30 минут хийхээр төлөвлөсөн уулзалт 3 цагийн турш үргэлжлэлээ. Үр дүнд нь дараа нэг өдөр та ажилчдаа дуудсан ч тэд ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол гарч болзошгүй. Юуг буруу хийсэн бэ?
Компанийн заавал хийх ёстой уулзалтууд ч муугаар эргэж магадгүй. Хүн бүрийг өрөөнд түгжээд, шийдэл олтол нь гаргахгүй байх нь тийм ч сайн арга барил биш. Сайн уулзалтын буруутан болох таван шинж тэмдгийг бичье.
- Шоглосон нэр хэрэглэх
Хамт ажилладаг хүнээ “царайлаг аа”, “хөөрхөн өө” гэж дуудах нь асуудал үүсгэдэг талаар та бодоогүй байж магадгүй. Хүн бүр ингэж дуудахыг тийм ч сайнаар хүлээж авдаггүй. Зарим нь үүнд дургүйцэж, зарим нь тоглоом мэтээр хүлээж авдаг. Ажлын байран дээр иймэрхүү практик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зүгээр л хэн нэгнийг нэрээр нь дууд. Ийм л энгийн. Харилцааг мэргэжлийн хэмжээнд авч явах хэрэгтэй.
- Буруутныг хайх
Та нэг ажилчнаа буруутгаж болно, эсвэл бүх бурууг өөртөө үүрч болно. Удирдагчдын хувьд ямар нэгэн юм буруу болбол хуруугаа гозойлгох хандлагатай байдаг. Хэн нэгнийг буруутан мэтээр харагдуулдаг тийм соёлгүй үйлдлийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэргэжлийн спортын багийнхан хожигдохдоо багийнхаа гишүүнийг эсвэл шүүгчийг буруутгадаггүй. Тэнд багаараа хожиж, багаараа хожигддог. Бизнест ч мөн ялгаагүй бүх зүйл багаас, системээс хамаарна.
- Цохож хэлэх байдал
Багш таны нэрийг дуудаж, ангийнхан чам руу ширтэх мэдрэмжийг бид мэднэ. Хэдийгээр хариултыг нь мэдэж байсан ч газар дээр нь цохож хэлж тулгах нь сэтгэл санааг түгшүүртэй болгодог.
Та яагаад хэн нэгнийг эрүүдэн шүүх ёстой гэж? Ажилчдаа бэлэн байлгахын тулд гарынхаа аясаар байлгах ёстой гэж боддог удирдагчид бий. Хэрвээ та зөв ажилтан аваад, утга учиртай ажил санал болгож байгаа бол үргэлж бэлэн байлгаад, гарынхаа аясаар байлгах ямар ч шаардлагагүй.
- Гарсан санаа бүрд нээлттэй байх
Өөрийгөө буруугүй гэж хэлэхээс өмнө өөрөө ч мэдэхгүй гэмт хэрэгтэн болсон байх магадлалтай. Хөгжүүлэх хэрэггүй санаануудыг үгүйсгэх олон арга бий. Биеийн хэлэмж, нүүрний хувирал ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Нүдээ бүлтийлгэх, хөмсөг зангидах, эсвэл сонсоогүй юм шиг дүр эсгэх нь таны санааг тухайн хүнд цагийг битгий дэмий үрээд бай гэж хэлж байгаагийн илрэл байж болно. Хүн бүрд анхаарлаа хандуулж, хүндэтгэлтэй хандаарай.
- Чи ажилласан. Гэхдээ л…
Гэхдээ гэдэг үгийг хэлснээр өмнөх бүх зүйлээ сүйрүүлж байгаа юм. Хэрвээ танд шүүмжлэлтэй санаа оноо байвал эерэг зүйлийг ярьж байгаад гэхдээ гэж битгий хэлж байгаарай. Байгаагаар нь хэлэхэд л ажилчид чинь шууд хүлээж авах болно. Энэ нь хэт их дүн шинжилгээ хийсэн, ядаргаатай өгүүлбэрүүд төдий л сонсогддог. Тиймээс үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Эх сурвалж: inc.com