BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино бараан үстэй, костюм, зангиа зүүсэн эр дугуй оруулгатай инээмсэглэж байна. Арын дэвсгэр дээр өндөр багана, зарим мод бүхий гэрэлтүүлэгтэй барилгыг шөнийн цагаар харж байгаа нь компаниа удирдахад бэлэн бизнес эрхлэгчийн өөртөө итгэлтэй уур амьсгалыг илтгэнэ. - Business.MN

Энди Лек: Дасан зохиц, сониуч бай, ментортой бол

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2022-10-24
  Менежмент, Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Baker McKenzie Yangon-ий удирдах захирал, оюуны өмч хариуцсан бүлгийн тэргүүн Энди Лектэй хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.

– Та дэлхийн шилдэг хуулийн фирмүүдийн нэгд ажиллаж байна. Та манай уншигчдад өөрийн намтраас, хэрхэн хуульч болсон талаараа сонирхуулна уу? Мөн залуу хуульч нарт та ямар зөвлөгөө өгөх вэ?

– Хуульч болох нь хувь заяаны дуудлага юм. Мэдээж залуудаа хуульчийн карьераа эхлүүлж байхдаа би олон эргэлзээ, асуулттай тулгарч, хуульчийн ажлын нарийн ширийнийг ойлгох гэж их хичээдэг байлаа. Би одоо ч гэсэн суралцсаар л байна. Гэхдээ өөрийн сурч мэдсэнээс залуу хуульч нарт юу зөвлөх вэ гэвэл гурван санааг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.

Эхнийх нь, дасан зохиц. Дасан зохицох чадварт тун хэрэгтэй хоёр талбар бий. Нэгд, залуу хуульч нар ажиллах ялгаатай арга барилтай ахлах хуульч, дарга нартай яалт ч үгүй ажиллах учраас хүнтэй харилцах тал дээр энэ чадвар хэрэг болно. Багтайгаа үр дүнтэй хамтран ажиллахын тулд дасан зохицох чадвартай байх ёстой. Албан тушаал ахиад ирэхээр харилцагч нартай ажиллаж, түншилж эхлэх учир дасан зохицох чадвар дахиад хэрэг болно. Хэрэглэгч нарынхаа төлөө асуудлын уг шалтгаан, боломжийг олж харах, ашиглах нь чухал юм. Хоёрт, хуулийн салбар нь арилжааны шинж чанартай эрэлтээс хамаардаг учир техникийн ур чадвар чухал. Зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг мэдэрч чаддаг байх ёстой. Ингэснээр та хөгжиж, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг мэддэг болно. Нэг жишээ хэлэхэд сүүлийн үед метаверс моодонд орж байна. Хуульчдын хувьд энэ мэт шинэ, содон трендийг ойлгож, хэрэглэгч нартаа зөв, бүрэн хариулт өгч чаддаг байх үүрэгтэй.

Дараагийн хэлэх санаа бол сониуч бай. Өмнө өгүүлсэнчлэн хуулийн салбар нь динамик мөн арилжааны трендээс ихээхэн хамааралтай, харилцан нөлөөлөлтэй байдаг. Технологийн хөгжил, хил дамнасан бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалж хуулийн фирмүүдэд ирж буй ажлууд нь улам бүр цогц, адармаатай болж байна. Тийм учраас хуульч нар олон талын мэдлэгтэй байх, зөвхөн өөрийн дагнан ажилладгаас өөр салбар, чиглэлийг ч сонирхдог байх шаардлага тавигдаж байгаа юм. Залуу хуульч нар сониуч, хуулийн шинэ чиглэлээр суралцахад бэлэн байх нь зүйтэй.

Ментортой бол. Миний бодлоор энэ бол хамгийн чухал зөвлөгөө маань. Намайг заан чиглүүлж тусалсан хэд хэдэн ментортой болж байсан нь миний хувьд аз завшаантай хэрэг байлаа.

Гуравдугаарт, ментортой бол. Миний бодлоор энэ бол хамгийн чухал зөвлөгөө маань. Намайг заан чиглүүлж тусалсан хэд хэдэн ментортой болж байсан нь миний хувьд аз завшаантай хэрэг байлаа. Эргэлзэж тээнэгэлзэх үед зорьж очоод тусламж авах хүнтэй байх нь тун их хэрэг болдог. Манай фирмд залуу хуульч нарт туслах дотоод менторын хөтөлбөр байдаг бөгөөд дадлагажигч хуульч нарыг партнер, мэргэшсэн хуульчийн дор ажиллуулж сургадаг.

Гэсэн хэдий ч ментороо бэлэн хариултын эзэн гэж огт үзэж болохгүй. Тэдний үүрэг бол танд хууль зүйн зөвлөгөө өгч, бүх асуултад чинь хариулах бус харин замчлах эсвэл илүү сайн шийдвэр гаргахад туслах нэгийг ухааруулах асуултыг тавих явдал юм.  

– Та оюуны өмчийн маргааны чиглэлээр мэргэшсэн. Өдгөө олон улсад оюуны өмчийг хэрхэн өмчилж, хамгаалж, маргааныг шийдэж байна вэ?      

– Энэ бол тун өргөн хүрээний асуулт учир бүрэн гүйцэд хариулахад их цаг хугацаа орно. Миний хэлэх гол санаа бол оюуны өмчийн эрхийн асуудал нь ихэнхдээ газарзүйн суурин дээр яригддаг болсон. Жишээлбэл, нэг улсад бүртгэлтэй барааны тэмдэгтийн хамгаалалтыг бусад улсад автоматаар ашиглах, хүчинтэйд тооцох боломжгүй.

