BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.

Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал

Ц.Хонгор   Ц.Хонгор
2025-05-08
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

“Бизнес Цэнэг Conference 2025”-ийн илтгэгчээр оролцсон United Management Consulting компанийн үүсгэн байгуулагч Д.Ерөөгийн илтгэлийг уншигч танд хүргэж байна.

Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухаан асар том үсрэлтийг авчирч байна. Гэвч цар тахлын дараа ажлын байранд хүний талаарх ойлголт эрс өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, “ажилтан” гэх тодорхойлолтоос илүү “хүн” гэх өнцгөөр хандах шаардлага үүссэн. Тиймээс энэ шинэ нөхцөл байдал, ажлын байрны шинэ ертөнцөд удирдагч таны болон танай хүний нөөцийн багийн үүрэг юу байж болох вэ гэдгийг хамтдаа эргэцүүлье. 

Юуны өмнө хүнийг бүхэлд нь ойлгож, хувь хүний сонирхол, үнэ цэн, үнэт зүйлс нь юу болохыг таних шаардлагатай. Харин үүний дараагаар танай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлстэй хэр нийцэж байгааг анхаарч харах хэрэгтэй.

2022 онд НҮБ-аас гаргасан Хүний аюулгүй байдлын талаарх судалгаагаар дэлхийн долоон хүн тутмын зургаа нь ямар нэгэн хэлбэрийн сэтгэлзүйн дарамт, түгшүүр, айдсын нөлөөнд өртсөн гэж дүгнэсэн. Энэ нь байгууллагын зүгээс хамт олныхоо сэтгэлзүйн нөхцөл байдалд мэдрэг хандаж, эрүүл харилцаа, сэтгэл зүйн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх үүрэгтэй болсныг сануулж байна.

A woman stands and speaks into a microphone while gesturing at a screen displaying the "Бизнес ЦЭНЭГ conference" logo, addressing an audience at a business event.
United Management Consulting компанийн үүсгэн байгуулагч Д.Ерөө

Ажлын байр өнөө цагт зөвхөн амьжиргааны хэрэгсэл байхаа больсон. Харин өөрийгөө нээх, хөгжүүлэх, утга учир мэдрэх талбар байх ёстой болжээ. Нөгөө талаар, танай байгууллагын ажилтнуудын 50 хувь нь “өөр боломж олдвол ажлаа солиод явчихъя” гэх бодолтой байдаг гэдгийг мөн онцолж хэлэх хэрэгтэй. Үүнтэй уялдан ажилтны сайн сайхан байдал, ялангуяа сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал урьдынхаас ч илүү чухал болж байна.

Түүнчлэн Оптимал Эн Макс ХХК байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсад таван хүний нэг нь ажлаас халшрах хам шинжтэй болсон байна. Энэ нь байгууллагын гүйцэтгэлийн 5/1 буюу 20 хувьд нь хэт их ачаалал төвлөрч байгааг илтгэж болох юм. Судалгааг дэлгэрүүлэн харахад, халшралттай байгаа хүмүүсийн 48 хувь нь Z үеийн залуус байсан бөгөөд тэдний 47 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Цаашлаад нэгээс гурван жил ажилласан ажилтнуудын сэтгэл гутралын түвшин өндөр байгааг мөн дурджээ. Эдгээр баримтаас харахад хүмүүс ажилдаа дуртай, урам зоригтойгоор ажиллаж чадахгүй байгааг анзаарч болохоор байна. Хэрэв ажиллах орчин, хамт олон, ажлын утга учир нь эерэг байсан бол сэтгэл гутрал, халшралт зэрэг сөрөг үзэгдлүүд ийм өндөр хувьтай гарахгүй байх байсан. 

