байдгийг судлаж мэдэв. Учир нь нэг эрхтэн тогтолцооны хавдрын өвчлөл нөгөөхдөө зайлшгүй нөлөөлдөг, бүх насныхан өвчилдөг нь зөвхөн хавдар эмчилдэг эмнэлэг байх боломжийг хязгаарладаг. Тиймээс урт хугацаанд тогтвортой сууриа тавихын тулд нэгдсэн эмнэлгийн ангиллаар тусгай зөвшөөрлөө авчээ. Ингэснээр Б.Золжаргал асар нарийн зохион байгуулалттай салбарт, нүсэр том төлөвлөгөөтэй орохоос өөр аргагүй болов.
Тэртээ тэргүй хүний нөөцийн хомсдолд орсон салбарт богино хугацаанд том баг бүрдүүлэх хүндхэн ажилд нухлагдаж явна. I корпус бүрэн хүчин чадалдаа очиход 400 ажилтантай болох бөгөөд эмнэлгийн байгууллагад баг томрох тусам процессууд ээдрээтэй болж, улам оновчтой зохион байгуулалт шаардана. Гэвч загас усандаа гэдэг шиг Б.Золжаргал өрсөлдөөний нөхцөлд илүү сайн ажилладаг, олон зүйлийг зэрэг түлхэж хэрэгжүүлдэг арга барил нь энэ том газрыг амжилттай удирдах энергийг өгдөг.
Дөрөвдүгээр эмнэлгийн менежментийн багийн гол амбиц нь эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартад шинэчлэл хийхэд чиглэж байгаа. Үүний тулд олон улсын менежментийн шилдэг туршлагуудыг цуглуулах ажлыг тасралтгүй хийж, Б.Золжаргал гаднын эмнэлгийнхэнтэй тасралтгүй уулзаж байна. Одоогоор цар тахлын эмчилгээ, гамшгийн үеийн менежментээрээ шалгараад байгаа Тайваны “Тайпэй Цү Жи” эмнэлэг, мөн тус улсын сувилахуйн тусламж үйлчилгээний менежментийг олон улсын түвшинд хийдэг Юуан Ран зэрэг эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Мөн үйлчилгээний соёл, стандартаар (Service excellence) Азидаа тэргүүлдэг Тайланд улсын эмнэлэгтэй хамтарч эхэлжээ. Энэ мэтээр Тайваниас эмнэлгийн зохион байгуулалт, удирдлага болоод сувилгаа асаргааны нөү хауг, БНСУ-аас эмчилгээний ерөнхий стандартыг, хавдрын эмчилгээгээр тэргүүлдэг Герман, Японоос эмнэлзүйн ололтуудыг нэвтрүүлэхийг зорьж байна.
Дөрөвдүгээр эмнэлгийн стратегийн түвшинд хэрэгжүүлэх нэг том зорилт нь уул уурхай, барилга, дэд бүтэц гэх мэт салбарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах.
Менежментийн баг одоогийн байдлаар сувилахуйн чиглэлд илүү төвлөрч, олон улсын JCI стандартын дагуу “Сувилагчийн гардан үйлдлүүдийн стандарт”-аас эхлэн нутагшуулж байна. Энэ стандартаар өвчтөн-үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгийн өндөрт тавьж, түүний төлөө сувилагчийн бүх үйлдэл чиглэдэг. Энэ мэтчилэн Б.Золжаргал эрүүл мэндийн салбарт мэргэжлийн менежментийн баг бүрдүүлэх хэтийн зорилготой явна.
Багаа бүрдүүлэхээс гадна дэлхийн түвшинд эрүүл мэндийн менежмент ямар байдгийг тасралтгүй судалж, суралцаж байна. Эрүүл мэндийн салбарын бүтэц олон улсдаа ямар байдаг, оролцогчид нь хэн хэн байдаг, ямар нөлөөтэй байдаг, төр болон компаниуд нь яаж оролцдог, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо яаж ажилладаг, био технологийн компаниуд болон боловсролын байгууллага яаж оролцдог гэх мэтээр салбарын экосистемийг том зургаар нь ойлгочихвол бүхэлд нь зохион байгуулалт хийхэд хялбар болно гэж тэр ярилаа. Их ажилтай байгаа ч тэр саяхан Харвардын “Global Healthcare Leaders Program” гэсэн богино хугацааны хөтөлбөрт элсжээ.
