Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын арваннэгдүгээр сарын бүртгэл эхэллээ. Арваннэгдүгээр сарын сургалтаараа бид МАРКЕТИНГ сэдвийг онцолж байна.
Брэнд хөгжүүлэлт, ребрэндинг хийх арга аргачлал, нейро маркетингийн тусламжтай хэрэглэгчдийн анхаарлыг нэг секундэд татах стратеги, хиймэл оюунд тулгуурлан дата цуглуулах, цэгцлэх, боловсруулах арга, сошиал медиа маркетингийн стратегиа хэрхэн үр дүнтэй боловсруулж, сошиал медиа маркетинг хийхдээ анхаарах алтан дүрмүүд зэрэг маркетингийн орчин үеийн чиг хандлагыг өргөн хүрээнд хамарсан өгөөжтэй сэдвүүдээр энэ удаагийн цуврал вэбинарыг зохион байгуулахаар бид зэхлээ.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
11 сарын 1. БРЭНД ХӨГЖҮҮЛЭЛТ БОЛОН РЕБРЭНДИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
“BrandArte” маркетинг агентлагийн үүсгэн байгуулагч, захирал Б.Мөнгөнсар
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой санаа бол брэнд юм. Сэтгэл татагдам, амжилттай брэнд бүтээхэд анхаарах зүйлс, тулгарах асуудлуудыг хэрхэн шийдэж болох талаар энэхүү вэбинараас та олж мэдэх боломжтой. Мөн шинэ брэндийг хэрхэн хөгжүүлэх, цаашлаад ребрэндинг хийх талаар бодит туршлагад суурилсан арга аргачлалтай танилцах болно.
11 сарын 08. НЕЙРО МАРКЕТИНГ: 1 СЕКУНДИЙН СТРАТЕГИ
“Нейро маркетингийн холбоо”-ны үүсгэн байгуулагч, нейро көүч Ч.Даваадалай
Онлайн контентын их урсгал дунд хэрэглэгчдийн анхаарлыг нэг секундэд хэрхэн татаж, итгүүлж, хаалт хийх тухай уг вэбинараар танилцуулна. Тархины шийдвэр гаргах төвүүд, шийдвэр гаргах онцлог, мөн маркетингийн бүтээлийг урьдчилан үнэлэх, постер сурталчилгааг хэрхэн цувралаар сайжруулах жишээ, борлуулалтын үр дүнд хэрхэн нөлөөлсөн бодит кэйсийг хуваалцана.
11 сарын 15. ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН СУДАЛГАА ХИЙХ АРГАЧЛАЛ
“Odin Tech” компанийн гүйцэтгэх захирал Б.Хангал
Бизнесийн оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэх, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах, шинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг бизнесийн бүхий л процесст МЭДЭЭЛЭЛ хамгийн чухал. Гэтэл ихэнх бизнес эрхлэгчид яагаад хангалттай мэдээлэл авч чаддаггүй вэ? Энэхүү вэбинараар хиймэл оюунд суурилан дата цуглуулах, цэгцлэх, боловсруулах, цаашлаад дата майнинг техник, анализийн тусламжтай олон талт мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулах цогц системийг танилцуулна.
11 сарын 22. СОШИАЛ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ НЬ
“Nathouse Creative” компанийн гүйцэтгэх захирал Ч.Баатарчулуун
Сошиал медиагийн талаар сайн мэдлэгтэй байлаа ч тогтмол суралцахгүйгээр хурдан хоцрогдох магадлалтай. Өнөөдөр маш сайн үр дүнтэй байгаа арга дараа жил тийм ч хэрэгтэй байхаа больж болно. Тиймээс сошиал медиа маркетингийн шинэ функц, тэргүүн туршлагыг үргэлж судалж, тасралтгүй суралцах нь зүйтэй. Уг вэбинараар 5W ба сошиал медиа маркетингийн стратеги боловсруулалт, сошиал медиа маркетинг хийхдээ анхаарах алтан дүрмүүдээс танилцуулна.
11 сарын 29. НИЙГМИЙН МАРКЕТИНГИЙГ БИЗНЕС PR-Т ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
“Viral agency” -ийн төслийн менежер Г.Дөлгөөн
Дэлхийн хэмжээний байгууллагуудын маркетингийн чиг хандлага болон нийгмийн маркетинг гэж юу болох, нийгмийн асуудлын шийдлийг өөрийн бизнесийн үйл ажиллагаа, маркетингдаа хэрхэн ашигтайгаар ашиглаж болох талаар энэ вэбинараар танилцуулна. Сургалтын хүрээнд датад тулгуурласан нийгмийн маркетинг, түүний үе шатууд, мөн бий болох богино болон урт хугацааны үр дүн, түүнийг хэмжих талаар зааж чиглүүлэх болно.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 5 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.