Тиймээс сонирхож буй зах зээлдээ хамгаалалттай болохын тулд аж ахуйн нэгжүүд оюуны өмчөө ашиглах гэж улс бүртээ бүртгүүлэх нь зүйтэй юм. Үүнтэй холбоотой хэлэхэд зарим оюуны өмчийг олон улсад бүртгүүлэх процессыг хялбаршуулдаг олон улсын конвенциуд (тухайлбал, Мадридын протокол) байдаг.

-Гадаад зах зээлд гарах хүсэлтэй Монголын компаниуд оюуны өмчөө хамгаалуулахын тулд юунд анхаарах ёстой талаар зөвлөгөө өгнө үү? Энэ чиглэлээр хуулийн фирмтэй хамтран ажиллах бол юуг авч үзэх ёстой вэ?

-Өмнөх асуултад хариулсанчлан оюуны өмчийн эрхийн асуудал нь голдуу газар нутгийн шинж чанартай юм. Монголын компани гадаад зах зээлд гарах гэж байгаа бол үйл ажиллагаа явуулах гол зах зээлээ эхлээд тодорхойлж, дараа нь шаардлагатай бүртгэлийг тухайн улсуудад хийлгэснээр оюуны өмчөө хамгаалуулж болно.  

Сонирхож буй зах зээлдээ хамгаалалттай болохын тулд аж ахуйн нэгжүүд оюуны өмчөө ашиглах гэж улс бүртээ бүртгүүлэх нь зүйтэй.

Үүнд тохирох хуулийн фирмийг сонгох нь тухайн компанийн бизнес стратеги, төлөвлөгөөнөөс шууд шалтгаална. Жишээлбэл, Монголын компани Европын холбоо, Ази номхон далайг хамарсан 10 өөр улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол тухайн 10 улс тус бүрд сайн мэргэшсэн хуульчтай олон улсын хуулийн фирмийг сонгох нь зөв. Олон улсад салбартай, ялгаатай хууль тогтоомж бүхий улс орнуудад ажиллаж чаддаг олон улсын хуулийн фирм нь харилцагчийнхаа цаг хугацаа, зардлыг хэмнэж өгдөг.

-Та манай улсын хуулийн орчны талаар ямар мэдээлэлтэй байна вэ? Манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах тал дээр эн тэргүүнд юу хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын хууль эрхзүйн орчны талаар бодитой, тодорхой мэдлэг надад байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ Монгол Улсад хэлэлцээр, гэрээ байгуулах тал дээр хамтран ажиллаж байсан фирмийнхээ нэг хуульчаас авсан санал, хүсэлтийг дамжуулъя гэж бодож байна.

  1. Хууль эрх зүйн орчин сайжирсан – энэ бол хувийн секторын хөрөнгө оруулалт татахад их чухал
  2. Маргаан шийдвэрлэх – Монгол Улсын хувьд гарсан бас нэг эерэг өөрчлөлт. Өмнө дурдсан манай хуульч эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр саяхан ажилласан юм. Олон улсын зээлдэгч, хөрөнгө оруулагч нар төсөлтэй холбоотой гарч болзошгүй аливаа маргааныг шийдэхийн тулд оффшор олон улсын арбитрын компанитай гэрээ байгуулахыг хүссэн ч тухайн үеийн хуулиар төслийг хэрэгжүүлэгч, төслийг хүлээж авах төрийн өмчийн компанийн хоорондох маргаан, үл ойлголцлыг зөвхөн Монголын хуулиар шийдэх ёстой байсан. Бараг нэг тэрбум ам.долларын төсөвтэй асар том төсөл. Гэвч талуудын хүчин чармайлтын үр дүнд хүчин төгөлдөр хуульд өөрчлөлт оруулснаар маргааныг оффшор арбитрын шүүхээр шийдэх боломжтой болсон.
  3. Дотоодын хөрөнгийн зах зээлийн чадамж – энэ тал дээр тун сул хөгжсөн учраас хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтыг дэмжихэд нөлөөлдөг.
  4. Хувийн секторын компанийн засаглал сайжирсан – ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчидтай илүү сайн хамтран ажиллах боломж бүрдсэн

 – Та манай улсад 10 жилийн дараа дахин зочилж ирээд байна. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн нь мадаггүй боловч танд ямар өөрчлөлт хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

– Тийм ээ, их олон эерэг, нүдэнд харагдахаар том өөрчлөлт гарчээ. Би тэдгээрээс ердөө гурвыг нь л онцолъё.

  • Нэгдүгээрт, шинэ нисэх буудал, хот руу орох хурдны зам, хот даяар тархсан өндөр барилгууд гээд дэд бүтцийн хөгжүүлэлт үнэхээр их хийгджээ.
  • Хоёрдугаарт, монголчуудын амьдралын чанар, стандарт ихээхэн сайжирсан нь харагдсан. Энэ нь ажилгүйдлийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан, сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой болов уу.
  • Гуравдугаарт, би 30 жилийн ойгоо тэмдэглэсэн Номин компанийн арга хэмжээнд тус компанийн захирлын урилгаар оролцсон юм. Номингийн худалдааны түншүүдээр дүгнэж үзэхэд компанийн засаглал сайжирч, олон улстай худалдааны суваг үүсгэж чадсан нь харагдлаа.

Энэ бүхэн Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэж байна.

bookzone
Тагууд: менежментменторхувь хүний хөгжилхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00