Эмнэлгийнхээ соёлыг томьёолохдоо тэд анхнаасаа хүн төвтэй хандлагад суурилж, шударга үнэлгээ, тэгш байдал, хүний эрхийн мэдрэмж, хүнээ хөгжүүлэх гэсэн зарчмыг баримталсаар иржээ. Алсдаа бол заавал хэн нэгэн субьектээс хамаарч ажил явдаг бус, харин өөрөө хөгжигч системийг бүрдүүлнэ гэж тэр ярьж байв.
Таны таньдаг эмч
Аливаа улсад эрүүл биетэй иргэнээс илүү үнэтэй баялаг гэж байхгүй. Хувь хүний түвшинд харсан ч эрүүл мэнд бол тэр хүний хамгийн тэргүүнд тавих ёстой “хөрөнгө” билээ. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн тогтолцоо энэхүү үнэт баялаг, хөрөнгөд менежмент хийхэд бэлэн үү гэвэл эргэлзээтэй.
Тиймээс Дөрөвдүгээр эмнэлэг энэ орон зайд мэргэжлийн ажиллах зорилготой бөгөөд бизнесийнхээ алсын харааг “Хүний эрүүл бие, саруул ухаан, эерэг амьдралын хэв маягийн төлөө…” гэж томьёолжээ. Энэ нь өвдсөн хойно нь эмчлэх бус, хүмүүс эрүүл амьдралын хэв маягтай байх нөлөөллийн бодлого, арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлд эрүүл мэндийн шинэ хэв маягийн үйлчилгээнүүд нэвтрүүлж байна.
Хавдрын тухайд нэг болон хоёрдугаар үе дээр хэрэглэж байгаа технологи ашигласан үйлчилгээ нэвтрүүлнэ. Тухайлбал, элэг болон цуллаг эрхтний хавдрын нэг, хоёрдугаар үе дээр орчин үеийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмж ашиглаж хийдэг эмчилгээний сургалтын бааз төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх эмчилгээ, оношилгоог маш сайн хийж, хавдрыг гурав, дөрөвдүгээр үе рүү орохоос нь өмнө хагалгааны бус аргаар хавдрыг эмчлэх аргуудыг хэрэглэх аж.
Дөрөвдүгээр эмнэлэг нь хүн амын дунд урьдчилан сэргийлэх үйлчилгээ явуулахдаа хамрагдалтыг сайн байлгах гол хөшүүрэг нь байгууллагаар дамжуулж үйлчлэх гэж үзэж байна. Учир нь орчин үед эрүүл мэндийн асуудал нь байгууллагын бүтээмж, хүний нөөцөд хүчтэй нөлөөлдөг болсон. Холбогдох хуулиуд ч гэсэн ажилтны эрүүл мэндэд илүү нухацтай хандахыг шаардаж байна.
Эмнэлгээс ажил дээр нь очоод сорьцыг нь авч шинжилгээ хийх байдлаар шуурхай ажиллахад байгууллагууд дуртай байгаа талаар Б.Золжаргал ярив. Хамгийн сүүлд гэхэд 1500 ажилтантай Мобиком корпорац болон хэд хэдэн уул уурхайн компаниуд урьдчилсан сэргийлэх шинжилгээний үйлчилгээг аваад байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг даатгал, банкны системээр дамжуулан илүү оновчтой хүртээмжтэй байлгах үүднээс Дөрөвдүгээр эмнэлэг хоёр том хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхнийх нь хувийн эрүүл мэндийн даатгал. Улсын эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авахад оочер дарааллаас эхлээд хүндрэл багагүй байдаг учраас үүнээс төвөгшөөх хүн олон. Тиймээс зарим байгууллага ажилтнууддаа олгож буй хангамж хэлбэрээр цалингаас нь гадна нэмэлт төсөв баталж эрүүл мэндийн хувийн даатгалд хамруулж байна. Ажилтан хувиа өндөр төлөх тусам үйлчилгээ авах боломж, хүрээ нь нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, арилжааны банкуудаас Төрийн банктай хамтраад эрүүл мэндийн хуримтлалыг хөгжүүлж байна. Тухайн хүн цалингаасаа сар бүр тодорхой мөнгөн дүн автоматаар хуримтлуулаад, нэг жилийн дараа тэр цугларсан мөнгөөрөө шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 30 хүртэл хувийн хөнгөлөлттэйгөөр авч болно.
