“Бизнес цэнэг” цуврал сургалт 2022 оны 11 дүгээр сард “МАРКЕТИНГ” сэдвээр явагдаж байна. Энэ сарын эхний вэбинарыг угтсан подкастын дугаарт “BrandArte” маркетинг агентлагийн үүсгэн байгуулагч, захирал Б.Мөнгөнсар оролцож “БРЭНДИНГ” сэдвийн хүрээнд дараах агуулгаар ярилцлаа.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт эхлэхээс өмнө заавал хийх ёстой судалгаа, мэдэх ёстой зүйлс
- Өнөө үед брэнд болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд нийгэм, эдийн засгийн ямар контекст, сэдэв илүү хүчтэй байгаа вэ? /Байгаль дэлхийгээ хамгаалах гэх мэт/
- Ребрэндинг хийх шалтгаан, нөхцөл нь юу байдаг вэ?
- Жижиг дунд бизнест брэнд хөгжүүлэх онцлог
- Зардал багатай бүтээгдэхүүн арга хэрэгслүүд
- Харилцагчийн үйлчилгээ ба брэндинг
- Үндэсний шинж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг брэнджүүлэх тухайд
- Аялал, жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх онцлог
- Шинэ үеийн хэрэглэгчид гэж хэнийг хэлээд байна?
Дугаараас онцлох санаа:
- Брэнд бол бараа, үйлчилгээ гэхээсээ илүү хэрэглэгчийн сэтгэлд бий болдог сүнслэг зүйл юм.
- Жижиг, дунд бизнесүүдийн хувьд харилцагчтай үүсгэж буй харилцаа болгон нь брэндингийн салшгүй хэсэг нь байдаг.
- Шинэ үеийн хэрэглэгчид илүү өөрийн үнэт зүйлсэд нийцсэн худалдан авалт хийдэг.
Зочин: Б.Мөнгөнсар. “BrandArte” маркетинг агентлагийн үүсгэн байгуулагч, захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars