BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
УБТЗ: Зорчигч тээврийг алдагдалгүй болгохын тулд тарифийг 50 хувиар нэмнэ

УБТЗ: Зорчигч тээврийг алдагдалгүй болгохын тулд тарифийг 50 хувиар нэмнэ

Батзул Ж   Батзул Ж
2022-10-26
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын төрийн өмчит байгууллагууд төрөөс хэт хамаарал бүхий байдлаар үйл ажиллагаа явуулж эдийн засгийн алдагдлыг нь эрх баригчид жилийн жилд улсын төсөвт нөхөн суулгасаар багагүй хугацааг үджээ. Иргэдийн нуруунд ирэх дарамтыг багасгах төрийн үүрэг мөн хэдий ч шаардлагатай тохиолдолд төрийн байгууллагын алдагдлыг зөвөөр шийдвэрлэх нь хамгийн зүйтэй гарц. Эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй энэ цаг үед төрийн өмчит олон үйлдвэр, компанийн алдагдлыг төр болон тухайн байгууллагууд өөрийн нуруундаа үүрч, иргэдэд ирэх дарамтыг багасгаж буй нь зүйтэй мэт. Гэхдээ тэвчээрт хязгаар бий гэдэгчлэн төрийн байгууллагуудад ирэх дарамт, санхүүгийн алдагдлыг бууруулах нь хойшлуулашгүй шийдвэрлэх асуудлын нэг. Энэхүү алдагдлыг үүрч яваа байгууллагуудын нэг бол “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь олон жилийн туршид хойд, урд хилийн хязгаарыг холбож ачаа тээвэр болон зорчигчдыг тасралтгүй тээвэрлэж, төрийн болон хувийн  байгууллага, зорчигчдын эдийн засагт ихээхэн хэмнэлт, өгөөжийг өгсөөр ирсэн. Гэвч тус байгууллага олон жилийн өмнөөс зорчигч тээвэрлэлтээс хүлээсэн алдагдлаа ачаа тээвэрлэлтийн орлогоос нөхсөөр өнөөг хүрсэн билээ. Үүнийгээ ч үе үеийн эрх баригчдад мэдэгдэж, алдагдлаа бууруулах нь байгууллагын удирдлагын “шүдний өвчин” болсоор ирсэн.

Уг хүсэлтийг нь төрийн эрх баригчид зорчигчийн нуруунд ирэх дарамтыг багасгах, өөрсдийн нэр хүнд буурахаас сэргийлэх зорилгоор удаа дараа хойшлуулсан. Хамгийн сүүлд 2017 онд зорчигч тээврийн тарифт багахан өөрчлөлт оруулж өдгөө мөрдөж буй тарифийн дагуу үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Хэдийгээр тухайн үед зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлсэн ч тухайн тээврийн алдагдлыг бүрэн хааж чадалгүй, цурманд оруулах төдий үйлдэл болж байлаа. Үүнээс хойш цар тахал, түлшний үнэ болон инфляцийн өсөлтийн улмаас тээвэрлэлтээс үүдэлтэй алдагдал улам нэмэгдсээр ирсэн. 

Зорчигч тээврийн шинэ тариф ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж та 50 хувийн нэмэгдсэн үнээр тасалбараа захиална. 

Алдагдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс өнгөрөгч 8 дугаар сарын 29-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 11/2796 дугаар бүхий албан бичиг илгээсэн. Албан бичгийн дагуу ШӨХТГ-ын зургадугаар хуралдаанаар зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифийг шинэчлэх хүсэлтийг хэлэлцжээ. Уг хүсэлтийг хэлэлцэхийн өмнө холбогдол бүхий ЗТХЯ, УУХҮЯ, Сангийн яамдаас холбогдох саналыг авч харгалзан үзсэн байна.

Хуралдаанаас инфляцын өсөлттэй уялдуулж шатахуун, барилгын материал болон импортын чиглэлийн хүнсний ачаа тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээлээ. Харин экспортын ачаа тээвэр болон зорчигч тээвэрлэлтийн үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Зорчигч тээврийн шинэ тариф ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх ба та 50 хувийн нэмэгдсэн үнээр тасалбараа захиалах юм. Одоогоор дараах байдлаар захиалага авч байгаа бөгөөд үнийн өөрчлөлт нь дан ганц орон нутгийн бус олон улсын зорчигч тээвэрт мөн даган мөрдөхийг энд тодотгоё. 

Суудлын төрөл Сүхбаатар Замын-үүд Эрдэнэт
Нийтийн 7600/2200 11500/9400 8100/2400
Унтлагын 14100/7800 19500/9400 14700/7800
Тасалгаат 22500/9600 32600/12800 24200/10600

Мөн байгууллагуудын шүүмж дагуулдаг ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, шуурхай болгох зорилгоор экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлсэн нь талархал хүлээсэн. Монгол Улс бусад улсад экспортлож, валютын дотогшоо урсгалыг бий болгож буй зарим бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ ханшид дараах нэмэлтийг оруулсан. Ингэснээр:

  • Зэс, цайрын баяжмалд – 20%
  • Төмрийн хүдэр – 15%
  • Нүүрс – 20%
  • –   Жонш – 15% тус бүрийн хувийн нэмэгдэлтэйгээр тээвэрлэгдэх юм.

Инфляцын өсөлттэй уялдуулж шатахуун, барилгын материал, импортын чиглэлийн хүнсний ачаа тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт оруулаагүй

“Улаанбаатар төмөр зам” ХНН-д дээрх үнэ тарифын өөрчлөлтийг оруулснаар байгууллагын үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа тээврийн вагон болон зорчигч тээврийн вагоныг шинэчлэх, сайжруулах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажилд шинэчлэлт хийх боломж бүрдэнэ хэмээн нийгэмлэг үзжээ.

Үүнээс гадна “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нүүрс болон бусад ашигт малтмалын орд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ дунджаар 3.5 дахин нэмэгдэх тооцоолол тусгагдсан. Төмөр замын салбарын ажиллагаа эрчимжсэнээр экспортын хэмжээ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал болон хугацааг хэмнэх боломж бүрдэнэ. Энэхүү боломжийг бий болгосноор жил дараалан алдагдалтай батлагдаж буй төсөв тогтворжиж эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх юм.  

Тагууд: зорчигч тээвэртарифтөмөр зам
Батзул Ж

Батзул Ж

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00