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явцад дата, түүх цуглах бөгөөд үүн дээр тулгуурлан тус эмнэлэг нь тухайн хүний эрүүл мэндийн менежментийг хийдэг болно. Орчин үеийн нийгмийн амьдралын түргэн хэмнэлд хүн тэр болгон эрүүл мэнддээ анхаарч, дүн шинжилгээ хийх бололцоо бага. Тиймээс шаардлагатай үед нь ямар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй талаар зөвлөдөг, сануулдаг систем бий болгоно гэж Б.Золжаргал эмнэлгийнхээ хэтийн хөгжлийн талаар хуваалцлаа.
Гаднын хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахаас өмнө тухайн төсөлд ажиллах үнэ цэнэтэй хүний нөөцийн эрүүл мэндийг даатгах эмнэлгийн байгууллага байгаа эсэхийг харгалздаг. Харин Дөрөвдүгээр эмнэлэг нь уул уурхайн компаниудад бүх үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай.
Дөрөвдүгээр эмнэлгийн стратегийн түвшинд хэрэгжүүлэх нэг том зорилт нь уул уурхай, барилга, дэд бүтэц гэх мэт салбарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах. Түүн дотроо уул уурхайн салбарын бүх шатны ажилчдын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэгт анхаарах аж. Учир нь нэгдүгээрт, уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулалт татдаг, эдийн засгийн хөдөлгүүр болсон салбар, хоёрдугаарт уул уурхайн менежментийн хамгийн чухал хэсэг нь ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэнд байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн тайлангаар манай улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудын 72 хувийг уул уурхайн салбарынхан эзэлж байна. Тиймээс энэ салбарт эрүүл мэндийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг найдвартай байгууллага тун чухал. Гаднын хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахаас өмнө тухайн төсөлд ажиллах үнэ цэнэтэй хүний нөөцийн эрүүл мэндийг даатгах эмнэлгийн байгууллага байгаа эсэхийг харгалздаг. Харин Дөрөвдүгээр эмнэлэг нь уул уурхайн компаниудад бүх үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай.
Уул уурхайн компаниуд ихэвчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас эмнэлгийн үйлчилгээ авахад яаралтай түргэн тусламжийн (paramedical service), нүүлгэн шилжүүлэх (evacuation) дэд бүтэц хэрэгтэй. Тиймээс Дөрөвдүгээр эмнэлэг нь богино хугацаанд, хол зайд тээвэрлэлт хийхийн тулд нисдэг тэргээр яаралтай тусламж хүргэх зорилготой олон улсын компаниудтай хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийж байна. Энэ үйлчилгээ зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй, олон салбарт хэрэгтэй. Монголд гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ байдаг ч яг даатгалын тохиолдол гарахад холын зайд нүүлгэн шилжүүлэх боломж хомс. Байхгүй учраас гадаадын аялал жуулчлалын томоохон бизнесүүд орж ирэхдээ хойрго байдаг аж.
“Гэхдээ бид гадны эмчилгээ, технологи оруулж ирэхээсээ түрүүлж дотоодын эмнэлгүүд, эрүүл мэндийн салбарт дутагдалтай шийдлүүдэд илүүтэй анхаарч ажиллана. Хүндээ хүрсэн чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг улам төгөлдөршүүлэхийн төлөө явж байна” гэж Б.Золжаргал захирал дүгнэлээ.
