BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Мөрөөдлөө яаж бизнес болгох вэ?

Мөрөөдлөө яаж бизнес болгох вэ?

Түвшинбаяр Ундрах   Түвшинбаяр У
2022-11-30
  Answered, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бүх бизнес анх хэн нэгний хүсэл мөрөөдөл байсан билээ. Энэ ч утгаараа бид хэзээ нэгэн цагт хувийн бизнесээ эхлүүлэхийг мөрөөддө.  Хэдий тийм боловч тэдгээрийн ихэнх нь бизнес эхлүүлэхэд анхаарах чухал зүйлсийн талаар хангалттай ойлголттой байдаггүй. Ийм ч учраас шинээр эхлүүлсэн бизнесийн 90 гаруй хувь нь бүтэлгүйтэж, үлдсэн цөөхөн хувь нь амжилттай үргэлжилдэг гэсэн судалгаа бий. Аливаа бизнес юун түрүүнд хүсэл мөрөөдлөөс эхэлдэг учраас хэний ч санал болгоогүй зүйлийг хүмүүст санал болгох боломжтой. Таны эхлүүлэх гэж буй бизнестэй ижил төстэй хэдэн арван, эсвэл хэдэн зуун бизнес байж болох юм. Гэсэн хэдий ч та дараах асуултад хариулт өгч чадсанаар тэрхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой. Үүнд 

  •         Би бусдын хийж байгаагаас илүү сайн хийж чадах зүйл юу вэ?
  •         Би энэ салбарт зах зээлийн тодорхой хувийг эзэлж чадах уу?

Жишээ 1: Үндэсний хувцас үйлдвэрлэгч

Үндэсний хувцасны үнэ цэнийг нэмэгдүүлж, өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор тэмүүлэн ажиллаж байгаа Д.Урнаа өдгөө 49 настай, зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байна. 2010 оноос хойш тэрээр үндэсний хэв маягийг орчин үеийн загварын хэв маяг, шийдэлтэй хослуулан дээл, хантааз болон биеийн тамирын хослол, өмд, цамц, куртик зэрэг бүтээгдэхүүнийг хийж байна.

Урнаагийн хувьд, өөрийн хамгийн сайн чаддаг зүйл эсгүүр гаргах, оёдол хийх юм. Тиймээс олон хүнд хувцас урлаж өгөх нь түүний хүсэл мөрөөдөл. Энэ ч утгаараа тэрбээр өөрийн ур чадвараа ашиглан, бизнесээ эхлүүлжээ. 

Жишээ 2: Эко гутлын тос үйлдвэрлэгч

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах амттай гэж ярих энэ эмэгтэйг Б.Болор гэдэг. Өдгөө 41 настай, төрөлхийн саажилттай. 2020 онд “Түгээмэл хөгжил” төвийн сургалтад ирдэг байсан Япон хүнээс халгай, жүржийн хальс ашиглан хэрхэн барааны саван хийх ноу-хауг суралцжээ. Сурснаа улам бүр сайжруулж, савангаас гадна эко гутлын тос хийж байна. Б.Болорын мөрөөдөл байгууллагуудад өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж, хэрэглэгчдээ нэмэгдүүлэх юм. 

Болорын жишээнээс харахад, та ямар нэгэн зүйлийг бусдаас илүү хийж чаддаг төрөлх өгөгдөлтэй. Тиймээс түүнийгээ олон хүртлээ маш сайн хөдөлмөрлөөд, олсон хойно бизнес явуулах боломжтой юм. 

Анхаар: Гэхдээ танд бизнесийн санаа байж болох ч энэ нь танай бизнесийн зорилтот хэрэглэгчийн тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй бол энэ нь урт хугацаанд амжилттай байхад хэцүү юм. Тиймээс хэрэглэгчийнхээ асуудлыг таньж мэдэх, ойлгохоос бизнесийн санаагаа эхлэх хэрэгтэй. Нөгөө талаас хэт том мөрөөдөх хэрэгтэй. Харин бодит байх нь чухал. Таны хүсэл мөрөөдлөөс үүдсэн бизнес нь санаа бүрэн хөгжөөгүй, бодол төдий яриа, судалгаа эсвэл туршлага дээр тулгуурлаагүй, эрсдэл тооцоогүй, хэрэглэгчийнхээ зан чанар, эрэлт хэрэгцээнд нийцэхгүй гэх мэт байж болохгүй. Энэ нь бизнесийн алдаа болж хувирна. Хүсэл мөрөөдлөө бодитоор тооцоолох нь хамгийн түрүүнд тавих зарчим юм. 

Тагууд: бизнес процессбизнесийн орчин
Түвшинбаяр Ундрах

Түвшинбаяр У

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00