BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Гурван зууны түүх, үнэ цэний хэмжүүр- Longines брэнд

Гурван зууны түүх, үнэ цэний хэмжүүр- Longines брэнд

Түвшинбаяр Ундрах   Түвшинбаяр У
2022-10-14
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Тэртээ 19-р зууны сүүл үе буюу 1889 оноос хойш өнөөг хүртэл 190 жилийн хугацаанд Longines цагны брэнд нь далавчтай элсэн цаг бүхий таних тэмдгээр дэлхийд алдаршив. Эл лого нь хамгийн олон жил өөрчлөлтгүйгээр, идэвхтэй ашиглаж байгаа худалдааны тэмдгүүдийн нэг. Longines брэндийн түүх нь  1832 онд Швейцарын цаг үйлдвэрлэгч Луис Агассизын дүү Огюст Агассизаас эхлэлтэй. Longines брэнд 19-р зуунд үүсэж, 20-р зууныг дамжин хөгжин өртөөлж, 21-р зуунд үнэ цэнэ, түүхэн хэмжүүр болтлоо хөгжив. Гурван зууны турш тасралтгүй хөгжсөн эл бизнесээ Огюст, хуульч Анри Райгуэл, Флориан Морел нар хамтран эхлүүлжээ. 19-р зуунд олон шинэ туршилтыг хийж, 20-р зуунд буюу 1911 онд 1100 гаруй ажилтантай болж өргөжин, 21-р зуунд буюу 2017 онд жилийн 1.49 тэрбум долларын орлоготой дэлхийд тэргүүлэх цагны чиглэлийн компани болжээ. Мөн одоогийн амжилтад хүрэхэд Агассизын зээ хүү Эрнест Франциллион чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхийн хуудсанд бичигджээ. Учир нь тэрбээр тус брэндийн нэрийн хуудас болсон инновацийг туурвиж, чанартай, өндөр нарийвчлалтай цаг гэдгээр нь дэлхийд таниулав.  Тухайлбал, 1910 онд дугуй хэлбэртэй цагийг өөрчилж анхны дөрвөлжин болон автомат цагаа, 1960 онд хамгийн нимгэн (1.98mm) хөдөлгүүртэй цаг болон анхны очир алмазтай цагаа бүтээсэн байна.  1880-аад оноос Longines брэндийн дуураймал хувилбарууд хямдхан худалдаалагдаж эхэлжээ. Иймд Франциллион өөрсдийн логог барааны тэмдэгтээр бүртгүүлэв. Мөн үүсэж хөгжиж эхэлсэн цагаасаа л Нью-Йоркод зохион байгуулагдах спортын бүхий л үйл ажиллагааны цаг бүртгэх төхөөрөмжийн нийлүүлэлтийг хариуцдаг байв. Тэр утгаараа спортынхон логог болон бүтээгдэхүүнийг нь андахгүй сайн мэддэг болсон нь худалдан авалтад эерэг нөлөө үзүүлжээ.

Тухайлбал, 1867 онд түлхүүрээр түлхдэг байсан цагны үеийг өөрчилж титэм буюу баадуугаар түлхдэг механик цаг бүтээсэн нь Парис хотноо болсон “Дэлхийн яармаг” үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн 1876 оноос эхлэн Хронометр заагчтай цаг үйлдвэрлэх болсон бөгөөд тухайн үеийн морин спорт сонирхогчид ба тамирчдын өргөн хэрэглээний цаг найдвартай түнш нь болж байв.

Одоо ч гэсэн энэ уламжлалаа хадгалсаар дэлхийн уран гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн, хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээн, Францын нээлттэй тэмцээн гээд олон спортын үйл ажиллагааг ивээн тэтгэж, хамтран ажилладаг байна. Longines брэнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх швейцарь цаг гэсэн алдрыг хүртэхэд нь 190 жилийн турш логогоо өөрчлөөгүй нь голлох нөлөө үзүүлжээ.

Үнэ цэнэ+ Нэр хүнд=  Longines брэнд

Цаг, минут өнгөрөх тусам өсөн нэмэгдэх үнэ цэнэ бүхий Longines брэнд нь швейцарь цагны зах зээлд дээгүүр байр эзэлдэг. Зөвхөн дээд давхаргынхан л гар урлалын цаг зүүдэг гэсэн бурангуй ёс халагдаж, өнөө үед нийгмийн статус ажлын шаардлага зэргээсээ хамаараад цагны хэрэглээ нь түгжээ. Дэлхийн брэндийг Монголынхоо хэрэглэгчдэд ойртуулан, Наран Их Дэлгүүр  2004 оноос хойш Swatch Group-т харьяалагдах Omega, Rado, Longines, Tissot, Swatch зэрэг бугуйн цагийг импортолж буй. Тэгвэл Longines брэнд нь эдэлгээ, чанар өндөртэй гэдгээрээ дотоодын хэрэглэгчдийн сонголт болоод уджээ. Бусад брэндүүдтэй харьцуулахад илүү сонгодог хэв маягийг өөртөө шингээсэн байдаг. Энэ брэнд нь 4 коллекцод хуваагддаг.

 

Watchmaking tradition- Watchmaking tradition цуглуулга нь Longines-ийн түүхэн дэх хамгийн алдартай уламжлалт цагнууд багтдаг. Анх үүссэн цагаас загварын ертөнцийн чамин гоё байдалд авталгүйгээр төгс бөгөөд энгийн цагийг бүтээж ирсэн бөгөөд түүний төлөөлөл болсон цагнууд энэхүү цуглуулгад оржээ.

Elegance- Эдний бүтээгдэхүүний чанар болон “Elegance is an attitude” гэсэн алдартай урианаас нь харж болно. Longines Elegance цуглуулгын цагууд нь сонгодог загвар тансаг цагны бодит илрэл юм. Гурван янзын хэмжээний сонголттой, автомат хөтлөгчтэй механик хөдөлгүүртэй ба өөр өөрийн онцлогтой олон төрлийн зүүний сонголттой коллекц юм.

Avigation- Longines-н цагны түүхэн загварыг орчин үеийн дэвшилтэд технологитой нэгтгэн бүтээсэн өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй цагууд тус цуглуулгад багтана. Жишээ нь Heritage 1945 загвар нь тус онд бүтээгдсэн Longines цагны харагдах байдал загвар нь яг хэвээрээ боловч 38mm-ээс 40mm болж, хөдөлгүүр нь гар хөдөлгүүрт механик байснаас автомат болж тус тус өөрчлөгдөн шинээр худалдаанд гарсан загвар юм. Эдгээр нь газар ус агаараар аялж, цаг хугацаагаар улиран ирсэн Longines-н гайхалтай загваруудыг хүндэтгэн санаа аван дахин бүтээхдээ орчин үеийн технологийг ашиглан бий болгожээ.

 

Performance- Тэсвэртэй бат бөх байхаар бүтээгдсэн Longines-н спорт цагны түүх 1878 оноос эхэлсэн. Энэхүү цуглуулга нь тамирчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн үзүүлэлт болон ихэмсэг гоёмсог байдлын цогц гэж хэлж болно. Дэлхийн спортын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Longines компанийн бүтээсэн энэхүү цуглуулга нь түүхэнд нэрээ үлдээсэн тамирчдын үзүүлэлтэд тулгуурлан бүтээгдсэн.

Сүүлийн жилүүдэд манайхан гадна дотоодын чанартай, үнэт зүйлүүдийг судалж, хэрэглэхэд суралцаж байна. Жишээлбэл, гурван зууны түүхтэй Longines брэндийн цагийг сонирхон худалдан авах нь элбэг болжээ. Энэ нь дан ганц цаг худалдан авч зүүж буй хэрэг биш, нэр хүнд, үнэ цэнийг худалдан авч буй мэдрэмж билээ.

Тагууд: брэндфранчайз
Түвшинбаяр Ундрах

Түвшинбаяр У

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00