Эмнэлгээс ажил дээр нь очоод сорьцыг нь авч шинжилгээ хийх байдлаар шуурхай ажиллахад байгууллагууд дуртай байгаа талаар Б.Золжаргал ярив. Хамгийн сүүлд гэхэд 1500 ажилтантай Мобиком корпорац болон хэд хэдэн уурхай энэ үйлчилгээг аваад байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг даатгал, банкны системээр дамжуулан илүү оновчтой хүртээмжтэй байлгах үүднээс IV эмнэлэг хоёр том хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхнийх нь хувийн эрүүл мэндийн даатгал. Улсын эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авахад оочер дарааллаас эхлээд хүндрэл багагүй байдаг учраас үүнээс төвөгшөөх хүн олон. Тиймээс зарим байгууллага ажилтнууддаа олгож буй хангамж хэлбэрээр цалингаас нь гадна багахан мөнгө хуваарилаад эрүүл мэндийн хувийн даатгалд хамруулж байна. Ажилтан хувиа өндөр төлөх тусам үйлчилгээ авах боломж, хүрээ нь нэмэгдэнэ.
Хоёрдугаарт арилжааны банктай хамтарч байгаа аж. Жишээ нь, Төрийн банктай хамтраад эрүүл мэндийн хуримтлалыг хөгжүүлж байна. Тухайн хүн цалингаасаа сар бүр тодорхой мөнгөн дүн автоматаар татуулж хуримтлуулаад, нэг жилийн дараа тэр цугларсан мөнгөөрөө шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 30 хүртэл хувийн хөнгөлөлттэйгөөр авч болно.
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явцад тодорхой мэдээлэл цуглах бөгөөд үүн дээр тулгуурлан тус эмнэлэг нь тухайн хүний эрүүл мэндийн менежментийг хийдэг болно. Орчин үеийн нийгмийн амьдралын түргэн хэмнэлд хүн тэр болгон эрүүл мэнддээ анхаарч, дүн шинжилгээ хийх бололцоо бага. Тиймээс шаардлагатай үед нь ямар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрэгтэй талаар зөвлөдөг, сануулдаг систем бий болгоно гэж Б.Золжаргал эмнэлгийнхээ хэтийн хөгжлийн талаар хуваалцлаа.
IV эмнэлгийн стратегийн түвшинд хэрэгжүүлэх нэг том зорилт нь уул уурхай, барилга, дэд бүтэц гэх мэт салбарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах. Түүн дотроо уул уурхайн салбарын бүх шатны ажилчдын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэгт анхаарах аж. Учир нь нэгдүгээрт, уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулалт татдаг, эдийн засгийн хөдөлгүүр болсон салбар, хоёрдугаарт уул уурхайн менежментийн хамгийн чухал хэсэг нь ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэнд байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн тайлангаар манай улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудын 72 хувийг уул уурхайн салбарынхан эзэлж байна. Тиймээс энэ салбарт эрүүл мэндийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг найдвартай байгууллага тун чухал. Гаднын хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахаас өмнө ийм эмнэлгийн байгууллага байгаа эсэхийг харгалздаг. Харин IV эмнэлэг нь уул уурхайн компаниудад бүх үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай.
Уул уурхайн компаниуд ихэвчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас эмнэлгийн үйлчилгээ авахад яаралтай түргэн тусламжийн (parademic), нүүлгэн шилжүүлэх (evacuation) дэд бүтэц хэрэгтэй. Тиймээс IV эмнэлэг нь богино хугацаанд, хол зайд тээвэрлэлт хийхийн тулд нисдэг тэргээр яаралтай тусламж хүргэх зорилготой олон улсын компаниудтай хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийж байна.
Энэ үйлчилгээ зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй, олон салбарт хэрэгтэй. Монголд гэнэтийн даатгалын үйлчилгээ байдаг ч яг даатгалын тохиолдол гарахад холын зайд нүүлгэн шилжүүлэх боломж хомс. Байхгүй учраас гадаадын аялал жуулчлалын томоохон бизнесүүд орж ирэхдээ хойрго байдаг аж.
“Гэхдээ бид гоц гойдоороо ялгарахдаа бус дотоодын эмнэлгүүд, эрүүл мэндийн салбарт дутагдалтай зүйлсэд илүүтэй анхаарч ажиллана. Хүндээ хүрсэн аливаа үзлэг, үйлчилгээг улам төгөлдөршүүлэхийн төлөө явж байна” гэж Б.Золжаргал захирал дүгнэлээ.