Мэдээж байгууллагын орчин цагийн сорилтууд улам бүр хурцдаж буй энэ үед удирдлагуудын хандлага, арга барил өөрчлөгдөх шаардлага зайлшгүй тулгарч байна. Технологийн хурдтай хөгжил, хөдөлмөрийн зах зээл дээрх шинэ үеийн хандлага, ажилтнуудын сэтгэлзүйн тэнцвэр зэрэг олон хүчин зүйл удирдлагын шийдвэр гаргах хэв маягийг шинэчлэхийг шаардаж буй. Хэрэв таны байгууллага энэ өөрчлөлтөд хараахан тодорхой алхам хийгээгүй байгаа бол тогтвортой байдлыг эрхэмлэх, хүний нөөцөө хамгаалах талаар бодох цаг нь иржээ.

Иймд захирал танд дараах гол санаануудыг онцлон зөвлөж байна:

Ажилтныг “ресурс” бус “хүн” гэж ханддаг соёл руу шилжээрэй
Өнөөгийн ажлын орчинд хүн бол байгууллагын гол үнэ цэнэ. Ажилтныг зүгээр нэг үүрэг гүйцэтгэгч бус, сэтгэл хөдлөл, хэрэгцээ, зорилго бүхий хувь хүн гэдгээр нь ойлгох хандлага байгууллагын соёлд гүнзгий шингэх ёстой. Энэ нь зөвхөн ажилтны сэтгэл ханамжид бус бүтээмжид шууд нөлөөлнө.

Ажилтны сэтгэлзүйд анхаарах нь зардал биш, хөрөнгө оруулалт юм
Стресс, шалтгаангүй ачаалал, ажлын дарамт нь зөвхөн тухайн хүний асуудал биш байгууллагын бүтээмж, эерэг уур амьсгалд хор хохирол учруулдаг. Харин эсрэгээрээ, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөрүүд (жишээ нь: сэтгэлзүйн дэмжлэг, уян хатан ажлын цаг, баг доторх харилцааны сургалт гэх мэт) бол урт хугацаанд байгууллагын тогтвортой хөгжлийн суурь хөрөнгө оруулалт юм.

Залуу үеийнхний хувьд “утга учир” бол шинэ төрлийн урамшуулал
Цалингийн хэмжээ, албан тушаал чухал хэвээр ч, залуу үе ялангуяа Z үеийнхэн ажил хийхдээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг мэдрэх, нийгэмд хувь нэмэр оруулж байгаа гэсэн утга учрыг илүүтэй чухалчилдаг. Тиймээс байгууллага тодорхой үнэт зүйлтэй, нийгмийн хариуцлагатай, ажилтныхаа санал санаачилгыг хүлээж авдаг байх нь шинэ үеийг татах, хадгалах гол хүчин зүйл болж байна.

Карьер өсөх, сурч хөгжих боломжийг тодорхой болго
Ажилтнууд зөвхөн одоо хийж буй ажлаа биш, цаашдаа хэрхэн хөгжих, хаашаа дэвших боломжтойгоо мэдэхийг хүсдэг. Системтэйгээр сургалт зохион байгуулах, мэргэжлийн ахиц дэвшлийг дэмжих, дотоод шилжилт хийх боломжийг нээлттэй байлгах нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд зогсохгүй, байгууллагын доторх ур чадварыг тасралтгүй шинэчилж байдаг оновчтой алхам юм.

Нэг хүнд оногдож буй үүрэг, хариуцлагын ачааллыг бодитоор үнэлж, тэнцвэржүүл
Ажилтныг олон үүрэг давхардуулан гүйцэтгүүлдэг, эсвэл орлогын амжилтаар хэмждэг хэт шахалттай тогтолцоо нь эхэндээ үр дүнтэй мэт боловч урт хугацаанд ажилтныг туйлдуулж, шатах (burnout) эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бодит ачаалалд суурилсан үүрэг хуваарилалт, ажлын хэмнэлийг уян хатан болгох, дэмжих тогтолцоо зайлшгүй хэрэгтэй.

Sponsor logos for the “БИЗНЕС ЦЭНЭТ conference” are displayed against a dark background, grouped by Diamond, Gold, and Silver sponsors, with media partners listed at the bottom.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: ажиллахсэтгэл ханамжхүний нөөц

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00